УЛС ТӨРХууль

ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяг “ХААН” банкинд давуу байдал үүсгэсэн хэргээр дахин ЯЛЛУУЛЖЭЭ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан  Ч.Алтанхуягийг өнгөрсөн онд шалгаж эхэлсэн байдаг.

Тодруулбал албан тушаалаа урвуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг банкинд байршуулж хүүг нь авдаг байсан нь тогтоогдсон юм.

Тодруулбал өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сард түүнийг “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулсныхаа хариуд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан гэм буруутайд тооцсон. Улмаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86,234,000 төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой гэж үзсэн.

Тиймээс 2020 оны гуравдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг  хялбаршуулсан журмаар хэлэлцэн Ч.Алтанхуягийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 30,000 нэгж буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оноосон байдаг.

-“ХААН” БАНКНААС 1.9 ТЭРБУМЫН АЛДАНГИ АВАХГҮЙГЭЭР ДАВУУ БАЙДАЛ ҮҮСГЭЖ, ҮГСЭН ТОХИРОЛЦЖЭЭ-

Тэгвэл түүнээс таван сарын дараа буюу 2020 оны наймдугаар сарын 11-нд дахин нэг үйлдлийг нь хялбаршуулсан журмаар шийджээ.

Тодруулбал Ч.Алтанхуяг нь Эрүүл мэндийн даатгалын газрын даргаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүүгийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан У-тай бүлэглэн 2019 оны … дүгээр сарын …-ны өдөр Хан-Уул дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ албан үүргээ урвуулан ашиглаж, Авлигийн эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал бий болгохыг хориглоно”, мөн зүйл хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, Хаан банктай 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эрүүл мэндийн даатгалын сангийн 20 тэрбум төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй хадгалуулахаар 977 дугаартай “Мөнгөн хадгаламжийн гэрээг” байгуулж 20 тэрбум төгрөгийг Хаан банкан дахь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын … тоот дансанд хадгалуулсан байна.

Ингээд гэрээний хугацаа дуусгавар болсон буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээний 4.2-т заасан “Хадгалагч нь хадгалуулагчийн …тоот дансанд шилжүүлнэ”, 4.3-т заасан “Энэхүү 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй хоног тутамд мөнгөн хадгаламжийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, мөнгөн хадгаламж, алдангийн хамт хадгалуулагчид үл маргах журмаар эргүүлэн олгоно” гэснийг Хадгалагч тал буюу “Хаан банк” ХХК зөрчиж, гэрээний үүргээ зөрчсөн талаар мэдсэн даруйдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 27 минутанд гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хаан банкан дахь … тоот дансанд 20 тэрбум төгрөгийг шилжүүлсэн боловч 21 цаг 18 минутанд “буруу гүйлгээг залруулав” утгаар буцаан татсан байна.

Улмаар “Хаан банк” ХХК-ний эрх бүхий албан тушаалтнууд нь гэрээний холбогдох зүйл заалтын дагуу 1.900.000.000 /нэг тэрбум есөн зуун сая/ төгрөгийн алданги төлөхгүйн тулд дээрх нөхцөл байдлын талаар Ч.Алтанхуяг, У нартай уулзан харилцан тохиролцож, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 977-1 дугаартай “Мөнгөн хадгаламжийн гэрээний нэмэлт өөрчлөлт” гэх гэрээг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн огноотойгоор нөхөн байгуулах замаар хийх ёсгүй үйлдлийг хийж “Хаан банк” ХХК-с авах ёстой 1.900.000.000 /нэг тэрбум есөн зуун сая/ төгрөгийн алдангийг авалгүйгээр “Хаан банк” ХХК-нд давуу байдал бий болгосон байна.

-Ч.АЛТАНХУЯГИЙГ 15 САЯ, Д.У-Г 10 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ-

Улмаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сард шийдвэрлэжээ.

 Тодруулбал шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, уг гэм буруутай үйлдлийн улмаас бодит хохирол хор уршиг учраагүй тул Ч.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Алтанхуяг дарга Хаан банктай нөхөн гэрээ байгуулж даатг####ын санд орох ёстой 1 9 тэрбум төгрөгийг банкинд үлдээснийхээ төлбөрт ханг####ттай хахууль авсан л бх дарга анги дандаа завшиж байдаг нийгэм байгуулжээ.

  2. ХААН – 1.3ТЭР БУМАА ЯАХ ГЭЖ ШИЙДЭВ ЕРДѲѲ ИЙМ МАЯГААР БУСАД САН ХѲРѲНГҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ТѲР АРД ТҮМНИЙ ХѲРѲНГѲ ҮНЭГҮЙДЭЖ Б.ГАА ДАА

  3. Баянголын нийгмийн даатг####д дотоод хян####тын ш####г####таар маш ноцтой асууд#### гарсан. Өнгөрсөн 10 сард. 1 тэр бум гэж сонссон. Нам дараад л өнгөрч байна. Дэндүү ялзарсан газар

  4. ЭНЭ ХААН БАНК ИНТЕРНЕТ ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ МАШ ИХ МӨНГӨ АВЖ БН ЭНИЙГЭЭ БУУЛГАА ДЭНДҮҮ ШУДРАГА БИШ

  5. НД-ын шимтгэлийн хуримтл#### С.Эрдэнийн үеэс л ийм байсан хэвээрээ л байна. Гэтэл татвар төлөгчд 350000 төгрөг өгчөөд сан хоосорлоо тэтгэвэр тэтгэмжээ даахгүй дийлэхгүй боллоо гэхийн. Олигтойхон менижмент хийчих цаг ирэх болтугай.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button