Нийгмийн

Баянгол дүүргийн VI хорооны 43А, 65, 57, Ачтан эмнэлгийн ажилчдын байрнаас халдвар илэрчээ

Өнөөдөр манай улсад 33 тохиолдол нэмэгдэж, нийт халдвартай иргэний тоо 1395 боллоо. Өнөөдөр халдвар авсан иргэдийн хоёр нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч аж. Харин үлдсэн нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Мөнххада компани, Ачтан эмнэлгийн эмч нарын гэр бүлийн хүмүүс аж. Ачтан эмнэлгийн эмч нарын байр 10 дугаар хороололд байдаг бөгөөд  Баянгол дүүргийн VI хорооны 43А байрны нэг орцны зургаан хүнээс халдвар илэрсэн байна. Тэдгээрийн нэг нь “Мөнгөн-Гүүр” эмнэлгийн лаборант байсан аж. Иймд тус эмнэлгийн эмч, ажилчин, хэвтэн эмчлүүлж байсан 141 хүнээс шинжилгээнд хамруулжээ. Ингээд 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарлаж, шинжилгээ авахад нэг эмчээс халдвар илэрсэн байна. Харин тухайн орцноос илэрсэн нэг тохиолдол ИНЕГ-ын ажилтан аж. ИНЕГ тандалт хийж 171 хүнээс шинжилгээ авч, 20 хүнийг тусгаарласан байна.

Мөн 43А байрны зэргэлдээ орших 65 дугаар байр, 57 байр, Ачтан эмнэлгийн ажилчдын байрнаас халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button