Энтертайнмент

VLOG #5| Японд онц байдал зарласан өглөө

Япон Улсын Засгийн газар дотоодын коронавирусны тархалтыг зогсоохын тулд Токио хот болон хөрш гурван мужид 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай онц байдал тогтоох шийдвэр гаргасан тухай Ерөнхий сайд Ё.Суга албан ёсоор мэдэгдэв. Энэ удаагийн тогтоож байгаа Онц байдал”-ын хүрээнд урьд өмнө авч хэрэгжүүлж байсан туршлагадаа тулгуурлан богино хугацаанд тархалтыг зогсоох зорилгоор “Нэгдүгээрт: хоолны болон уушийн газруудын ажиллах цагийг 20 цаг хүртэл хязгаарлах, Хоёрдугаарт: ажлыг “телеворк” хэлбэрт шилжүүлэн ажлын байранд ирэх хязгаарыг 30 хувиар тогтоох, Гуравдугаарт: Орой 20 цагаас хойшхи онц шаардлагагүй тохиолдолд гадагш гарахыг хязгаарлах, Дөрөвдүгээрт. Спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, концерт зэрэг арга хэмжээнд оролцох оролцогчдын тоог хязгаарлах гэсэн “4 тодорхой” арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.

Онц байдал тогтоосон эхний өдөр болох өчигдөр /2021.01.08/ Япон улс даяар 7533 хүн халдвар авсан нь тогтоогдсон. Өмнөх өдрүүдэд 3000 орчим тохиолдлоос давахгүй байсан энэ тоо нэг өдрийн дотор хоёр дахин их болж, хүрээгээ тэллээ.

Гэсэн ч Японд боловсролын байгууллагууд болон бизнесийн байгууллагуудыг хаавал эдийн засаг төдийгүй, боловсролын алсын хор хөнөөл ихтэй тул ийм арга хэмжээг авч байгаа юм.

Ингээд онц байдал тогтоосон эхний өдөр Япон улсад ажиллаж амьдарч буй манай гэр бүлийн өглөө хэрхэн эхэлсэн тухай влогийг хүлээн авч үзнэ үү.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button