Нийгмийн

Дээд шүүхээр “дэнслүүлэх” Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар ялаас МУЛТРАХ УУ

Улсын дээд шүүх өнөөдөр,

НЭГ: УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын гомдлыг хэлэлцэнэ. Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр  шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч,  5.5 жилийн хорих ял оноосон  юм. Дээд шүүхийн бүрэлдэхүүнд Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нар шүүнэ.

ХОЁР: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг хэлэлцэхээр товлосон. Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасч, Б.Отгонбаатарыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон байдаг.

Тэдний хэргийг Улсын дээд шүүх хэрхэн шийдвэрлэхийг таашгүй. Гол нь, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар дээр гарсан субьектив шинжтэй хүний эрхийн зөрчлүүдийг дээд шүүх хэрхэн авч үзэх үү гэдэг нь анхаарал татаж буй. Тухайлбал,

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүн байхад нь саатуулж, улмаар шүүхийн тогтоолоор цагдан хорьсон. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шууд халдсан хүний эрхийн зөрчил болсон юм. Тиймээс ч шүүгдэгч талынхан Олон Улсын парламентын холбооноос Монголын талд ирүүлсэн шаардлагуудыг иш татаж, суллахыг хүсч буй юм.

Харин Н.Номтойбаярын тухайд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллах хугацаандаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийн асуудлаар ял сонссон. Уг хэрэгт хохирогч байгаагүй гэх. Тиймээс ч хэдэн тэрбумаар нь ЖДҮ авчихсан хүмүүсээ 40 сая төгрөгөөр торгоод суллачихдаг мөртлөө хохирогчгүй хэрэгт ял өгсөн, хуулийг шүүх талаас өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарласан зэрэг шүүмжүүд өрнөөд байгаа юм.

Гол нь, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын хэргүүд нь өөр. Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрх нь зөрчигдсөн кэйс дээр ОУПХ, Европын холбоо тэргүүтнээс манай улсад эдийн засгийн хоригууд тавьж болох эрсдэл бий. Хэдий тийм байлаа ч түүнд хамаарах Эрүүгийн хэрэг бүхэлдээ цагаадчихна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат дээрх УИХ-ын гишүүний бүрэн эрх зөрчсөн асуудлыг шийдэж болох ч Эрүүгийн хэрэг дээр цохьсон шүүхийн шийдвэрийг хөнгөлөх гарц Дээд шүүхэд байгаа юу гэдэг асуудал анхаарал татаж байна.

Цаашлаад цагаан захтнуудын хэргийг нийгэмд нэг их өрөвдөж, хайрласан мессиж ханатал нь өгч байгаад дээд шүүх дээрээ өршөөгөөд байдаг хэлбэр тогтох уу. Ерөнхийлөгчийн сонгууль, МАН-ын 100 жилд зориулж гарна гэгдэж буй Өршөөлийн хууль нь эцсийн мөн чанартаа цагаан захтнуудын хэрэгт үйлчлэх үү зэрэг асуудлууд эрх ашиггүй хариулт нэхэж байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-08 08:17

Хууль яах нь гээд хойшлуулна биз

Зочин
Зочин
2021-01-08 09:25

АСУУДАЛ-тай бол маскаа зүү,ха�##�гаа хаа түгж, БҮҮ САНА,МАРТ.

Доржоо
Доржоо
2021-01-08 12:17

Номтойбаяр шудрага эр хүн

Самар гүнж
Самар гүнж
2021-01-08 12:50

Nomtoibayar sain etsgiin mangarduu l huu dee. Hilseer yallasan shy. Odoo sullaa

ааа
ааа
2021-01-08 13:56

Ж.Эрдэнэбатыг хэлмэгдүүлсэн байх шүү.Одоо суллах байхаа.Номтойбаяраас бол Хүүк өшөө авч байгаа байх

б
б
2021-01-08 21:24

МАН ийн хулгайч нар засаг барьж байгаа....МАН ийн хулгайч нар хууль гаргасан....МАНийн хулгайч хоригдоод суухгүй байхөө бүдүүлэг гуниг чинь бараг 2 ч хүний амь настай холбоотой гишүүн байх хугацаандаа б�##�мад бүдүүлэг гээд хэвлэлээр зөндөө шуугисандаа уул нь кккк МАН ийг сонгосон м�##�нуудын хувьд бол намаас нь гарсан л бол ямарч гаж нийгэмийн хог шаар шавхаруу байсан баатар вм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button