Нийгмийн

Өмнөговь аймаг руу хулгайн замаар нэг хүнийг 250-300 мянган төгрөгөөр авч явдаг байсныг тогтоожээ

Хэсэгчилсэн болон бүх нийтийн хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт орчимд ажиллаж, амьдардаг иргэдийн ашигладаг фейсбүүк групп дээр “Улаанбаатар-Өмнөговь-Цогтцэций маршрутаар 1 хүнийг 250,000-300,000 төгрөгийн хооронд авч явна” гэх утгатай зарыг маш ихээр оруулж Коронавирусын шинжилгээ өгөөгүй иргэдийг зөвшөөрөгдөөгүй, хулгайн гэх тодотголтой замаар авч явж байгаа талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Улмаар шалгалтын ажиллагааг явуулахад Tsagaan had taxi ywna irne jolooch nariin zariin negdsen group”, “Tsagaan had negdsen zar”, “Tsagaan had taksi”, “Tsagaan had jolooch nariin group”, “Цагаан хадны жолооч нарын групп”, “Цагаан хад зарын групп”, “Цагаан хад богины группгэх зэрэг фейсбүүк групп дээр зар байршуулан нэг зорчигчийн замын зардалд 250,000-аас 300,000 төгрөг, ачаа тээшийг овор хэмжээнээс харгалзан 50,000-100,000 төгрөгөөр тооцон авч зөвшөөрөгдөөгүй буюу хулгайн гэх тодотголтой автозамаар явдаг болох нь шалгалтаар тогтоогдож байна.

Одоогийн байдлаар дээрх зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэр хийсэн 17 тээврийн хэрэгсэл, 18 жолооч, 31 зорчигч нийт 49 иргэнийг илрүүлэн харъяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас 2020 оны 12 дугаар 28-ны өдрөөс “Хулгайн зам” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын Цагаанхад, Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомт хүртэлх хулгайн тээвэр явдаг зам маршрутыг тогтоон, дээрх газруудад гэнэтийн хяналт шалгалтыг Өмнөновь аймгийн Онцгой байдлын газар, Авто тээврийн төвтэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/

1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ЭХТА-ийн 15.6 дугаар зүйл /Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах/

1. Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. хоёр, түүнээс олон хүний эсрэг;

2.2. хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл заалтуудыг тус тус зөрчиж байна.

Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар тээвэрлэлт хийхгүй байх, учир нь цаг уурийн нөхцөл байдлаас шалтгаалан төөрөх, осолдох, амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-06 17:37

Тэгээд яасан бэ. Нээрээ их том мафи илрүүлжээ дээ. 2 сар болоход дөнгөж одоо л барьж байна уу

Зочин
Зочин
2021-01-06 22:39

Аль 11 сарын сүүлээс эхэлж л хулгайн тээвэр явсан соши�##� чатаар хулгайн тээвэр яваад байна ш�##�гаач гэхэд авто цагдаа,авто тээвэр УОКомисс нь тоохгүй байсан чихгүй толгойнууд одоо ухаан орж байгаа юм уу ямар юмны ногоон бүс байхавдаа Өмнөговь аймаг,хулгайгаар Цагаан Хаданд өчнөөн жолооч ороод ирчихсэн ниргэсэн хойно нь хашгирав гэдэг л болж байна аймар том гавьяа байгуулчихсан юм шиг аймгийн цагдаа нар мэдсээр байж одоо та нар наад жүжигээ боль 24 цаг нүд цавчилгүй ажлаа хий улс та нарт ц�##�ин өгч байна иргэн бид татвар төлөөд байна УОКомисс АОКомиссын дарга мяндагтангууд ажлаа хий,ажил хий гэж та нарт ц�##�ин өгч байна.Одоо Өмнөговь аймаг ногоон бүс гэдэг нэрээ авч хая хулгайгаар жолооч нар Цагаан Хаданд их ирсэн Цагаан Хадны PSR-ын шинжилгээ авч байгаа эмч ажилчид байр сэлгэж нүүдэгээ боль эмч ажилчид нь онцгойгийн дэглэмээ барьж ажилла зориул�##�тын хувцасаа өмс энгийн хувцастай иргэдэд үйлчилгээ үзүүлдэгээ зогсоо эмч нараа,яав�##� ямар үед жирийн иргэн жолооч нарын үгийг авах вэ УОКомисс ажлаа муу хийж байна

Зочин
Зочин
2021-01-06 22:59

Хэдэн мянгаараа явсан гэсээн.

Зочин
Зочин
2021-01-07 18:41

ТЭНЭГ ОРК СДААКУУДЫГ ШОРОНД ХИЙ!!! ИЙМЭРХҮҮ ЛАЛАРУУДААС БОЛООД АМЬДРАЛ ЭНГИЙН ХЭВ МАЯГТАА ОРЖ ЧАДАХГҮЙ, ХӨЛ ХОРИО ДУУСАХГҮЙ БАЙНА. МӨНХАДА, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, ТЭНҮҮН ОГОО, БЗД ЭМНЭЛЭГ, АЧТАН, ЭНХ САРАН МЭТИЙН ЭЗДИЙГ БҮГДИЙГ НЬ ЭРҮҮ ҮҮСГЭЖ ШОРОНД ХИЙ!!!!

Булган
Булган
2021-01-09 16:27

Энэ Өмнөговийн хужаагийн эрлийзүүдээс ийм
амиа бодсон хөгийн санаа гарна шүү.Газар нутгаа
хамга�##�ж байгаа нэртэй хамгийн их шун�##�тай хөгийн новшнууд өмнөговийхон шдэн

Үнэн
Үнэн
2021-01-10 00:13

Хөл хорио, элдэв ха�##�т, хамга�##��##�таа одоо болио, үргүй маш их зард�##� гаргаж, нэг нь ажил хийсэн болж, нөгөө нь карентинд орсон болж бие биенээ хуурахаа болио. Бусад орны жишгээр хөл хориогоо задгай тавь. Ганц л үнэн гэвэл манайх шиг цөөн хүн амтай, аймхай хүмүүс, аминдаа хайртай хүмүүс, 2 биш 20 бүр болий 200 хүн үхээд ирэхээр аяндаа өөрсдөө хөл хорионд ороод ирнэ.

Май
Май
2021-01-10 03:56

Хуцдаг х�##�тар вэ

Холбоотой мэдээ

Back to top button