Сошиал трэнд

СЭДЭВ: ТҮЦ-т тамхи худалдах нь АВИЛГААС АЙХТАР зөрчил үү?

“ТҮЦ-т тамхи худалдаж байсныг илрүүллээ” гэсэн мэдээ сошиал орчинд тархмагц иргэд доог, тохуу болгон хүлээж авав. Учир нь Улаанбаатарын бараг л бүх ТҮЦ-т тамхи худалддаг нь “илрүүлээд байх юмгүй” ил үнэн юм. Өдөр тутам түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлж байгаа хүмүүс тамхийг хайрцгаар нь болон ширхэгчлэн худалдаж аваад гардаг  явдал хэний ч нүдэнд ил байхад МХЕГ иргэн О гэгчид хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон гэх.

Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи борлуулахыг хориглодог хууль Монгол улсад бий. Өөрөөр хэлбэл, ТҮЦ-т тамхи худалдах нь хуулиар хориотой зүйл. Ийм учраас МХЕГ хууль хэрэгжиж буй эсэхийг нягтлахын тулд ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийж, дээрх “сонирхолтой” зөрчлийг илрүүлжээ. Албаныхныг хууль, эрхзүйн үүднээс буруутгах шалтгаан үгүй ч гэлээ, олон нийтийн шүүмжлэлт өнцгийг тоолгүй орхих аргагүй.

ТҮЦ ажиллуулж, ар гэрээ авч явдаг хүмүүсийн орлогын багагүй хувийг тамхины борлуулалт эзэлдэг. Яаж ийгээд амьжиргаагаа залгуулахыг хичээн бизнес эрхэлж буй тэдгээр хүмүүсийн эгэл жирийн амьдралын л нэг хэсэг.

Гэтэл нөгөө талд тэдний төлсөн татварын мөнгийг халааслаж, авилга өгч авалцдаг төрийн түшээд, эрх мэдэлтнүүд бий. Оймсны түрүүндээ авилгын мөнгөө нууж байгаад баригдсан Т.Баярсайханы дуулиан одоо ч намжаагүй байна. Жирийн л нэг аж ахуйн нэгжүүдийн тамхи борлуулж буй дүр зургийг зөрчил хэмээн бүртгэж, холбогдох шийтгэлийг хүлээлгэж байхад нөгөө л эрх мэдэлтнүүдэд тооцох ёстой хариуцлага, шударга ёс гэдэг зүйл үгүйлэгдэж буй нь энэ.

Одоо ч аль нэгэн ТҮЦ-т тамхи худалдан, борлуулж л байгаа. Хохирч шийтгэл хүлээсэн тэрхүү иргэн О гэгч үнэндээ бусдаас онцгойрох зүйлгүй нэгэн болж буй. Үүнийг мэдэрч явдаг ард түмэн, “ТҮЦ-т тамхи зарж байсныг илрүүллээ” гэсэн утгатай сүржин мэдээг уншаад эрхгүй тохуурхан хүлээж авч байгаа нь харагдсан юм. Энэ үйл явдал нөгөөтэйгүүр бодит амьдралаас дэндүү гэмээр хол тасархай ажилладаг холбогдох албан тушаалтнуудын “хөнгөн” төрхийг ч ил харуулах шиг.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
temka
temka
2019-07-31 16:45

yg unen!!!

Холбоотой мэдээ

Back to top button