Нийгмийн

"17 цаг хуралдаж түүхэнд ТЭМДЭГЛЭГДЭВ” хэмээн бахархаж буй УИХ-ын гишүүд ИЧИГ ИЧИГ

Өнгөрсөн шөнө хууль зүйн байнгын хороо 03 цаг хүртэл хуралдаж Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.

Энэ талаар хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар фэйсбүүк хуудастаа “УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 17 цаг гаруй тасралтгүй хуралдан хийж дуусгалаа. УИХ-ын Шүүхийн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүний хувьд санаа сэтгэл дажгүй шүү. Мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны цаг УИХ-ын түүхэнд Байнгын хороод дотроос хамгийн удаан хуралдсанаар тэмдэглэгдэн үлдэж байна” хэмээн бахархан бичсэн байв. Уг нь тэд хийх ёстой ажлаа л хийсэн.

Харин энэ нь олон нийтээс шүүмжлэл хүлээж байна. Учир нь цар тахалтай энэ цаг үед 17 цаг байтугай хэдэн сар, өдрөөр нойр хоолгүй ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчид, онцгой үед ажиллах төрийн байгууллагынхан өдий хүртэл огт гомдоллож, олон цаг ажилласнаа зарлаагүй билээ. 40 градусын хүйтэнд өдөржин гадаа зогсох цагдаа нар ялархаагүй юм.

Түүнчлэн эл хуулийн төсөл нь аль есөн сарын өмнө өргөн баригдсан бөгөөд улс төрийн зөвшилцөлд хүрэхгүй хойшлуулсаар, цаг алдаж өдий хүрсэн байдаг. Ингэж хойшилсоор оны өмнө хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар он дамжин,  өчигдөр ийн хэлэлцэж буй  юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-01-06 10:20

Tenderchin kontseschin Byambatsogt xuuli yarixaar xelex ch ug alga doo

Зочин
Зочин
2021-01-06 11:52

Ард түмнээсээ сонгогдон ажиллаж байгаа бол хичнээн цаг хур�##�дсан ч яадаг юм .Харин намын эрх ашгийн өмнөөс хур�##�даж шийдвэр гаргаж байгаа бол сайрхах нь зүйн хэрэг үү.

Зочин
Зочин
2021-01-06 12:00

Zaa yrshig icheed baihdaa yahav dee erguu shaar ve

Азгүй Монгол
Азгүй Монгол
2021-01-06 13:07

Монголд төрсөн минь азгүй гдэгиин бас нэг нотолгоо...он дамжуулан хэлэлцдэг, тэгээд 17 цаг уханадаад л сууж бдаг. Ингэж сууснаа их баатарлаг гавъяа мэт тэнэгтэж сайрхаж суудаг, иим богино ухаантай м�##�нуудаар төр улсаа удирдуулж суудаг бүгдээрээ ичиг ичиг...

Зочин
Зочин
2021-01-07 06:25

Яахавдээ боловсоруулсан хууль нь шударга ёсонд нь нийцэж байв�##� хүн өөрийнхөө ажлын амжилтаар бахархаж болох л юм.

Жирийн нэгэн.
Жирийн нэгэн.
2021-01-07 08:26

Хууль боловсруулах тэр ажлыг нь бид огд мэдэхгүй мөртлөө шүүмжлээд я�##�тай, гадаа даарч ажиллах хүмүүсээ заав�##� даарт�##� нь удаан биш богино хугацаагаар ээлжлэх менежминт хийгээд зохицуулах нь я�##�тай. Удаан олон цагаар дотор ухаанаа ядрааж, удаан хэдэн цагаар гадаа даарч ажиллаж байгаа нь угтаа адилхан. Гэхдээ ядрах, даарах хоёрыг заав�##� сонгох �##�багүй. Түүнд өртөхгүй байх олон арга замууд байгаа шүү дээ бидэнд.

Зочин
Зочин
2021-01-07 15:47

Боловсруулж бат�##�сан хууль нь Монгол улсын эрх ашигт нийцсэн бол болох нь тэр дээ

zaz
zaz
2021-01-07 19:23

yamar teneg medeentser ve hunii postnoos avchraad neg ch heregtei yum nemsengui yadaj

Холбоотой мэдээ

Back to top button