Нийгмийн
Өнөөдрөөс 18 градусаас дээш согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрлөө

Нийслэл хотод 2021.01.11-нээс буюу өнөөдрөөс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн.
Үүнтэй холбоотойгоор Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд үйлчилж байсан шийдвэрүүд хүчингүй болжээ. Ингэснээр өнөөдрөөс архи, согтууруулах ундааг худалдан борлуулж эхэлсэн байна.
Энэ талаар Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэвлэлийн албанаас тодруулахад, " Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргасан. Уг захирамжаар А1320 захирамж буюу 18 градусаас дээш согтууруулах ундаа худалдаж болохгүй гэх захирамж хүчингүй болсон” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mash zuv shagchid bur davraad baisan yum