Нийгмийн

Улаанбаатар хот руу хөлдүү тарвага нууж оруулах гэж байсныг илрүүлжээ

Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын постоор 29 ширхэг хөлдүү тарвага Улаанбаатар хотруу оруулахаар ачаан дотроо нууж явсныг Хөвсгөлийн Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлжээ.

Улмаар хөлдүү тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох ажиллагааг хийж байна.

Иргэн та хууль бусаар тарвага агнавал Монгол улсын "Зөрчлийн тухай хууль"-ийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300.000, аж, ахуй нэгжийг 3.000.000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200.000, эрийг 170.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулахыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button