УЛС ТӨР

“У.Хүрэлсүх гол дүр, С.Батболд тууштай горилогч, Г.Занданшатар мөрөөдөгч. Бусад нь...”

МАН-ын Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой 10 хүнд хэн хэн багтаж байгаа вэ? Генсекийнх нь нэрлэснээр У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, С.Батболд. Нэмж Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нарыг нэрлэж болно. Эл дээрх эрхмүүдээс хэд хэд нь Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө намын дотоод сунгаанд орох хүсэлтээ уламжилсан гэх. Эсрэгээрээ огт энэ сунгаанд орох хүсэлгүй хүмүүс ч нэрлэгджээ. Эндээс МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох шугаман дээр У.Хүрэлсүх, Г.Занданшатар, С.Батболд нарын гурван гол хүнийг онцолж, бусдынх нь талаарх товч логик дурдаж байна.

ГОЛ ДҮР: У.ХҮРЭЛСҮХ ЯЛАГДВАЛ НАМЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДЛААСАА Ч БУУНА

Мэдээж МАН-аас нэр дэвших хамгийн боломжтой дүр нь У.Хүрэлсүх.Шадар сайдын суудлаас тэрсэж, Засгийн газраа дахин эмхлэн байгуулж, хоёр дахь удаагаа удирдаж яваа түүнд сүүлийн жилүүдэд ер нь их хүч амтагдаад байх болсон. Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх нөлөө үлэмж өндөр болсон тул 2024 он хүртэл одоогийн байр сууриа хадгалах хувилбар дээхэн үедээ яригдсан. Гэвч цаг явах тусам У.Хүрэлсүхийн урагшаа явах гэсэн өөрийнх нь хувь амбиц дийлж байгаа нь ч нууц  биш.

Нөгөө талд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал тэр намын дарга ч үгүй, Ерөнхий сайдын суудал ч үгүй үлдэнэ. Хэсэгтээ л эрх мэдэлд туйлж, мөнхийн хүч атгасан мэтээр явсан түүнд намынхны хариу хүч нь нэлээд хүндхэн ирэх нь ч тодорхой. Эл айдас нь бодит учраас тэр өдийг хүртэл шийдвэртэйгээр дуугарч чадахгүй л явна. Орон нутгийн сонгуулийн дүнгээр У.Хүрэлсүхийн үе үе бүдүүн баараг сүржин үгээр пи-арддаг байдал  уналтын цэг рүүгээ явж буй нь нотлогдчихсон. Тиймээс ч тэр өөртөө халтайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хаалгыг татах эсэхээ л дотроо бясалгаж байна. Ямар ч байсан МАН дотроо бол тэр гол дүр.

ТУУШТАЙ ГОРИЛОГЧ: С.БАТБОЛД ХАМГИЙН БОЛОМЖТОЙ ДҮР Ч ОФФШОРЫН МУУ НЭРТЭЙ

Төрийн ордны нэг давхарт, хэн ч анзаарагдахгүй өрөөнд тэр суудаг. Гэвч “Тусгай хамгаалалтын нэг дарга солигдлоо Сү-гийн хүн очив. Тэнд Сү багийнхан ажиллаж байна” гэх яриа хаа сайгүй. Тэр маш чимээгүй байдлаар У.Хүрэлсүхийн Засгийн газар шинээр бүрдэхэд онцгой нөлөө үзүүлж, тойрог хуваалт дээр хүслээ захиалж, шинэ албан тушаал хуваарилахад ч хүчтэй тугаа өргөсөөр. Гол нь хэнд ч үл анзаарагдах чимээгүй байдлаар бүх ажлаа амжуулагч. Улстөр, бизнесийн салбарт хүчтэй манлайлал үзүүлсээр ирсэн түүхтэй эл эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх өндөр амбицтай, байж болох ч дүр.

Нам дотроо “У.Хүрэлсүх өрсөлдөхгүй бол С.Батболд” гэх хоёрдугаар хувилбараар нэрлэгдэж буй. Тиймээс ч оффшорын асуудал нь дахин сөхөгдөж, гадаад дотоод нөхцөл байдлыг ашигласан дайралтад хүртэл өртөөд амжив. Ерөөс С.Батболдын тактик дуусашгүй бөгөөд шинэ гишүүдийг “унтаж” байх зуур тэр хэдийнэ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд МАН-ыг өөртөө авах хөрсөө хүртэл бэлдээд эхэлчихсэн сийрэг тархи юм. Оффшорын асуудал нь тээг болохгүй бол тэр МАН доторх бодит кандидат бөгөөд энэ асуудал дээр нэлээд хичээл зүтгэл гаргасаар буй нь үнэн билээ.

МӨРӨӨДӨГЧ: Х.БАТТУЛГАТАЙ У.ХҮРЭЛСҮХ ТОХИРВОЛ Г.ЗАНДАНШАТАР ДЭВШИНЭ

Хоёр парламент дамнан спикерийн суудалд тухалж буй Г.Занданшатар хэзээд ч сул дүр байсангүй ээ. Тэр У.Хүрэлсүхийн их л ойрын хүнээр нэрлэгдэж, ЗГХЭГ-ын даргаар томилогдож байв. У.Хүрэлсүхэд алдаж онож, хамтдаа өчнөөн жил явсан Я.Содбаатараас нь ойр харагдаж явсан эл эрхэм удаа ч үгүй Ерөнхийлөгчийн гүн дэмжлэгтэйгээр М.Энхболдын суудлыг авсан. Дараа нь дахиад л суудлаа хадгалсан нь зүгээр ч нэг тохиолдол биш. У.Хүрэлсүхэд ч Х.Баттулгад ч “ашиглагдаж” чаддаг, дундын хүн бол Г.Занданшатар.

Тэр утгаараа Г.Занданшатарыг МАН-аас нэр дэвшүүлэх замаар Х.Баттулгад ялалтыг нь өгнө гэх хувилбар хөшигний ард хэсэг яригдсан. Эрх биш 100 жилийн түүхтэй нам, цагаа тулахаар цөөн хүний тохироогоор Ерөнхийлөгчийн сонгуульд сайн дураараа бууж өгнө гэж байхгүй. Г.Занданшатарын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг нь сайхан мөрөөдөл ч биелэх боломж бага, үнэтэй төлөөс дагуулахаар. Нэг үгээр хэлбэл, түүнийг нэр дэвшинэ гэх таамаг нь хэт “хөөстэй” гэсэн үг.

БУСАД: МАН-ЫН АХМАД ГИШҮҮД БА Ч.ХҮРЭЛБААТАР

Одоогоор тодорхой байгаа нь, Шадар сайд асан Ө.Энхтүвшин гадагшаа дипломат албанд очихоор буй. Н.Энхболдын хувьд Төв аймгийн тойрогт М.Энхболдын нөлөөгөөр он удаан жил явчихаад У.Хүрэлсүхэд урвачихсан “бага” хүн. МАН-ын даргад өрсөлдөөд 200 гаруй хүнтэй заалнаас тав, зургаахан хүний санал авч, битүү онигоонд орж байсан хүн юун Ерөнхийлөгчийн масс сонгуульд оролцох. Д.Лүндээжанцан гишүүн машид тулхтай, элдэв шунал багатай хүн хэдий ч өнөөгийн хуйларсан, хөөстэй нийгэм хүлээж авах магадлал байхгүй.

Д.Тогтохсүрэн Өвөрхангайн фракциас нэрээ намын дотоод сунгаанд оруулж болох. Гэвч бүлгийн даргын ажлаа л сайн хийж яваа эл хүнд намын дотоод сунгаанд нэрээ дурдуулах амбиц байхыг үгүйсгэх аргагүй. Сонгуулийн дараа Эрдэнэтээс нэг их ууртай ирээд, Ерөнхий сайдын зөвлөх болсноосоо хойш дуугарахаа байсан Ц.Нямдоржийн тухайд ч тэр өрсөлдөөнд орох амбиц юу л байгаа бол. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газарт буй эрүүлээ сэтгэдэг, салбараа мэдэж, зангигддаг ганц сайд нь. Гэвч тэр ийм өрсөлдөөнд орж, сайн дураараа олон нийтээр үзэн ядуулах хүн яавч биш. Нэр нь дурдагдахгүй байгаа л болохоос биш М.Энхболд 2017 онд яарч, тактикийн алдаа хийгээгүй бол эдүгээ цаг дахь МАН-ын хуйларсан сүрэг доторх бодь хүн юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Парламентад 65-62 суудал авч, Засгийн газраа дангаараа бүрдүүлж, бүх ТӨХК, агентлагуудаа халаасалчхаад Ерөнхийлөгчийн тамгын газар гэх ганцхан бүтцэд нам дээрэлхүүлдэг мангар түүх ер нь ховор байх. Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн хандлага улам хэрсүү болж буй энэ үед эрх баригчид их л зөв хүнээ явуулахгүй бол тэд ялах боломж асар бага. Яагаад гэвэл тэд өнөөдөр бүх галыг өөр дээрээ үүрч буй эрх баригч статус.

Нөгөөтэйгүүр МАН-аас Ерөнхийлөгчид хэн өрсөлдөхөөс хамаарч, өнөөгийн нам доторх нэгнээ ажсан, отсон, гэтсэн байдал задарч, засаг төр солигдох бодит нөхцөл үүсэх хүлээлт ч бий. Цаг хугацаа л юм. Өнөөгийн мандан бадралт нь үнэндээ хуурмаг гэдгийг МАН-ын удирдлагууд яг бодитоор харж, кандидатаа зөв сонгох шаардлагатай тулгарчээ. Тэд чадна, бас чадахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ерөнхийлөгчийн итгэл найдвар сүүлчийн боломж цаг хугацаа
Ерөнхийлөгчийн итгэл найдвар сүүлчийн боломж цаг хугацаа
2021-01-05 08:47

Хүрэлсүх бол �##�дар.нэр хүндэд дуртай урвагч нэгэн. Түүнд ерөнхийлөгч хэмээх өндөр нэр �##�дар нэгэнтээ зохихоо байсан. Баттулга бол хүрэлсүхийн хажууд жинхэнэ эр хүн.гол хөзрийн тоглогч., . Шинэ оны өмнөхөн тэрээр хэлэхдээ , . Би төрд бугшсан авилгач засгийн газрын гишүүд..агентлагийн дарга тэргүүтэй . Хүрэлсүхийн урвасан хар 60 тэрбумыхантай эцсээ хүртэл амаргүй тулаанд гар бие хайрлахгүй үзэлцэхээр шийдсэнээ ард түмэндээ дуулгасан. Тийм ээ..энэ бол амаргүй тулаан. Гэвч ард түмэн цахилгаан дулаан гэхээсээ илүүтэй энэ. Засгийн газрыхны �##�дсан аймшигт өвчний г�##� голомт болон ард түмнийхээ боломжоос хөрөнгөнөөс хулгайлж хээв нэг суугаа мөнгөний сүлжээ эрхтэн дархтнуудаас төрийг с�##�гаж өгөхийг асар их хүсч буй. Тухайлб�##�. Төмөр замын дарга . Жигжиднямаагийг асар их мөнгө хуучин вагон шахаж ард түмнээ хуурсан шилэн гэх мөнгөний мангас цогоотой бүлэглэн үйлдсэн хэргүүд. Мөн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын .Гүрэн хэмээх хувийн сургуультай нийлж 1 тэрбум орчим төгрөгийг бүлэглэн хуваан цусласан хэрэг, түүний ах Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Tөмөрбаатар,Улсын мэргэжлийн хян�##�тын eрөнхий газрын газрын дарга Дашмягмаржав нарын Бадамжунайтнуудын 60 тэрбумын сүлжээ буюу төрийг мөнгөөр худ�##�дсан гхэ хэргүүдээс эхлээд олон асуудлууд Баттулга ерөнхийлөгчийн хэлсэндээ хүрэх мөчийг хүлээсээр................. Олон түмэн нүд цавчилгүй харсаар хүлээсээр 2021 онтой золгож байна!!!!

Zochin
Zochin
2021-01-05 09:04

Сү бол хамгийн муу сонголт. Жинхэнэ оффшор, мафи...... Хүүхэн...

Зочин
Зочин
2021-01-05 09:47

Гол нь хүрэлсүх одоогийн нэр хүндээ 4 жилийн дараа хадг�##�ж чадах уу гэдэг асуулт байна. Чадна гэвэл баттулгатай тохироо хийгээд засгаа намаа аваад явах. Үгүй бол ерөнхийлөгчид өрсөлдөх. Гол асууд�##� одооноос ээрээд эхэлсэн энэ сөрөг дав�##�гааг давах нөөц бна уу гүй юу

irgen
irgen
2021-01-05 11:39

Manaas erunhiilugch garsn tuuh bgan muu doo

Зочин
Зочин
2021-01-05 12:03

Хамгийн зөв хувилбар бол Занданшатарыг дэвшүүлж Баттулгыг дэмжээд Хүрэлсүх өөрөө нам засгаа авч үлдэх нь хамгийн зөв байх . Намгүй бол хэнч биш болж их л дээрэлхүүлэх байх даа

Зочин
Зочин
2021-01-05 12:04

НЭР ЦЭВЭР АМЬТАН БАЙНА УУ.. 14 ТЭР БУМ ГЭХ МЭТ...

Хүк өөрөө үз
Хүк өөрөө үз
2021-01-05 12:05

Миеэ харин дэвшвэл гараад ирнэ дээ.

Irgen
Irgen
2021-01-05 12:53

Oligtoi xyn daanch algaa. Boloxgui bol tsagaan songuuli ugnuu.

Irgen
Irgen
2021-01-05 13:05

Oligtoi hun ednii dund daanch alga daa

Эмээ
Эмээ
2021-01-05 14:11

* БААСАНД БАТГАНА ЯАГААД ШАВДАГ ВЭ? БААХАН ҮНЭР ӨМХИЙ БОЛООД ШАВДАГ БИЙ. ХҮНД БЯЛДУУЧ ЯАГААД ШАВДАГ ВЭ? ХҮНИЙ ЧИХ ЗӨӨЛӨН БОЛООД ШАВДАГ БИЙ. БАТГАНА ИХ ШАВБАЛ ӨТХИЙН ШИНЖ БЯЛДУУЧ ИХ ШАВБАЛ ЯЛЗАРАХЫН ШИНЖ. ... * ГЭЖ
Б. РЁНЧИН. ГУАЙ СУРГАСАН БАЙДАГ . ЭРҮҮЛ УХААНААР ХАРАХАД МАН БУЮУ ХҮРЭЛСҮХ АЛЬ ХЭДИЙН ЯЛЗАРСАН АЖЭЭ.

уншигч
уншигч
2021-01-05 14:31

Сү. Батболд ерөнхий сайд байсан үеэс монголын төрийн луйвар эрчимжиж хоёр намын з�##�ьтангуудад Батболд ямар ч ха�##�тгүй замыг нь цаагуураа тавьж өгсөн хүн. Тэр үер ямар ч хян�##�тгүй урсг�##�аар чимээгүй идэцгээх нөхцөл бүрдсэн жилүүд байлаа л гэж бодогддог юм.

Зочин
Зочин
2021-01-05 15:49

МАН одоо болноо.Илүү харж бялуу долоох хэрэггүй байхаа.Үнэмлэхүй олонхи боллоо.Дээрээс нь ерөнхий сайд нь шүдгүй арслан биш бүр амаараа арзгар дүүрэн шүдтэй арслан боллоо.Тэгээд ч ард түмэн хүчний тэнцвэрийг бодитоор үнэлэнээ.Ялангуяа Хүрэлсүх өрсөлдөж намын даргаа ч �##�даж мэднэ.Юманд бас хэмжээ хязгаар,гэж байдаг шүү

Зочин
Зочин
2021-01-05 16:37

М.Энхболд ёстой зүгээр хүндээ.

зочин
зочин
2021-01-05 18:49

Сү Батболд яавч болохгүй Монголын самарч мэдэх этгээд тэр Оффшорчин бас саяхан шуугиад өнгөрсөн Англи улсын баяёуудын хороололд 11 сая фунт стерингийн үнэ бүхий хувийн хаустай манай төгрөгт шилжүүлбэл 40 тэрбум төгрөг гэсэн үг бас болоогүй үүнээс гэдна гадаадад 57 сая ам долларын үл хөдлөхтэй дээр оффшортой гээд гуншин мундахгүй монголын баялгыг цөлмөгч ард түмний дунд хэлгүй ноёнтон хочтой

уншигч
уншигч
2021-01-05 18:50

Сайн бичдэг шүү энэ игүүрийн сэтгүүлч

Зочин
Зочин
2021-01-05 19:09

Хүрэлсүхийг дэвшвэл дэмжинэ. Бусдыг нь бол дэмжихгүй. АН-ус бол бүүр гай

Зочин
Зочин
2021-01-05 20:23

Увсаас бусад нь шүү

Zochin
Zochin
2021-01-05 20:52

Ardiin nam yalah n todorhoi. Iimd Huk debshih hereggui. Harin yamar neg no bagatai huniig debshuuleh ter n Lundaajantsan undsen huulia sain medeh hun.

Зочин
Зочин
2021-01-05 21:17

Өвөө өөрөө чаагаад байна уу

Иргэн
Иргэн
2021-01-05 21:56

Батэрдэнэ аваргыг дэвшүүлбэл зүгээр дээ.

зочин
зочин
2021-01-05 22:29

заа Бат Эрдэнэ л биш шүү

Зочин
Зочин
2021-01-05 23:27

Хар хайрцагтай сонгуулиас л хамаг сонгогчид татг�##�зах тэмцэл чух�##�. Хамгийн хорчин луйварчдад үйлчилдэг бага буурай орныг баялгийн ххра�##�д з�##�гидаг нь америк долларын эзэн еврейн европ еврон эзэн еврейн сатанист хар хүчний гүйцэтгэгч хиймэл хар оюуны машин гэдэг нь дэлхийд тодорхой болж эздээ булшлах цаг нь ойртсоор. Манай нам засагл�##� энэнд өртөж хар хүч хулгайч луйварчидаа улам л ил болгосоор тодруулсаар байна. Эх оронч сэтгэлтэй ёс зүйтэнг з�##�гидаг ХАР-ГИС намын мафизм нэг нэгнээ устгах үзэл онолын дайн улам ил тод идэвхжиж байна. Удахгүй намт засагл�##�ын дампуурсан хуулиар өөрийгөө булшлах эрх зүйт өеөдсөн төр дэлхийгээс нурж ахуйт ардын засагл�##�тай ёс зүйт Төрд шилжих шинэ ИЗМ буюу дүр эсгэдэггүй ЧИНГИС онолт төрийн ариун гүн ухаан дэлхийг байлдан дагуулна.

нухацтай уншицгаая
нухацтай уншицгаая
2021-01-06 02:28

Энэ сэтгүүлч МАн-ын ахмадуудыг сайхан тодорхойлжээ. Нямаагийн Энхболд бол бага хүн. Нямкаг эрдэнэтээс нэг их ууртай ирсэн бичсэн нь нүдэнд харагдав. Хүрэлбаатарт нэлээд сайн сэтгүүлч бололтой ха ха, гэхдээ авах юм нь хэнийх нь т�##�д ороогүй хорчин сү-г яг л хэлсэн байна.

Зочин
Зочин
2021-01-06 10:54

МАНАН-гаас Монгол улсын Төрд ажиллахаар дэвшээд байх хүн даанч байхгүй. Одоогийн Засаг, ИХ-д шург�##�агчид бол намын луйвраар аргагүй "гарсан" хүмүүс. Ард түмэн Тэрбумтангуудын эрх ашиг, авилг�##� хээл хахуул, �##�бан туша�##�ын наймаа... зэрэгт олон жил ядуурч, эцэстээ эрх чөлөөгөө эдлэхэд ч бэрх болтлоо ялзарсан тогтолцоог үүнээс удаанаар тэвчихгүй л дээ. Тэвчээр савнаасаа х�##�ина, �##�иваа зүйлд хязгаар байх ёстой. Эрүүл ухаанаар сэтгэж байгаа Монголын ард түмэнд одоогийн олигархуудын ХЭН нь ч ХЭРЭГГҮЙ. Ард иргэд өөрсдийгөө аврахыг, дампуурлаас үтэр түргэн гаргах ёстойгоо �##�ь хэдийн ухаарсан, тэд зүгээр суухгүй зүлгэж суухаа мэдэх биз. Эх орон, ард иргэдийнхээ төлөө амь бие, ажил үйлсээ зориулахаар эр зориг шулуудсан өвөг дээдсийн цэвэр цус, омогшил өвлөгдсөн эрэлхэг хөвгүүд Эх орон, газар шороогоо худ�##�дан найма�##�ж Цар тахлын үед ч "х�##�аасаа ууд�##�чих хоншооргүй адгийн шаарнуудаас хавьгүй Их байгаа гэж найднам. Тэд, БИД тэмцэж ард түмний Хөвүүнийг Удирдагчаараа сонгох болно. МАНАН зүгээр л ич!!!!

ирээдүй
ирээдүй
2021-01-06 13:29

Улсынхаа эдийн засгийг дэндүү хорлосон, худлаа эх орон ч хүн дахин сонгогдох мөрөөдөлөө болчих хэрэгтэй уг нь бол �##�ь нам хамаагүй нэг их попордоод байдаггүй, �##�сын хараатай улсынхаа эдийн засгийг зөв гольдролд нь чиглүүлээд аваад явахгүй ,хоорондоо хоосон улс төржсөөр байгаад хамаг цагаа �##�даж нүүрс, зэсийн зах зээлээ �##�дах аюул нүүрлэж дан ганц м�##� аж ахуйгаар амьдрах хямр�##�ын үе ойртож байгааг харж үзэхгүй бол хоорондоо �##��##�цах сонин биш болох үе айсуй

Зочин
Зочин
2021-01-06 14:18

Мөнх-Оргил

зочин
зочин
2021-01-07 09:32

Оюунгэрэлээс дээр амьтан даанч �##�га даа чааваас бүгд хулгайчууд

Зочин
Зочин
2021-01-07 11:30

Хүрэлсүх, Хүрэлбаатар, Батболд гэсэн 3 сайн сонголт байна даа.

Зочин
Зочин
2021-01-21 02:29

huurkii shuls shig hachin yum bichdeg uruvdultei setguulj

Холбоотой мэдээ

Back to top button