Нийгмийн

Дарханы зах, худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө VII сарын 1 хүртэл хөнгөлөхөөр боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсгийнхэн томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзаж түрээсийн төлбөрөө бууруулах, хөнгөлөх, царцаах санал тавьсаныг доорх аж ахуй нэгж байгууллагууд хүлээн авч энэ оны долдугаар сарын 1 хүртэл түрээсийн төлбөрөө хөнгөлөхөө мэдэгдсэн байна. Үүнд:

Дархан их дэлгүүр 45 хувь,

“Тээвэр Дархан” ХК /Дархан зах/ 30 хүртэлх хувь

Олон улсын худалдааны төв 20-30 хувь

Оргил худалдааны төв 20-30 хувь

Дархан Номин худалдааны төв 20-30 хувийн түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийг сар бүр үзүүлэхээр болжээ.Цар тахлын хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, суурь зардлыг тэглэх зэрэг иргэдийнхээ аж амьдралд нийцсэн шийдвэрүүдийг гарган, бодит үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь ААНБ-уудыг түрээсийн төлбөрөө ийнхүү тодорхой хугацаанд хөнгөлөхөд нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button