СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭДИЙН ЗАСАГ

ИНФОГРАФИК: Энэ сард газрын тосны үнэ өссөөр, АИ-92 бензиний үнэ 1925 төгрөг давах уу

2021 он гарснаар шатахууны үнэ нэмэгдэнэ гэж эдийн засагчид үзэж байна. Учир нь 2020 онд тогтмол бууралттай байсан газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сард огцом өсөж байгаа юм.

Өнгөрөгч онд Ковид-19 цар тахлын улмаас улс орнуудад шатахуун, шатлах тослох материалын хэрэгцээ багасаж, нөөц хуримтлагдаж эхэлсэн нь газрын тосны үнэ унахад нөлөөлсөн билээ. Графикт үзүүлснээр 2020 онд Брент газрын тосны үнэ 2019 оныхоос даруй 36.3 хувиар буурсан аж.

2020 оны нэгдүгээр сард манай улсад АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 1925 төгрөг байв. Энэ үед газрын тосны үнэ 59.7 ам.доллар/баррел байсан юм.

Харин оны эцэс гэхэд дэлхийн зах зээл дээрх үнийн уналтыг дагаж, арваннэгдүгээр сарын үеэр 1536 төгрөг болж буусан. Энэ үед газрын тосны үнэ 45.6 ам.доллар/баррел байсан.

Шинжээчид коронавирусийн вакцинжуулалтаар эхэлсэн 2021 онд хөл хорионы дэглэмүүд суларч, эдийн засаг сэргэнэ гэж тооцсон. Энэ ч дагуу өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны байдлаар газрын тосны үнэ 52.9 ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеийн дүндээ ойртож байгааг илтгэнэ.

Иймд харилцан хамаарлаар энэ сарын сүүл, ирэх сарын эхээр шатахууны үнэ дотоодын зах зээл дээр өснө, АИ-92 бензиний тухайд өмнөх оны мөн үеийнхээс 1925 төгрөг, түүнээс дээш дүнд хүрнэ хэмээх төсөөлөл байгаа юм.

Мэдээж энэ хугацаанд цар тахлын нөхцөл байдал хүндэрснээр газрын тосны үнэ дахин унаж, манай орны газрын тосны импорт буурвал энэ логик тооцоолол биелэхгүй.


ИНФОГРАФИК:

Шатахууны үнэ Монгол Улсад Хангайн, Баруун, Зүүн, Төвийн бүсүүдээр ялгаатай байдаг. Нийтлэлд дурдагдаж буй АИ-92 бензиний үнэ нь бүсүүдийн дундаж дүн юм.

Эх сурвалж: АМГТГ, tradingeconomics, countryeconomy

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button