НИЙГЭМСПОРТ

ХУУЛЬ: Сэргээшийн шинжилгээний хариу ирсний дараа бөхчүүдэд цол, чимэг олгодог болно

Өнгөрсөн мягмар гарагийн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны цахим хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлуулсан.

Учир нь  цар тахлын үед Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцах цаг нь биш. Нөгөөтээгүүр, хуулийн талаар уяачид, мэргэжлийн холбоод нэгдсэн байр суурьгүй, Улсын Их Хурлын зарим гишүүд тодорхой мэдээлэлгүй байгаа тул хэлэлцэх хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Тиймээс Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хамтарсан Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулж, энэ чиглэлийн мэргэжлийн холбоодуудын саналыг нэгтгэх, төслийн талаар нухацтай авч үзэх чиглэлийг өгч төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс анхаарАл татах нэг заалт нь шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний хариу ирсний дараа бөх, морь, сурын харвааны шилдгүүдэд цолыг нь олгох тухай зааж өгчээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар баяр наадмын өдөр цол чимгийг нь олгодгоос болж дараа нь сэргээш илэрч, олон олон асуудал үүсээд буй билээ. Тодруулбал дээрх хуулийн төсөлд:

  • 6.1. Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачдад үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймгийн цолны батламжийг аймгийн Засаг дарга олгох бөгөөд тухайн наадмын сэргээшийн шинжилгээний хариу ирсэний дараа цолыг тус тус олгоно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-08 14:29

zuv2 mash zuv

Зочин
Зочин
2021-01-08 16:55

Наадам ч ёстой амтгүй болохнээ.

Холбоотой мэдээ

Back to top button