НИЙГЭМ

Соёлын яам “Бүх нийтийн соёлын боловсрол” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ

Соёлын яам “Бүх нийтийн соёлын боловсрол” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ гэдгийг Соёлын сайд С.Чулуун мэдээлжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Соёлын яамнаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлтэй танилцсан байна.

Соёлын сайд С.Чулуун яамны хэрэгжүүлэх бодлогын зорилт, хөрөнгө оруулалт, салбарын томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд

  • “Бүх нийтийн соёлын боловсрол” ,
  • “Цахим соёл”,
  • “Монгол ба дэлхий дахин” хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ.

Харин өмнөх хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс

  • “Монгол уран бүтээл” /2015-2025/,
  • “Соёлын биет бус өвийг хамгаалах” /2019-2023/,
  • “Баримтат өвийг хамгаалах” /2014-2024/ төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас авч үзвэл, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр, Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв, Хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахаар тусгаснаа танилцуулсан гэж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
eh oronch
eh oronch
2021-01-18 19:10

mongoloo hudaldsan 6400 nuur arhibiin materalaa hyatadad hudaldsan gar saidaas salaagyi yu hiigeed hudalaa shoudaad bgaa yum be naad chuluuna z##luulaachee bas yajond material ugsun gesen dahiad shalgaach ee uuruu z##laach sejigiin yum aa manai tur zasag chih tei yu

Зочин
Зочин
2021-01-18 19:49

Chulun hulgaich avilgach lalrig buud buud

Зочин
Зочин
2021-01-18 20:42

Хулгайч хүн соёлтой байна гэж байх уу? Мэргэшсэн хулгайч Төрийн яамыг удирдаж байгаа нь гутамшиг. Монгол орны соёлын түвшин л юм байх даа? Энэ амьтны инээсэн зураг, хэлсэн ярьсныг үзэхээр бөөлжис цутгаад байдаг юм. Ямарч дүртэй байсан ч хар мөртэй хулгайч л харагдаад байдаг юм.

зочин
зочин
2021-01-18 23:58

Зөв шүү

Холбоотой мэдээ

Back to top button