СПОРТ

Биатлонч Э.Энхсайхан 90, Ц.Адъяажаргал 97 дугаар байрт оров

Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээн Германы Арберт хотод болов. Тэмцээнд Монголын таван биатлонч өрсөлдсөв.

Эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд 148 тамирчин оролцсоноос Э.Энхсайхан 90, спортын мастер Ц.Адъяажаргал 97, эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринтэд 135 тамирчин өрсөлдсөнөөс Т.Ариунболд 93 (0+0), М.Должинсүрэн (2+2) 115, Д.Энхчимэг (5+3) 125 дугаар байрт тус тус оржээ. Монголын биатлончдоос эрэгтэй, эмэгтэй төрөлд хамгийн өндөр амжилтыг өнгөрсөн жил Лозаннд болсон залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцсон 18 настай ОУХМ Э.Энхсайхан 58, спортын мастер Т.Ариунболд 42 тамирчинг ардаа орхиж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button