Нийгмийн

С.Одонтуяа: Гадаадад гацсан иргэдийн асуудлаар ҮАБЗ-д хандан, өнөөдрөөс суулт хийнэ

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад гацсан монголчуудын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Цар тахлын маш олон монгол иргэн гадаадад гацлаа. Гадаад руу тусгай үүргийн нислэг үйлдэн иргэдээ авахгүй, товлосон нислэгээ цуцалсны улмаас маш олон иргэний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд орууллаа. Ялангуяа БНСУ-д 4000 гаруй иргэн гацсан. Эдгээр иргэдийн 1000 гаруйгийнх нь нөхцөл байдал туйлын хүнд байна. Тэнд олон иргэн, жирэмсэн эмэгтэй жагсаж байна. Эх орон руугаа нисэх өдрөө нас барсан харамсалтай тохиолдол бий. Монгол хүний эрх зөрчигдөхийг зүгээр хараад суух учиргүй. Би өмнө нь гадаадад гацсан иргэдийн асуудлаар УОК-т шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлагаа хүргүүлэн, Төрийн ордонд суулт хийнэ.

1.Гадаадад гацсан иргэдээ яаралтай татаж авах

  2.Буцах өдрөө хүлээгээд байргүй, ажилгүй байгаа иргэдийн асуудалд анхаарал хандуулах

3.Нислэгийн товыг тодорхой гаргах.

Зургийн тодорхойлолт алга байна.

Энэ гурван шаардлагыг аль болох ажил хэрэг болгон, гадаадад гацсан иргэдээ эх оронд нь авчрахын төлөө давалгаалан дэмжээрэй гэж уриалъя. УИХ-ын гишүүд энэ шаардлагыг дэмжин, суултад нэгдээрэй гэж хүсье” гэлээ.

БНСУ-д гацсан монгол иргэдийн нөхцөл байдал ямар байгаа талаар хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. “Цар тахлын маш олон Монгол иргэн гадаадад гацлаа” гнэ үү? Муу ёрын юм бичдэг б####ай сэтгүүлч вэ?.

  2. Энэ нэг нэр хүнд нь гавс унасан авгай бүүр байж ядаж бх чинь вэ! Ккк Чамаас дутуу тархитай хүн бхгүй! Тэр га####ийн асуудлаа л ард олонд тайлбар хий….Ёстой нэг.Тогос шиг донгодоод Хөхөө шиг донгодсон ч хууртахгүй ээ.

  3. Ганцхан гайгүй онгоцтойгоо мэддэг энэ МАНГАР авгай. Онгорхой Хамар дор хагархай байна гээд мөөрөөд байж болно гэж боддог үхэр үү?

  4. улс хоорондын юм гэж бас байгаа шд,хэн дуртай нь нисч очоод аваад ирдэг тийм дураараа юм гэж юу байхав дээ,тэнэг авгай

  5. Их хурлын гишүүнийг хууль тогтоомж гаргаж, түүний биелэлтийг хяна гэж сонгосон. Бүүр нэг юу хийхээ мэдэхгүй болтлоо мангуурч байх шив. Ийм маягаар дараагийн сонгуульд тэсэж үлдэж магадгүй гэж горьдоод байгаа юм байх даа. Ямар ч богино боддог юм ха ха.

  6. энэ тэтгэвэрийн авгай яах гээд бгаи бол эзэн СЭрдэнэ чинь гадаадаас иргэдээ авчирлаа гээд учиргүй шүүмжлээд бсан нь саяхан гэтэл энэ чавганц хэзээ иргэддээ хайртай болцийм болоо ш#### худлаа жүжиг тавиад

  7. УИХ -ын дэд дарга гэж байгаа. Өмнө нь 4 жил УИХ -д суусан. Одоо хаана ажиллаж байгаагаа ч мэддэгүй бололтой. МУ -ын төрийн ордны тухай. 11. Төрийн ордон, түүний дотор хориглох зүйл. 11.1.Төрийн ордон, түүний дотор дор дурьдсан зүлсийг хориглоно. 11.1.4. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагса####, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button