Сошиал трэнд

Б.Пүрэвдорж гишүүн Ерөнхийлөгчид “УРВАЖЭЭ”

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшиж болно, болохгүй гэдэг маргаан яригдсаар буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Болно” гэж том дуугарчээ. Тэрбээр өөрийгөө нэмэлт өөрчлөлтийг батлахад гар бие оролцсон гишүүн хэмээгээд “Ардчилсан намаас Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой. Бид ч гэсэн Ерөнхийлөгчөө дэвшүүлэхийн төлөө ажиллана” гэж ярьжээ.

Үүнээс нь түүнийг хуучнаас шинэ рүү “урважээ” гэж болно. Учир нь Ховд нутгаас сонгогддог Б.Пүрэвдоржийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ойр ажиллаж, дэмжүүлж, ГИХГ-ын дарга тэргүүтэй албан тушаалуудад "татуулж” байсныг нь улс төрийн хүрээнийхэн мэддэг. Гэвч сүүлийн үед Х.Баттулгын тоглолтыг “хийлцэх” болсон нь ил харагдах болсон.

Тухайлбал Шүүхийн тухай хуулийн төслийн хэлэлцэх товыг АН талаас хоёр ч удаа хойшлуулсанд Б.Пүрэвдорж гишүүний лобби орсон. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгад одоо хэлэлцэгдэж буй Шүүхийн тухай хууль хэрхэн эсрэгцдэг, эрх ашиг нь зөрчилддөгийг хэвлэлүүд олонтой бичдэг.

Б.Пүрэвдорж гишүүний нэр холбогдсон гэх хэргийг ч Х.Баттулгын мэдлийн хүрээнд “дарж” буй гэх яриа хөшигний ард яригддаг билээ. Одоо тэр Ерөнхийлөгчийн сонгуульд ч Х.Баттулгыг дэмжинэ, дэвшүүлнэ гэж бардам ярьж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
asd
asd
2021-01-05 13:28

ингээд харахаар элбэгээ пяз жонхууг дэмжиж байгаа нь харагдад байгаа байхгүй юу? одоо энэ тэнэг оюунгэрэл нь ингэж байгаад баттулгыгаа дэмжинээ гэж шаана харж байгаарай. оюунгэрэл бол зүгээр л элбэгээгийн захи�##�гаар хүүкийн эсрэг тоглолт хийж байгаа

дорж
дорж
2021-02-15 09:32

ЭЛБЭГДОРЖ ЭНЭ УЛСЫГ БУЖИГНУУЛЖ ХҮЧ ЧАДЛЫГ ДОРОЙТУУЛЖ ХУВИЙН ТОГЛОЛТ ХИЙГЭЭД Л БАЙНУУДАА ЕРѲНХИЙЛѲГЧ МИНЬ ЭЭ ТУЙЛБАРТАЙ АРД ТҮМНИЙХЭЭ ТАЛД ЗОГСООРООДОО

Холбоотой мэдээ

Back to top button