НИЙГЭМ

А.Амбасэлмаа: “Ачтан” эмнэлгээс 10, бусад гурав, нийт 13 тохиолдол нэмэгдлээ

ЭМЯ-наас 11.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 12200 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 10 нь “Ачтан” эмнэлгийн эмч, ажилчид. Хоёр нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс үүдэлтэй, гэр бүлийн халдвар. Харин нэг нь “Голомт” банкны теллерээс илэрсэн” гэлээ.

Иймд Кино үйлдвэр дэх тус банкны салбараар арванхоёрдугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэдийг ЭМЯ, ХӨСҮТ-д хандахыг уриаллаа.

Үүгээр манай улсын хүн ам дунд тархсан коронавирусийн халдварын тоо 540-д хүрчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button