УЛС ТӨР

Шүүхийн тухай хуулийг 12:30 цагт эцэслэн батлана

УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Шүүхийн тухай хуулийг 12:30 цагт эцэслэн батлана” гэсэн зарыг гишүүдэд дуулгав. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “12:30-д Шүүхийн тухай хуулийг эцэслэн батлах тул эрхэм гишүүд та бүхнийгээ өндөр ирцээр оролцохыг хүсье. Баярлалаа.” гэсэн мессеж гишүүдэд илгээжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Дэлхийн олон оронд тухайн хууль хэдний өдөр, хэдэн цагаас батлагдах вэ гэдгийг урьдчилан зарладаг, хэн дэмжив? Хэн эсэргүүцэв? гэдэг нь тодорхой байдаг. Энэ УИХ-д олон сайн жишиг тогтож байна” хэмээн бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
2021-01-15 12:37

Шүүхийг МАН-ын мэдэлд өгсөн хууль л болох шиг боллоо.

Холбоотой мэдээ

Back to top button