НИЙГЭМ

Улаанбаатараас Хөвсгөлд очсон иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт очсон иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. Тухайн иргэнээс хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байна.

Улмаар PCR шинжилгээний хариуг нягтлахаар, шинжилгээг нь Орхон аймаг руу илгээжээ. PCR шинжилгээнийх нь хариу маргааш гарна.

Иргэн Б нийслэлийн Баянгол дүүргийн наймдугаар хороонд найзындаа 10 хоноод, Түнэл сумаас буяны ажлаар явсан иргэдийн машинд дайгдан, Хөвсгөлд очжээ. Улмаар тухайн машинд хамт очсон есөн иргэнийг тусгаарласан гэнэ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Яахав дээ тэгээд айл хэсэж тэнэж явах дуртай хөдөөний тэнэгүүд үхэж л байсан дээр биз дээ ямар учираа мэддэггүй нялх хүүхэд байгаа биш үхэх дуртай нь тэнээд үхэж л байг …

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button