Сурвалжилга, Нийтлэл

Оюутнуудад худал ярьж, хуурч яваа Л.Цэдэвсүрэн сайд МАН-ЫГ Ч “ИЧЭЭЖ” байна

Өчигдөр УИХ-ын үдээс хойших хуралдаанаар боловсролын салбарын нөхцөл байдлын талаарх Засгийн газрын мэдээллийг сонссон юм. Үүгээр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнгээс гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Мэдээж АН талаас Боловсролын зээлийн сангийн асуудлыг хөндөв. Өөрөөр хэлбэл “Тэргүүлэх чиглэлийн” гэх мэргэжлээр суралцдаг оюутнуудад л Оюутны хөгжлийн зээл олгох болсон талаар юм.

-ОЮУТНУУДЫГ МЭРГЭЖЛЭЭР ЯЛГАВАРЛАСАН НЬ-

Одоогоос сарын өмнө “МӨРИЙН ХӨТӨЛБӨР: МАН хямралын үеэр олон оюутан, тэдний ар гэрийг ХУУРЛАА” нийтлэлээр хөндсөн асуудал л даа. Бүр тодруулбал өмнө нь зөвхөн 2.8-аас дээш голч оноотой оюутнуудад Оюутны хөгжлийн зээл олгодог байсан бол Л.Цэдэвсүрэн сайд томилогдоод цензур тавьж, оюутнуудыг мэргэжлээр нь ялгасан байдаг. Өөрөөр хэлбэл тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад нь багтсан мэргэжлээр суралцдаггүй олон мянган оюутан Оюутны хөгжлийн зээл авах боломжгүй болсон.

Засгийн газрын 70-р тогтоолоор батлагдсан тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад Дуу чимээний технологич, Баяр наадмын зохион байгуулагч гэхчлэн нэрс багтсан нь оюутнуудыг бүр ч бухимдуулсан.

Яг ковидын, айл өрхийн орлого буурсан хэцүү үед Зээлийн санд найдсан байсан олон оюутан, тэдний ар гэр дээр ийм ачаа үүрүүлж, дээрээс нь “Боловсролын зээлийн санд хамрагдах оюутнуудын тоог улам нэмнэ” гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг зөрчиж, олон мянган оюутныг хуурсан билээ, Л.Цэдэвсүрэн сайд.

Тэргүүлэх мэргэлийн жагсаалт.

-"САНАА ЗОВОЛТГҮЙ, ЗЭЭЛ ӨГНӨ, ӨГНӨ”-

Уг асуудлаар сайд ямар ч тайлбар өгөхгүй явсаар өчигдөр нэг дуугарсан юм. Ингэхдээ “Зээл өгнө өгнө, санаа зоволтгүй” гэсэн агуулга хэлээд эвтэйхэн мултарчихлаа. Харин яриаг нь төвлөрч сайн сонсвол ердөө цар тахлын энэ үед л ганц удаа зээл олгох шийдэл гаргаж байхаа болохоос цаашид оюутнуудыг мэргэжлээр нь ялгасан бодлогоо үргэлжлүүлнэ гэдэг нь батлагдаж байгаа юм.

Тэрбээр, тэргүүлэх мэргэжлээр СУРАЛЦДАГГҮЙ боловч:

  • Боловсролын зээлийн сантай нэгэнт гэрээгээ байгуулчихсан 4986 оюутанд зээлийг нь өгнө.
  • Энэ хичээлийн жилийг дуустал зээл өгөөч гэж хүсэлт гаргасан 3600 орчим, оюутан байна. Тэдэнд өгнө, ковидын энэ үед ар гэрийн орлого буурсан, санхүүгийн хүнд нөхцөлд байгаа гэдгийг харгалзаж үзнэ гэж хоёр тайлбар хийсэн.

Үүнийх нь ард энэ хичээлийн жилийг “аргалаад”, цаашид дахиад л зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг оюутнуудад зээл олгох журмаа баримтлах ньюанс нуугдаж байгаа юм.

-МАН Ч Л.ЦЭДЭВСҮРЭНД ТААГҮЙ БАЙНА-

Мөрийн хөтөлбөрийг нь зөрчиж, ийм журам гаргасанд МАН ч таагүй байгаа бололтой.

УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллийн төгсгөлд нь зориуд үг хаяж, “Энэ мэргэжлээр ангилж, ялгасан явдал чинь их хэл ам дагуулаад байгаа шүү, сайд аа. Үүнийгээ эргэж хараарай” хэмээсэн. Г.Занданшатар яг энэ ньюансыг, өөрөөр хэлбэл коронавирусийн үед л ганц удаа гаргасан журмаа зөрчин зээл олгох шийдэл ярьж байгааг нь ойлгож, ийн унтууцсан гэмээр. Ерөөс түүний хандлага эхнээсээ таагүй байсан бөгөөд “Товч тодорхой хариул л даа, сэдвээсээ хазайгаад байх юм” гэхчлэн үг шидэлсээр байсан юм.

Эцэст нь Л.Цэдэвсүрэн сайд хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын тухай багц хуулийн төслөө Lawmaker.mn сайтад ер байршуулахгүй байгааг ч УИХ-ын дарга онцлоод авсан. Уг сайтад байршсанаар холбогдох салбарын эрдэмтэн, мэргэд өөрсдийн санал дүгнэлтээ өгч, хууль санаачлагч үүнийг нь тусгах боломж бүрдэх юм.

“Засгийн газраар оруулсныхаа дараа сайтад байршуулна гээд байгаад байх юм. Засгийн газраар орчихвол шууд УИХ-д өргөн баригдаад, салбарын хүмүүсийн санал шингэхгүй шүү дээ. Боловсролын сайд нь хүртэл цахим шинэчлэлээ ойлгохгүй юм” гэсээр Г.Занданшатар алх цохиж, чуулганыг завсарлуулсан.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Суудлаасаа бууж магадгүй гэх сайдуудын дотор Л.Цэдэвсүрэн нэрлэгдэж буй талаар хөшигний ард яригдсаар буй.

Мэдээж цар тахлын үед оюутан, сурагчдын цахим хичээл үр дүнгүй явагдаж байгааг тэдний сошиал уур амьсгалаас харж болно. Гэтэл 80.5 хувь нь сэтгэл ханамжтай байгаа гэсэн судалгаа, тоон үзүүлэлт гаргаж Шадар сайдаар индэр дээрээс уншуулчхаад баатар болж суух юм, Л.Цэдэвсүрэн сайд.

Яг үнэндээ хөл хорионы үеэр хамгийн муу ажилласан, хоцрогдож, чирэгдсэн нь боловсролын салбар билээ.

МАН-ыг ч ичээдэг, оюутан, сурагчдаа ч хуурдаг нэг ийм сайдтай болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-09 09:53

10 jil ih deed surguuli tsetserleg ersdeltei tele bolon tsahim hicheeleer oruulahgui bol saidaa ta ogtsor.neg huuhed oiutan hurvel hichhneen hund hurgene gj bodoj bna maanagsuren.

Зочин
Зочин
2021-01-09 09:55

Eр нь хэрэгтэй мэрэгжилдээ зээл өгөх нь зөвшдээ, хэрэггүй мэрэгжлээр сураад, дараа нь ажил олдохгүй өнөөх зээлээ яаж төлхийн, инжeнeрүүд г.м. өчнөан чух�##� чиглэлээр цаашдаа сургах зорилго байгаа байлгүйдээ, цаг үe нь жаахан эвгүй таараад, буруудаад байх шиг бн

во
во
2021-01-09 10:22

өдөр өнжүүлэх дээд сургуулиудаа татан буулгах хэрэгтэй шүү.их сургуулийг чанраар нь жагсааж зээл өгөх нь зөв

zochin
zochin
2021-01-09 10:53

төгсөөд ажил олдохгүй, Монгол улсад маань одоохондоо ханг�##�ттаЙ БАЙГАА, ОДООХОНДОО ХЭРЭГГҮЙ МЭРГЭЖЛЭЭР ТЭГЭЭД ОЛОН ТҮМНИЙ ХӨРӨНГӨ МӨНГӨӨР ХЭРЭГГҮЙ МЭРГЭЖИЛТЭН СУРГАХ ХЭРЭГГҮЙ
САЙД, ЯАМНЫ ЗӨВ ӨӨ

Зочин
Зочин
2021-01-09 11:18

Цэдэвсүрэнг солиоч ээ

Зочин
Зочин
2021-01-09 12:35

хүний өмнөөс ичих шиг хэцүү юм �##�га энэ хүүхнийг хурдан �######�уулаач Сүрэлсүг ээ

хүн ёсны зөвлөх
хүн ёсны зөвлөх
2021-01-09 12:37

энэ хүүхнийг хурдан �######�уулаач Сүрэлсүг ээ

Зочин
Зочин
2021-01-09 13:11

Iim yos zuigui,medleg mmergejil muu said nartaa hariutslaga tootsoj buulgah heregtei. Ard hunii amidral bdgig martaj bolohgui.Daraa n songogdoh hun uhamsar, setgel medleg saitai bj ajlaa chanartai hiideg bolno!

Зочин
Зочин
2021-01-09 13:19

Zuv shdee, heregtei mergejilig l demjih heregtei, bas ene chanargui olon surguuliudaa haa. 3-han saya huntei Mongold 10 ih deed surguuli l hangalttai, harin TMS olon baih heregtei, tehdee stipend uguud hereggui

багш
багш
2021-01-09 13:38

БШУЯ-ы удирдлагад мэргэжлийн хүмүүс байхгүй юу хийхээ мэдэхгүй байна даа Цэдэвсүрэн сайдад шинэ санаа �##�га. Гантөмөр сайдын цөм хөтөлбөр нэг сурагч ч нэг багш нэг компьютер энэ тэр гэсэн утгагүй бодол санааг нь хэрэгжүүлэхэд оролцоод газрын дарга байсан. Дэд сайд Ганбаяр гэж боловсрол шинжлэх ухааны т�##�аар а ч үгүй нөхөр байдаг. Төрийн нарийн нь гэж нийгмийн ажилтан
Их дээд сургуульд багшлаж байсан шинэ сэргэг санаа бодолтой хүнээр сайд тавихгүй бол боловсролын с�##�барт өөрчлөлт дэвшил гарахгүй Боловсролын тухай Суд�##�гааны их сургуулийн тухай гарах гэж байгаа хуулинд нь улс төрөөс хараатаар томилдог үеэ өнгөрөөсөн удирдах зөвлөл гэж юмаа улам эрх мэдэлтэйгээр оруулсан байдаг.

Иргэн
Иргэн
2021-01-09 15:13

Сайдын баримт�##�ж байгаа бодлого зөв өө. Ингэж байж л хэрэгтэй мэргэжилтэн бэлдэж авна ш дээ. 30 жилийн завхарлыг засах гэж хичээж байхад. АН хан улсынхаа ирээдүйг бодож бодлоготой байгаач. Аманд юу орж ирнэ тэрнийгээ л бураад дайраад байх юм.

Хуулийг гууль болгосон
Хуулийг гууль болгосон
2021-01-09 15:42

Хуулийг гууль болгож уландаа гишгэсээр байна шүү.

мөги
мөги
2021-01-09 16:19

ийм нүдэндээ г�##�гүй өөрийгөө яая гэсэн нөхөр түмний төлөө чадах уу,ээ

Зочин
Зочин
2021-01-09 18:10

Нүдэнд дулаахан, аядуу зөөлөн аятайхан сайд хүүхэн шүү. ЗГ т байх л ёстой хүн болохоор Хүүк авсан байна.

Зочин
Зочин
2021-01-09 18:18

Bolovsroliin yaam gej ar ovriim haalga hergelsen, chadal chansaa muutai, dampuu gazar bnaa. Ooriinhoo duug ariin haalgadaj toriin zeeleer surgaad ard tumnii huuhded eleggui, huiten tsevdeg iim hun yaaj said hiih vee dee,
Biee haagaa bodood yvmaar ym,

Иргэн
Иргэн
2021-01-09 21:18

Боловсролын сайд бишээ. Өөр хүнээр солих шаардлагатай байна. Мөн ЭМЯ-
ны сайд, ХХААЯ-ны сайд гээд хэдэн хүмүүс ажлаа мэдэхгүй л байна даа. Сайн суд�##�ж, томилж байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-01-10 10:46

12 сард 20 хүртлэх хүүхэд давтлага өгч болно зэрэг шийдвэр гаргаж байгаа зэргээс харахад сайдын хжмжээнд биш хэлтсийн даргын хэмжээнд л ажиллаж чадах хүүхэн байна. Ямар замаар сайд болсон вэ. Том түлхээс, том да�##�гавартай нөхөр байна ЕСайд болгоомжтой байх хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2021-01-10 14:55

4-8 дахь мэргэжлүүдийг хасаад хаячихад болж байгаа юм биш үү? Ямар новш нь лоббидож энэ б�##�ай юмнуудыг оруулдаг байнаа. Ер нь хэрэггүй мэргэжлүүд бол ард түмнийг ядууруулах гол ш�##�тгаан болж байгаа нь үнэн.

davjaa
davjaa
2021-01-11 02:09

Bayr naadam zohiogch chimee duu tohiruulagch unuugiin manai ulsad heregtei yu??? Ene bl demiirel bn!!!

Horchin avgai
Horchin avgai
2021-01-11 15:56

Ene avgaid ymar ch bodlogo , chadvar baihgui zuger l hor nairuulaad mafiin suljee ajluulaad busines tsetsegluuleed suuj bga

Сүхээ
Сүхээ
2021-01-12 13:56

Энэ засгийн газрын хамгийн сул сайд. Боловсролын сайд маш өндөр мэдлэг боловсролтой хүн байх хэрэгтэй, бидний хүүхдүүд үлгэрлэн дууриамаар. Маш харамс�##�тай, Оюун-Эрдэнэ, Амарбаясг�##�ан хоёрт сэтгэл маш дундуур байгаа шүү. Танай нам ийм боловсон хүчний нөөцгүй юу. Одоо 12-р ангийн хүүхдүүд маш их хохирч байнаа. Оюун-Эрдэнэ сайдаа теле хичээлдээ ядаж нэг цаг суугаад үзнэ үү өөрийн биеэр.

zochin
zochin
2021-01-12 14:51

TERGUULEKH ZERGIIG KHAANAAS YMAR SHALGUURAAR TOGTOODOG BE ERKHEM SAID TA BAAKHAN TELEBLEGEEGYI JAGSAALT GARGAAD OYUTNUUDIIG KHOKHIROOKHOO boli IKH DEED DURGUULIIN BAGHSIIN SURGAKH CHADBAR KHARITSAA MEREGJLIIN ZEREG zergiig terees shalgaachee Tukhain salbar ni sain khumuusiig abaachee

zochin
zochin
2021-01-14 14:32

Bolobsroliin yil ajillagaa bukhaldee unasan IKH DEED SURGUULIIN bagsh nariig ymar shalguuraar abdag be SHALGUURGYI ikh surguulid stagiin bagsh ordog daraa ni olddoggyi arai ch dee Temerbaatar said baikhdaa IKH DEED surguulid baklabar khuneer zaalgakhgyi baimaar gej bsn Odoo er ni zambaraagyi l ybj ybj tegsdeggyi bolson bna Oyutnuudtaigaa zeblej yridag khelj zaaj egdeg baghs nar khobor boljee TERGUULEKH SALBAR gej amaaraa yriad yakh um be delkhiin terguulekh salbaraas yaj surakh um

Зочин
Зочин
2021-01-14 16:43

Хэрэгтэй хэрэггүй мэргэжил гээд зээл өгнө өгөхгүй гэх юм.Энд чинь ар өврийн ха�##�га, авилга хээл хахууль сонсогдоод байна.Сайдын даргын хүүхэд ямар сургуульд байсан зээл авна.Бүр төрийн мөнгөөр сур�##�цдаг шүү дээ.Түүний оронд хэрэггүй гэсэн мэргэжил,сургуулиа хаачих л даа.Ард олноо дандаа ялгаварлаж болохгүй ээ.

Холбоотой мэдээ

Back to top button