НИЙГЭМ
Коронавирус туссан 20 иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. Улаанбаатар дахин есөн тохиолдол илэрсний дөрөв нь “Монос”-ын голомтын ойрын хавьтал, гурав нь ТҮК-ийн ажилтан болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус туссан 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр эдгэрсэн иргэний тоо 967 болов. Одоо эмчлэгдэж буй 548 иргэний 499-ийнх нь биеийн байдал хөнгөн, 37 нь хүндэвтэр, 10 нь хүнд, хоёр нь маш хүнд байна.