УЛС ТӨР

Шүүгчдэд хариуцлага тооцох Сахилгын хорооны 5 гишүүнийг УИХ томилно

УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.Улмаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна.

Тухайлбал Шүүхийн сахилгын хороо байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Уг хороо нь улсын хэмжээнд нэг байна.  Шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах үүрэг бүхий бие даасан байгууллага юм. Орон тооны 9 гишүүнээс бүрдэнэ. Шүүгч гишүүн нь шүүхэд 10-аас доошгүй жил ажилласан, бусад гишүүн нь эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал хийж байгаагүй Монгол Улсын иргэн байна.

Бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганы санал хураалтаар сонгож, бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилно гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button