Нийгмийн

Дархан-Уул аймаг нийслэлд гацсан иргэдээ авна

Өнөөдөр /2021.01.19/ Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдан дараах шийдвэрүүдийг гаргалаа.

-Улаанбаатар хотоос Дарханд ирэхээр бүртгүүлсэн иргэд, оюутнуудыг энэ долоо хоногтоо багтаан хувийн болон нийтийн унаагаар хүлээн авахаар боллоо. Эдгээр иргэд PCR-ийн шинжилгээ өгсөн байх, Дархан-Уул аймгийн харьяат байх шаардлагатай юм.

- 18 хүртэлх насны хүүхэд энэ сарын 20-ноос эхлэн үсчинд үйлчлүүлэх, секц дугуйланд хичээллэх, спорт зааланд тоглох, танхимын сургалтад хамрагдах боломжтой боллоо. Хүүхдэд үйлчлэх эдгээр байгууллагууд Мэргэжлийн хяналтын газраас өгсөн заавар зөвлөмж халдвар хамгаалалтын дэглэм, хүний тоогоо баримтлан ажиллах юм байна. Харин бүжгийн дугуйлан, бөхийн секц хичээллэхгүй.

-Уул уурхайн ажилчид өдөр харгалзахгүй ээлж солилцоно.

-Дархан-Уул аймгаас гарах иргэдийг энэ сарын 20,21-ний өдрүүдэд smartdarkhan.com сайтаар бүртгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button