НИЙГЭМ

Цагаан сарыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийн хэрэгжилтэд анхаарахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. 

Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох удирдлагуудад үйл ажиллагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, тусгай нөхцөл шаардлагыг бариулж ажиллахыг зөвлөлөө.  

Мөн нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх ажлын хүрээнд давс, тусгай бодисыг шаардлагатай хэсэгт хүргэх, сайжруулсан шахмал түлшний нөөц, эрэлтийн бодит судалгааг гаргах, тусгаарлах байрнуудын ахуйн орчинд хяналт, шалгалт тавьж ажиллахыг анхааруулав.

Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын хоёрдугаар тогтоолын хэрэгжилт, биелэлтэд анхаарах, өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн болон цаашид нээгдэх магадлалтай салбаруудыг стандартжуулах, дүүргүүдийн удирдлагууд нутаг дэвсгэрийн ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөөг боловсруулж, зохион байгуулахыг үүрэг болголоо. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button