Нийгмийн

Чингэлтэй дүүргийн эмнэлэгт биеийн байдал хүнд ирсэн иргэнээс КОВИД-19 илэрчээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд коронавирусийн нэг тохиолдол батлагджээ.  Тодруулбал, тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 66 настай иргэн Г биеийн байдал хүнд оноштойгоор өчигдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн автомашинаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ирсэн байна. Тухайн иргэнд түргэн тусламжийн төвийн эмч болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар түргэвчилсэн оношлуураар 2 удаа шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан ч оношийг баталгаажуулах үүднээс PCR шинжилгээ авчээ. Улмаар өвчтөнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан аж. Харин өнөөдөр уг өвчтөний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүнийг одоо ХӨСҮТ рүү шилжүүлж байгаа аж. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмч, мэргэжилтнүүдийг тусгаарлан, шинжилгээ авч, ажиглалтад хамруулж байгаа бөгөөд тус эмнэлгийн ойр орчимд хөдөлгөөний хязгаарлалт хийгдээгүй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button