УЛС ТӨР

Жижгийн ард “нуугдаж” “том ашиг” олох увайгүй санаархал ТЭЭГЧИД

Шинэ парламент бүрэлдэхээс эхлээд л шадарлаж, Кэмбрижийн хөтөлбөрийг дэмжих лобби бүлэг байгуулснаар улс төрийн хамтрал нь эхэлсэн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын “лобби” үргэлжилсээр байна.

Тэдний дараагийн улс төрийн оноо авалтын, өөрсдөд нь ашигтай байж мэдэх ашиг сонирхлын нэгдлийнх нь “бай” нь банкинд их хэмжээний өртэй бизнес эрхлэгчид.  Тэдний эмзэг сэдэв болсон зээлийн хүү.

Манай шинэхэн, попчин гишүүд нэр бүхий 20-иод гишүүнтэй хамтарч улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг мэдсээр байж бизнес эрхлэгчдэд хоосон горьдлого төрүүлэх тогтоолын төсөл санаачлаад яваа нь зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэх.

-БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 50 ХУВЬ ХӨНГӨЛӨХ, ИРЭХ 12-Р САРЫН 31 ХҮРТЭЛ ХҮҮ ХОЙШЛУУЛАХ САНАЛ ТУСГАЖЭЭ-

Цар тахалтай хүнд цаг үед ажлын байр бий болгож, татварын орлогыг бүрдүүлдэг бизнесийн салбар, баялаг бүтээгчдээ дэмжих зорилготой гэх уг тогтоолын төслийн гол агуулга нь:  

-Бизнесийн салбарын иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Банк, Банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас багагүйгээр хөнгөлөх. Шаардлагатай  эх үүсвэрийг төрөөс гаргах.

-Нийт арилжааны зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2021 оны 12-р сарын 31 хүртэл хойшлуулах зэрэг саналыг тусгасан байна. 

-ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ХОЙШЛУУЛАХ БОЛОМЖ САНХҮҮГИЙН ХУВЬД Ч, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХУВЬД Ч БАЙХГҮЙ-

Засгийн газрын зүгээс ард иргэдийнхээ зээлийн төлөлтийг ирэх долдугаар сар хүртэл хойшлуулсан. Энэ нь цар тахлын хүнд цаг, улс орон мөнгөгүй болсон үед авах эцсийн арга хэмжээнүүдийн нэг гэдгийг мэдэгдсэн.

Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед банкуудын зээлийн хүүг царцаах, хөнгөлөх, хойшлуулах хууль эрх зүйн боломж Төв банканд байхгүй гэдгийг шууд хэлсэн. Энэ асуудлыг гагцхүү арилжааны банк болон харилцагч өөрсдөө гэрээгээ өөрчлөх замаар шийдвэрлэх боломжтойг ч дуулгасан.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар ч зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй гэдгийг МҮХАҮТ болон Монголбанкы ерөнхийлөгчийн хамт үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэлж байсан. Тэрбээр “Зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй. Бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Үнэгүй зүйл гэж байхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас тодорхой аж ахуйн нэгжийг чанаргүй зээлд тооцох хугацааг зохицуулах тал дээр Монголбанк судлах байх” гэсэн.

Дээрх тогтоолын төслийг санаачлагч эрхэм гишүүд уг нь бүгд боловролтой, банк санхүүгийн зах зээлийн өндөр мэдлэгтэй хүмүүс. Ялангуяа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бол АНУ-ын Харвардын их сургуулийг бизнесийн удирлагын магистраар төгссөн. Тэнгэр санхүүгийн нэгдэл, Хас банк, Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан. Банк санхүүгийн салбарын бэрхшээл, эрсдэл, болж бүтэхгүй бүхнийг мэдэхийн дээдээр мэдэх хүн. Гэтэл УИХ-ын гишүүн болж банкны салбараас нэг мөр саллаа, одоо надад падгүй, ашиг сонирхол л чухал гэсэн шиг аашилж байгаа нь муухай харагдаж байна.

-УЛС ТӨРЧ БИЗНЕСМЕНҮҮДИЙН АШИГ СОНИРХЛЫН НЭГДЭЛ Ч БАЙЖ МЭДНЭ-

Тэдний энэхүү тогтоолын төслийн цаана бизнес эрхлэгчдийн төлөөх цайлган цагаахан сэтгэл бус улс төрчдийн маш том ашиг сонирхлын нэгдэл ч явж байж мэдэх. Уг нь чин үнэнчээр ард түмнээ бодсонсон бол цалингийн зээлийн хүүгээ төлж чадахгүй яваа жирийн иргэдийг ч энэ хуулийн төсөлдөө хамааруулах байлаа. Гэвч тэгээгүй. Зөвхөн бизнес эрхэлдэг, бизнесийн зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэд үүнд хамаарна. Тэгээд бас тэднийг хүүгийн хөнгөлөлтөд хамруулахад зарцуулагдах шаардлагатай хөрөнгийн  эх үүсвэрийг төрөөс гарга гээд тогтоолын төсөлдөө тусгачихсан байгаа юм.

Юу гэсэн үг вэ. Бизнес эрхлэгчид гэсэн нэрний цаагуур УИХ-ын гишүүн, улс төрийн алба хашдаг хэрнээ цаагуураа үй олон компанитай бизнес эрхлэгч төрийнхөн зээлийн хүүгээ хөнгөлүүлэх гээд байгаа санаархал биш үү. Энгийн нэг жижиг дунд бизнес эрхлэгчдийн банкнаас авсан зээлийн хүү бол тэдний том мөнгөтэй зээлийн хүүгийн хажууд жулдана. Жижгийн ард нуугдаж “том ашиг” олох гэсэн увайгүй санаархал явж байгаа ч байж мэднэ.

Ингэж хардаж байгаа нь бас учир шалтгаантай. Учир нь дээрх гурван гишүүнд ашиг сонирхлын зөрчил байж мэдэх холбоо сүлбээ бий. Тодруулбал, Хассуурийн Ганхуяг гишүүний хамаарал бүхий Хассуурийн Хашчимэг гэх эмэгтэй гүйцэтгэх захирлаар нь ажилладаг, 2017 онд байгуулагдсан уул уурхайн компани болох “Вертекс майнинг партнерс” компани бий. Тус компанийн хувьцааны 50 хувийг Х.Ганхуяг эзэмшдэг бол 20 хувийг нь Г.Дамдинням эзэмшдэг аж.

Түүнчлэн тус компанид сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байх үедээ 34 тэрбумын зээл “бүтээж” өгсөн гэх хардлагууд хэвлэлүүдээр бичигддэг.

Х.Ганхуяг их хэмжээний мөнгөн дүнгийн эргэлт бүхий хөрөнгөтэй бизнес эрхлэгч гишүүн гэдгээ ч мэдэгдсэн. Тодруулбал бизнесийн мөнгөө банкуудаас зээлдэг талаараа ч цахим хуудастаа бичиж байсан. Тэрбээр “Би сүүлийн 17 жил бизнес эрхэлж, 3-4 салбарт үйл ажиллагаа явуулж байна. Нийт 65 тэрбум төгрөг улсын төсөвт татвараар хуримтлуулсан. Энэ бизнесийн үйл ажиллагааг явуулахад 3-4 (ХХБ, Хас банк болон бусад) банкнаас тогтмол санхүүжилт авч явуулдаг. Бизнес зээлгүй явна гэж байдаггүй. Монгол Улсын банкуудаас арилжааны хүүтэйгээр зээл авсан. Зээлийн төлөлт хэвийн, хувиарын дагуу явж байгаа болно. Ташрамд дурдахад манайх тогтмол 100 гаруй тэрбум төгрөгний зээлийн шугам ашигладаг болно” хэмээн бичиж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-13 09:19

Бонд гаргаад энэ хүнд цаг үед бизнес эрхлэгчдээ дэмжие гэсэн санааг ингэж мушгихын. Үүний цаана ха�##�гаа барихдаа тулчаад байгаа олон бизнес эрхлэгчид байна шүү дээ. Зөвийг дэмжихийн оронд б�##�луурдах гэх юм.

Dulguun
Dulguun
2021-01-13 11:21

Муулах гээд ядчих юмаа. Хэцүү үед ядарсан түрээс, өр зээлэндээ дарагдсан амиа хорлохын наагуур бгаа хэдэн бизнес эрхлэгчдээ л дэмжих санаа бгаам бишүү учиргүй хардаж сэрдээл унахы бусад улс орнууд коронагийн үед энэ бтугай л иргэдээ ААН ээ дэмжиж мөнгө төгрөг бэлнээр өгч байнашд эргүү сэтгүүлчээ Захи�##�гат нийтлэлээр түмний тархи хууртаха больсон шүү одо

Банкны захиалгаар бичжээ
Банкны захиалгаар бичжээ
2021-01-13 12:27

Сэтгүүлч банкны захи�##�гаар, эсвэл манай төрөөс төрсөн тэрбумтан, саятан дарга нарын захи�##�гаар бичсэн бололттой. Зээлийн хүүг зогсоож, бууруулж болно шүү дээ. Банкууд жилдээ хэдэн сая тэрбум төгрөгийн ашигтай ажиллаа гээд л зарладаг. коронавирусын үед нэг удаа буц�##�тгүй тусламж үзүүллээ гээд тэд дампуурахгүй. Арилжааны банк бол үнэндээ төрийг "д�##�д удирдагч" мөн шдээ. одоо хүртэл хэдэн сая, тэрбумын хадг�##�амжтай төрийн �##�баны дарга нар зээлийн хүүгийн орлогоо �##�дана гэж айгаад банкны боссуудтай санаа нэг биздээ.

Увс
Увс
2021-01-13 13:36

Дамдинням зээл авч сонгуульд орсон. Нэг эх үүсвэр нь банк. Хүүгээ төлүүлэх гэж байна

Зочин
Зочин
2021-01-13 15:19

Нэг тахиа нэг эмэгтэй харагдаж байна

zochin
zochin
2021-01-13 23:26

popiin haad monoosoo mon

Zochin
Zochin
2021-01-13 23:43

Ynen baikhoo. Er n ene 3 khaana ch yavsan saldaggyi gsn. Tegeed boloogyi gishyyn bolood yamarch ashig alga m#lga gej yarij yavsan gsn. Ter Amartyvshing khugjliin banknii khamag sang khoosolj duusgasan l gekh um bilee. Tegvel ene Khassuuri gdg nukhurt ugsun baikh n'. Khassuuri n tanil talaa ajild tomiluulna gd l turiin umchiin bodlogo zokhitsuulaltiin gazriin dargiig daramtlaad l yavna gsn. Nuguu Damdin khen ch bilee. Ter ch yakhav baruun solgoigyi namaig tanikhgyi bna uu. Za yakhav ee bi uruunduu duudnaa geed l zanaad yavna gsn sh dee. Iim l yumnuud bidnii deer zalrakh yumdaa. Ashig khiikh arga zamaa srtgejee khuurkhiis. Gekhdee neekh khol yavakhgyi bz dee.

Ард түмэн тэнэг биш.
Ард түмэн тэнэг биш.
2021-01-13 23:46

Хөгжлийн банкны хууль зөрчиж сонгуулийн мөнгө зоригтойгоор хулгайлж, УИХ-д нуугдсан. Төр бдг бол ш�##�гаж бгаа блгүй. Бүр эвгүйтвэл Монгол иргэн биш. Тун удахгүй үнэнд гүйцэгдэнэ.

Jerri
Jerri
2021-01-14 00:02

Khogjliin bank deeremdsen gadaadiin irgen. Aidasgui UIH Gishuun.

Зочин
Зочин
2021-01-14 12:14

Наад шун�##�тай нөхдүүд чинь ёстой бүтэхгүй шүү

Зочин
Зочин
2021-01-14 15:15

Зээл авчаад том компанийн захир�##� аятай баруун солгойгүй сонгуулиар мөнгө цацсан юмуу. Энэ Дамдинням

erka
erka
2021-01-14 17:11

naad tor zasag chni estoi egnuulj baigaad buudmaar nobshnuud ih bnaa eh ornoo bish oorosddoo zoriulsan huuli batluulah geed ybj baidag deereesne ene tor zasagt ooriimsog eh oronch humuusiig debshuulmeer bna ene hed shig m#lnuud ene tor zasgaar chni duurchee hurelsuhee yah be chi zutgeed baidag dooguur garuud chni huuliig chni samarch bna

зочин
зочин
2021-01-14 19:38

Зээлийн хүүг хойшлуулж , эсвэл багасгаж болохгүй яасийм.

санал
санал
2021-01-15 17:42

тийм л хямр�##�ын эсрэг банкны зээлийн хүүг бууруулах гээд байгаа бол бүх зээлдэгчээ хамруулах хэрэгтэй энэ бол том бизнес эрхлэгчид л зориулсан лобби байна. тэгээд бас зөрүүг төрөөс гарга гэнээ төрд ямар мөнгө байдаг юум ард түмний татварыг нэмж л бидний хармаанаас төлүүлэххгэж байгаа биз дээ

Зочин
Зочин
2021-01-15 22:06

Яг л онож гарчигласан бна.
Төрийн байгууллагаас гадна том бизнес (уул уурхайтай холбоотой) хөл хорионд өртөөгүй, үйл ажиллагаагаа явуулж бсан.
Жижгүүдийг өмнөө барьж хүүгээ хөнгөлүүлэх нээ.

Холбоотой мэдээ

Back to top button