НийгмийнНИЙГЭМ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын 2-р ээлжийн ажил гуравдугаар сард эхэлнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгох ажлын хоёрдугаар шатны ажил буюу Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр баригдах 202.42 км авто замын барилгын ажил ирэх 3 дугаар сарын 15-наас эхэлнэ.

Тиймээс өнөөдөр /2021.01.11/ Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар холбогдох аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдон дараах үүрэг чиглэл өглөө. Дархан-Уул аймгийн тухайд замын ажилтай холбогдуулан 10 газрыг чөлөөлөхөөс 5 газрыг чөлөөлөөд байгаа юм.

Цаашид Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнгийн блокон хашаа, Дархан хаалга, Зам дагуух мод, “ДДЦС” ТӨХК-ийн тунгаасан усны шугам хоолой, Магнай, Шунхлай түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ирэх сарын 20-ны дотор хийх үүрэг чиглэл авлаа. Газар чөлөөлөлтийг хийснээр Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын хоёрдугаар шатны ажил эхлэх боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button