ЭДИЙН ЗАСАГ

Оюу толгой 649 тэрбум төгрөгийн актыг ТӨЛӨХГҮЙ, дахин Арбитрын шүүх рүү шилжүүлнэ

Татварын Ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д 649 тэрбум /252 сая ам.доллар/ төгрөгийн татварын акт тавьсан. Энэ нь тус компанийн 2016-2018 оны хоорондох үйл ажиллагаанд хийсэн шалгалтад үндэслэн тавигдаад байв.

Ингэхдээ Оюу толгойд хоёр том зөрчил илэрлээ гэсэн. Нэг нь үнэ шилжилт хийж их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн. Хоёрт, туслан гүйцэтгэгч компаниудын оффшор бүсэд хийсэн үйл ажиллагаанд “Монголд хийгдээгүй” гэдэг шалтгаанаар татвар ноогдуулаагүй.

Тэгвэл энэ талаар өчигдөр /2020.01.12/ Оюу толгойгоос анх удаа байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргажээ. Үүндээ “Татвараа цаг тухайд нь төлдөг, Олон улсын байгууллагуудын Үнэ шилжилтийн зөвлөмжүүдийг сайн барьж ажилладаг” гэхчлэн дурдсан байна.

Харин актыг төлөхгүй, Арбитрын шүүхийн үйл ажиллагаанд шилжүүлнэ гэжээ.

Үүний өмнө 2018 онд ТЕГ “Оюу толгой”-н 2013-2015 онд төлсөн татварын тайланд аудит хийснээр мөн 150 сая ам.долларын татварын акт тавьж байв. Харин үүний 4.8 саяыг нь Оюу толгой тал хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд, үлдсэнийг нь үндэслэлгүй хэмээж, төлөх эсэхээ Арбитрын шүүхээр шийдүүлэхээр болсон билээ.

Тэгвэл шүүхийн энэ үйл ажиллагаанд саяхан тавигдсан 649 тэрбум төгрөгийн актыг нэмж шилжүүлэхээр бэлдэж буй юм байна.

Тэд “Энэхүү Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлуудын нэлээд хэсэг нь 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны нэгдүгээр сард ногдуулсан Шийтгэлийн хуудаст дурдсан асуудлуудын үргэлжлэл юм. 

Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг ХөОГ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан. Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул тус компани Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж байна” гэж бичжээ.

Нөгөө талд Засгийн газрын зүгээс Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг Turquoise Hill Resources компани шаардлагатай бол Дубайн гэрээг цуцална гэж шахалт үзүүлснийг дэлхийн хэвлэлүүд мэдээлчихлээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал өсөж, олборлолт эхлэх хугацаа хойшилсонд Засгийн газар сэтгэл дундуур байгаа бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд гэрээг хүчингүй болгож болно гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-12 15:29

Татварын акттай холбоотой маргааныг олон улсын арбитр шийдвэрлэхгүй

харамсалтай
харамсалтай
2021-01-12 15:54

ЗАСГИЙН ГАЗАР их баялагийнхаа төлөө тэмцэх ёстой. АВЛИГАЧДЫН байгуулсан ашиггүй гэрээнүүдийг цуцлах нь зөв.

Зочин
Зочин
2021-01-12 16:27

Ашиггүй бол гэрээг цуцлах нь зөв. Газраа ухаж баяжихгүй юм байна гэдгээ хаа хаанаа ойлгосон байлгүй дээ .Мэдлэгтэй чадвартай боловсон хүчинтэй болсон үедээ л газрын баялгаа ашиглая.

Зочин
Зочин
2021-01-12 18:24

НАМ ШҮТСЭН МЭДЭРЛҮҮДЭД ХЭЛХЭД МЯНГАН ГОЁ НАМ БАИСАН Ч УЛС ЭХ ОРОН ЧИНЬ ЯДУУ , ӨРӨНД БАРИГДСАН , ГАДНЫХАНД ДЭЭРЭЛХҮҮЛСЭН АРЧААГҮИ БАИХ ЮМ БОЛ ОЮУ ТОЛГОИГ ЕР НЬ АШИГЛАЖ ЯАХ ЮМ БЭ ??? ЭРДЭМТЭН МЭРГЭД , ХУУЛИИН ОЛИГТОИ МЭРГЭЖИЛТЭН БАИДАГ БОЛ ОДОО Л АШИГЛААД НЭГ МӨР БОЛГОМООР ЮМ ....

Сэргэлэн
Сэргэлэн
2021-01-19 12:20

Луйврын гэрээнээс татг�##�зах ёстой...Одоо оролцсон хүмүүст нь хэрхэн хуйв�##�дааны чанартай гэрээ болохыг нь тогтоож улсаа өргүй болгох ухаантай аавын хүү �##�га уу? Түүхэнд нэрийн �##�таар сийлэж үлдээх сэн...

Холбоотой мэдээ

Back to top button