Нийгмийн

Цахилгаан бараа, тавилга, гар утасны худалдаа, ТҮЦ, цанын баазыг нээхээр боллоо

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд ирэх 7 хоногоос зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо. Үүнд:

Цахилгаан бараа,

Тавилга

Гар утасны төвлөрсөн худалдаа,

Түргэн үйлчилгээний цэг,

Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна. Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 01-р сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн. Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна.

Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах юм.Мөн иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов. Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт орж байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл

1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/

2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Бүх төрлийн баар

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

6. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/

7. Саун, бассейн

8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

10. Үсчин, гоо сайхан, хумс засал

11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

13. Нийтийн халуун ус

14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-16 22:36

Их л авц�##�даагүй �##�цганасан шийдвэр гаргахымаа. Дахиад л 7 хоног, цаашаа хичнээн хоног хүлээх бол. Өлсгөлөн зарлахаар болж байнадаа

Зочин
Зочин
2021-01-16 22:47

Ном ном ном

Зочин
Зочин
2021-01-16 22:51

Үйлчилгээг шат дараатай нээж болно.Гэхдээ иргэд бид нар дор бүрнээ хариуцлагатай сонор сэрэмжтэй байхгүй бол өргөн хүрээг хамарсан тах�##�ын олон голомт үүсвэл үүнээс олон хоног хөл хорио тогтоож ард олны ахуй амьдр�##�,улс орны эдийн засаг бүр хэцүүднэ.Иймээс бид маш хариуцлагатай байх хэрэгтэй шүү.

Зочин
Зочин
2021-01-16 23:14

Uschingee neeldee almas bolloo

Зочин
Зочин
2021-01-16 23:19

covid ulam ihsene dee

зочин
зочин
2021-01-16 23:30

нэг утас авах ш�##�гаж үзэж байсаар нэг цаг шахуу болдог шүү

хүннү
хүннү
2021-01-16 23:43

Ном бичиг хэргийн дэлгүүр нээдэх юм байна. Хүмүүс минь номын дэлгүүрт ороод өөрийн мэдэлгүй хуруугаа “долоодгоо” болих хэрэгтэй.

Zz
Zz
2021-01-17 02:29

Tor zasag yu l hiiged bn da yoronhilogchin sanaachilsan 1say tog uguhguin tuld l neej bga bh. Ingej neeh shat daraatai neejina gj tenegtej bhar archaatain amidraad archaaguin covidoo tus ged helcheech. Uyaldaa holboo yuch bhgui erguu m#lnuud bolih heregtei shd

зочин
зочин
2021-01-17 10:31

Монголчууд энэ эрчээрээ хориог тавих юм бол 2 сарын сүүлч 3 сарын эхээр магадгүй Хар дарсан зүүд болон хувирана Манайхан угаасаа л хэнэггүй дураараа яааруу адгуу ааш зангаасаа болж өвчинд нэрвэгдэх нь ойлгомжтой ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button