УЛС ТӨР

Улсын аварга малчин өрх 149-ийг шагнадаг байсныг 60 болгож буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аварга малчин өрх, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланч шалгаруулах журмыг шинэчлэв. Энэ дагуу жил бүр:

-       Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, улсын аварга тариаланчаар 21 хүнийг

-       Улсын аварга малчин өрх 149 хүртэлх гэснийг 60 хүртэлх, хошой аварга малчин өрх 13 хүртэлх гэснийг 8 хүртэлх гэж өөрчлөн шалгаруулж байх болов.

Аваргуудын шагналыг уламжлал ёсоор Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шиний нэгний өдрөөс өмнө гардуулна. Малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, мал эмнэлгийн үзлэгт малаа бүрэн хамруулсан, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан шалгаруулна. Манай улсын бэлчээрийн даац цаг агаар хэвийн жилд 84,6 сая хонин толгой мал багтаах боломжтой бөгөөд гандуу, гантай жил даац 30 хүртэл хувиар багасдаг байна. Өнгөрсөн онд 70,9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлэхэд 118 сая малтай болсон. Энэ нь нийт бэлчээрийн даац 33 сая толгой малаар, ихэнх аймагт даац 2-7 дахин хэтэрсэн гэсэн үг юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн
2021-01-06 16:29

Улсын хөрөнгө завших, хээл хахуулийг хүлээн зөвшөөрч хаацайлсан үндсэн хуулийг ямар хууль гэдэг юмбэ. Өөрсөдийнхөө үйлдсэн булайг үндсэн хуулиар хамга�##�сан за�##�т оруулсан бол түүнийг нь яар�##�тай засаач.

Холбоотой мэдээ

Back to top button