СПОРТ

Биатлонч Э.Энхсайхан “IBU cup”-д 75 дугаар байрт оров

Олон улсын биатлоны холбооны “IBU cup” тэмцээн Шведийн Идред хотод хоёр дахь өдрөө үргэжилж байна. Эрэгтэйчүүдийн 10 км болон эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаан болж, шилдгүүдээ тодруулав.

Манай улсаас ойрын зайн уралдаанд зургаан тамирчин хурдаа сорьсноос хамгийн өндөр амжилтыг ОУХМ Энхбатын Энхсайхан үзүүлэв. Тэрбээр 134 тамирчнаас 75 дугаар байрт оржээ. Э.Энхсайхан ардаа 59 тамирчныг орхисон нь чамлахааргүй амжилт.

Эл төрөлд Цэрэн-Очирын Адъяажаргал 103, Отгондаваагийн Гантулга 119, эмэгтэйчүүдийнхэд 117 тамирчин хурд сорьсноос Мөнхбатын Должинсүрэн 105,  Энхбаярын Ариунтунгалаг 111,  115. Төмөрийн Ариунболд 115 дугаар байрт оров.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button