УЛС ТӨРХОВЧ ШАР

Ерөнхийлөгч АТГ-ыг оффшорын асуудлаар мэдээлэл хийх “шахалт үзүүлүүлсэн” үү

Монгол Улсын Ерөнхийлөгч оффшор бүсээс орж ирсэн мөнгийг Монголбанканд тусгай дансанд байршуулах замаар өрхүүдэд 1 сая төгрөг тараах агуулга бүхий УИХ-ын тогтоолын өргөн мэдүүлсэн.

Тогтоолын төсөлдөө,

“Өрх бүрд олгох нэг сая төгрөгийн санхүүжилтийг хуулийн байгууллагын шалгалт, холбогдох бусад арга хэмжээний хүрээнд оффшор бүсээс татагдан УЛСЫН ОРЛОГОД ШИЛЖСЭН хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэсүгэй” гэсэн агуулга тусгасан нь анхаарал татаж буй. Өөрөөр хэлбэл, тогтоолын төслөөс “Улсын орлогод шилжсэн мөнгө байгаа” гэх утга уншигдаж буй юм.

Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Оффшороос ямар ч мөнгө орж ирээгүй” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл хөшигний ард Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ыг оффшор бүсээс мөнгө орж ирсэн гэх агуулгаар мэдээлэл хийхийг шахаж буй гэх яриа хөвөрч байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-ын зүгээс эцсийн шатанд шүүхээр улсын орлого болчихсон эх үүсвэр байхгүй учраас мэдээлэл хийх асуудалд болгоомжтой хандсан гэх.

Улмаар өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгыг сошиал орчинд дэмжигчид АТГ-аас 2020 оны нэгдүгээр сард өмнөх оныхоо ажлын дүгнэлтийг танилцуулах үеэр оффшорын дансны талаар хэлсэн мэдээллийг түгээсэн юм. Өнгөрөгч оны эхээр цацагдсан уг мэдээлэлд оффшорын асуудлаарх шалгалтын хүрээнд 2019 оны эцсийн байдлаар 95 сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөг орж ирсэн. эрэг шүүхээр шийдэгдвэл ийм хэмжээний хөрөнгө хураана гэх агуулга туссан байна.

Спам сайтад нийтлэгдсэн уг асуудлаарх тодруулгыг Ерөнхийлөгчийн тойрон хүрээлэгчид сошиал орчинд идэвхтэй тараасан нь анхаарал татав.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. АТГ ш####гаж бгаа нь 95 сая дооллар байж болно тэгэхдээ тогтоож чадах уу зүгээр хийсвэр тоо ч байж болно ш дээ эцсйин шийдвэрийг шүүх гаргана

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button