НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Н.Тавинбэх: Нийт хэрэглэгчийн нэг хүрэхгүй хувь нь л цахилгааны төлбөрөөс болж гомдол гаргасан

Цахилгааны мөнгө төрөөс даана гэсэн худлаа байж, төлбөр өндөр гарсан байна гэх гомдол санал иргэдээс их гарч байна. Энэ асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.

Тэрбээр  “12-р сарын төлбөр гарсан. Дулааны эрчим хүчний ямар нэг маргаан гараагүй байна. Цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоотой холбоотой гомдол санал, ойлголтын зөрүү байгаа учраас тайлбар хийх гэж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сард 362500 хэрэглэгчид төлбөрийн бичилт хийгдсэн. 137 мянга нь гэр хороололд амьдардаг айлууд. Бүх хэрэглэгчид төлбөрийн хуудас очсон. 4914 гомдол санал ирсэн. Үүнээс тайлбар, хариу өгөөд үлдсэн 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсоор  гомдол болгож барагдуулахаар ажиллаж байна. Нийт хэрэглэгчийн нэг хүрэхгүй хувь байгаа.

Гомдлыг багцалж үзвэл төлбөр өндөр гарсан, 12-р сарын нэгнээс төр төлбөр хариуцаж байхад иргэн яагаад өөрөө төлбөр төлөх асуудал үүссэнийг тодруулсан байгаа юм.

Улсын хэмжээнд 690 мянган айл өрх байдгийн цахилггааны төлбөр тооцоо хийдэг төхөөрөмжийн заалтыг заавал биеэр очиж авдаг маш нүсэр ажил байдаг. Нийслэлийн хэмжээнд 420 мянган хэрэглэгчийн тооцоог биеэр очиж авдаг. Тиймээс энэ ажлыг хөнгөвчлөхийн тулд хэрэглэгчдийг зургаан хэсэгт хуваагаад хэсэгчилж бичилт хийж авдаг.

Нэг удаагийн бичилтээр нэг ажилтан орон нутагт 600-800, Улаанбаатарт 2000-3000 хэрэглэгчийн тоолуур бичдэг.

Хэрэглэгчдийг цахилгааны сүлжээнд холбогдсон өдрөөр нь 30 хоногоор тасалбар болгож тогны мөнгө боддог. Тиймээс сар дамжиж төлбөр бодогддог. Миний түрүүний хэлдэг хоёр шалтгааны улмаас 11-р сарын тодорхой хоногууд 12-р сарын төлбөр дэр орж ирж байгаа юм.

Жишээ нь иргэн Н.Тавинбэхийн гэрээ гэхэд би долдугаар сарын 10-нд цахилгаанд холбогдож, гэрээ байгуулсан бол долоон сарын төлбөр 8-р сарын 10-нд тасалбар болж гарна. Ингэж хойшоо хөөгдөж явсаар байгаад 11-р сарын төлбөр 12-р сарын 10-нд гарч байгаа юм. Тиймээс 12-р сарын төлбөрт 11-р сард хэрэглэсэн төлбөр орчихож байгаа юм. Үүнийг журмын дагуу хэрэглэгч өөрөө хариуцаж төлөх ёстой.

12-р сарын төлбөрийг 12-р сарын нэгнээс тооцох ёстой. Н.Тавинбэхийн цахилгааны гэрээний жишээгээр бол одоо нэгдүгээр сарын төлбөр бол 12-р сарын 10-наас нэгдүгээр сарын 10 хүртэлх бичилтээр гарна.

Хэрэглээ өндөр гарч байгаа санал гомдол их байна. Улаанбаатарт хотод цахилгааны хэрэглээ 25 хувиар өссөн. Зөвхөн 12-р сарын 31-нийг жишээ болгоё. Ердийн үед 1100 МВт байдаг. 31-ний орой 1300 МВт болсон. Энэ орой үйлдвэр, аж ахуй нэжүүдийн үйл ажиллаа зогссон байсан. Гэтэл хэрэглээ 200 МВт-аар өсч байгаа нь ахуйн хэрэглэгчдэд хэрэглээний өсөлт байгааг харуулж байна.

Тоолуурын заалтаар төлбөрийн хэмжээг гаргадаг. Тоолуурт ямар нэг өөрчлөлт гараагүй. Төлбөр нэмэгдсэн бол таны хэрэглээ өссөн л гэсэн үг” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-02 13:43

Ter hunguluh 650 terbumaa irgeddee huvaagaad ugvul shudarga bolno. Togoo huuchnaaraa tuluud yaviya.

Зочин
Зочин
2021-01-02 15:14
Reply to  Зочин

яг зөв байна. Тэгэхгүй бол энэ хархнууд тэрнийгээ хувааж идээд мань мэтээсээ мөнгө зулгаах юм байна. Н. Тавинбэх ер нь хулгайч нөхөр байна шүү. Чоно борооноор Тавинбэх болон бусад сайд дарга нар Короногоор гэж

Tt
Tt
2021-01-02 14:08

Man ii umhii harhnuud gudarch bnaa

oko
oko
2021-01-02 15:20

bi dawaa garagt ochij bvh zvilee shalguulah bolno.yostoi mai shvv

monxbaatar
monxbaatar
2021-01-02 15:45

2019oni 12sard 200000mynga garch bsan 2020oni 12sard 597000mynga garsan xonglood 334000mynga omnox jiltei adilxan tog xeregleed bx chin tegelsen geed nemj bicheed bvvr 2daxin nemeed tolox bolj bn yu tegelsen ve gaixaad bj bn odoo yaj tolox ve teg zogsolt xiichin bx chin ajilaa xiimeer bn togoo tegelj geed boon shoidssan ymu xvrelsvx said erchim xvchni said n tegleegvi geed bx ym oorsdoo mongo avch bga ym bishv

Зочин
Зочин
2021-01-02 16:07

Тэр 70047004 гэсэн дугаар чинь операторитой холбож өгөхгүй. Битгийн шаа. Даваа гарагаас ажил эхлэхээр очиж нэгийгээ үзэж, нэхийгээ ур�##�цана. Монгол даяар холион бантан хутгачихаад гомдол гаргасан хүнгүй ч гэж шааж байх шиг. ХУЦВАА!

ebi
ebi
2021-01-02 16:33

арай л дэндүү шулах юмаа. Гомдолтой байна. Өмнөх оны мөн үеээс илүү гарч байна. Ман сонгуулын зард�##�аа ард түмнээр төлүүлэх гэж бн.

Иргэн
Иргэн
2021-01-02 16:43

Харлуулагч, гүтгэгч, гутаан доромжлогчдын бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. Гэвч тэдний эзлэх хувь нийт иргэдтэй харьцуулахад юу ч биш. Одоо хүн бүр мэддэг болж итгэхээ ч больсон. Жингийн цуваа �##�сыг зорино, жингэрүүд хуцсаар үлдэнэ. Хуцсан нохой болгон луу чулуу шидэж байх цаг зав байхгүй. Зөвхөн урагшаа

Холбоотой мэдээ

Back to top button