НийгмийнНИЙГЭМ

"Барс-1, 2”, “Хархорин” захын ажилчдыг PCR шинжилгээнд хамрууллаа

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр (2021.01.03)-өөс шинэ жилийн үеэр ажилласан худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна. 

Энэ хүрээнд Баянгол дүүрэг дэх зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгч болох 534 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Тус дүүргийн тухайд Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 3 тоот албан бичгийн хүрээнд өчигдөр ажилласан Баянгол дүүрэгт байрлах “Барс- 1, 2”, “Хархорин” зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг 11:00 цагаас эхлэн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулсан байна.

Холбогдох мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байгаа талаар Баянгол дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button