Нийгмийн

ХЭРГҮҮД: Коронавирусээр бус ШАХМАЛ ТҮЛШИНД угаартсан иргэд амиа алдаж байна

Хүйтний эрс чангарахын хэрээр шахмал түлшинд угаартсан, нас барсан гэх хэргүүд өдөр алгасахгүй олон арваараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Ялангуяа Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаартсан иргэдийн тоо бусад дүүргээс тэргүүлнэ. Учир нь тухайн дүүргүүдэд амьжиргааны түвшин доогуур, галлагаатай байшин, гэрт амьдардаг өрхүүд олон байдагтай холбоотой. Ихэвчлэн хоёроос дээш ам бүлтэй айлын 9 сараас 70 хүртэлх насны иргэд угаартаж буй бөгөөд нас бага эсвэл өндөр хүмүүст угаарын хийн хордлого хүнд хэлбэрээр илэрч, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсний дараа биеийн байдал тогтворжиж буйг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсээр буй.

Угаартсан өрхүүдийн ихэнх нь пийшингийн дулааныг хадгалах, цаашлаад түлшээ хэмнэхийн тулд сайжруулсан шахмал түлшний нунтгийг ихээр овоолон хийснээр угаартах эрсдэлд өртөж буйг эх сурвалжууд онцлов. Учир нь шахмал түлшний нунтаг нь шатах, асахдаа муу бөгөөд уугих маягаар дулаан ялгаруулдаг аж. Өнгөрөгч баяр амралтын өдрүүдэд 33 иргэн угаартаж, нэг иргэн нас баржээ. Иймд бид та бүхэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс шахмал түлшинд угаартсан гэх хэргүүдийг эх сурвалжийн мэдээллээр багцлан хүргэж байна.

-НОГОО АНГИЛЖ БАЙСАН 15-52 НАСНЫ ЕСӨН ХҮН УГААРТЖЭЭ-

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 29-нд:

Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах “Жавраа Үүр” ХХК-ний ногоо ангилан ялгах зооринд байрлан ажиллаж байсан тус тоотод түр оршин суух 45 настай эмэгтэй Р.Од, Чингэлтэй дүүргийн харьяат 45 настай эрэгтэй Л.Б, Булган аймгийн харьяат 41 настай эрэгтэй Ч.Б, Хөвсгөл аймгийн харьяат 25 настай эрэгтэй Л.Т, Сонгинохайрхан дүүргийн харъяат 37 настай эмэгтэй С.Г, Баянхонгор аймгийн харьяат 52 настай эмэгтэй С.С, Архангай аймгийн харьяат 52 настай эмэгтэй Б.Б, Сонгинохайрхан дүүргийн харьяат 19 настай эмэгтэй О.С, Сонгинохайрхан дүүргийн харьяат 15 настай эмэгтэй А.А нарын есөн хүн угаартжээ. Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

-ГЭР БҮЛИЙН 13-51 НАСНЫ ТАВАН ХҮН УГААРТЖЭЭ-

Баянзүрх дүүргийн 19-р хороонд оршин суух 51 настай эрэгтэй Ч.М, 48 настай Ц.Н, 22 настай эрэгтэй М.Г, 16 настай эрэгтэй М.Г, 13 настай эрэгтэй М.Г нарын таван хүн байшингийнхаа ханан пийшинд сайжруулсан түлш түлж байгаад угаартжээ. Өдгөө хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

-ГЭРТЭЭ ГАНЦААРАА БАЙСАН 13, БОЛОН 54 НАСТАЙ ИРГЭД ТУС ТУС УГААРТЖЭЭ-

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд оршин суух 13 настай эмэгтэй Т.О угаартжээ. Улмаар хэргийн дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Баянгол дүүргийн 23-р хороонд оршин суух 54 настай эмэгтэй С.Д угаартаж эмнэлгийн тусламж авчээ. Хэргийг өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

-36 НАСТАЙ ЭМЭГТЭЙ НЭГ, 4, 9, 13 НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ХАМТ УГААРТЖЭЭ-

Чингэлтэй дүүргийн 19-р хороонд оршин суух 36 настай эмэгтэй Ц.Т, 13 настай эрэгтэй А.А, 9 настай эрэгтэй А.А, 4 настай эрэгтэй А.А, нэг настай эмэгтэй А.С нарын нийт таван хүн угаартжээ. Биеийн байдал хэвийн, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. 

-41 НАСТАЙ ЭРЭГТЭЙ, ААВ БОЛОН 10, 6, 7 НАСНЫ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ УГААРТЖЭЭ-

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-нд:

Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд оршин суух 41 настай эрэгтэй П.Б, 68 настай эрэгтэй Т.П, 10 настай эрэгтэй Б.С, 6 настай эрэгтэй Б.С, 7 настай эмэгтэй Б.У нарын таван хүн угаартжээ. Хэргийг өдгөө дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. 

-52 НАСТАЙ ЭМЭГТЭЙ, 10 НАСТАЙ ХҮҮГИЙН ХАМТ УГААРТЖЭЭ-

Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суух 52 настай эмэгтэй Б.А, 10 настай эрэгтэй А.О нарын хоёр хүн угаартжээ. Хэргийг өдгөө дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 1-нд:

-ГЭРТЭЭ ГАНЦААРАА БАЙСАН 22 НАСТАЙ ЭРЭГТЭЙ УГААРТАЖ НАС БАРЖЭЭ-

Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд оршин суух 22 настай эрэгтэй Ц.С нь гаднаа  ил харагдах гэмтэл, шархгүй угаартсан байж болзошгүй байдалтай шалан дээр доош харж хэвтсэн байдалтай нас баржээ. Хэргийг дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 2-нд:

-ХОСУУД 3, 9, 9 САРТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ХАМТ УГААРТЖЭЭ-

Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд оршин суух 34 настай эмэгтэй Г.Т, 31 настай эрэгтэй А.Б, 9 настай эрэгтэй Б.Э, 3 настай эрэгтэй Б.Э, 9 сартай эмэгтэй Б.Н нарын нийт 5 хүн угаартжээ. Улмаар бүгд эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байна. Хэргийг өдгөө дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Иймд иргэд галлагааг зориулалтын дагуу хийж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, цаашлаад нунтаг түлшийг ихээр түлэхгүй байх, утаа мэдрэгчийг ажиллагаа хэвийн эсэхийг шалгаж байхыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

    1. г####аа түлж чадахгүй байсан бол нүүрс түлээд 80-90 жил болж байхад монгол үлдэхгүй байх байсан байлгүй дээ. Г####андаа биш шахм#### түлшиндээ байгаа шүү дээ. Энэ түлшнээс гарч байгаа хий маш их хортой гэдэг нь батлагдаад байхад яагаад иргэдийг хүчээр түлүүлээд байгаа юм бэ. Утаа багассан боловч бүрэн арилаагүй. Хүрэлсүхийн реклам үүгээр дуусахгүй нээ. Монгол улсыг сөнөөж байж л санаа нь амрах МАН-ны луйварчид юм даа.

  1. Түлшийг хүрэлцэхүйц хэмжээгээр өгдөггүй учраас хүмүүс түлшээ хэмнэх гэснээс үүдэж угаартаж байна.Нүдэнд харагдах утаа багассан ч доторхи хүхэр,туг####га болон нүүрс хүчлийн хийн агууламж буураагүй ялгаруулах хэмжээ буураагүй учир хордож угаартаж байна.6 шуудай нүүрсээ нэмээд

  2. Koronagaar l nas barahgui bol ugaartnuu, shatnuu, jivnuu, dairuulnuu, aluulnuu, uvchilnuu, huchinduulnuu, deeremduulnuu, amia horlonuu, ulsuj uhnuu, hulhiduulnuu, … , odoogiin tur zasagt yamar ch padlii baihgui bolson

  3. Хэрвээ бид хөгжихийг, амьд явахыг хүсвэл хүн бүр хандлагаа эрс өөрчилөх хэрэгтэй болчихжээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button