Нийгмийн

ШУУРХАЙ: НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Өргөө амаржихын дарга Г.Баясгалан нарт хариуцлага тооцохыг Д.Сумъяабазараас хүслээ

Нэгдүгээр төрөхөд амаржсан эх ковид-19-ийн халдвар авсан болох нь баталгаажиж, нярайн хамт тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулахдаа амаржсан эхийг гэрийн халад, углааштай нь гадагш гаргасан үйлдэл олны шүүмжлэлийг хүлээгээд байна.

Улмаар уг асуудлаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар уучлал хүсч, хариуцлага алдан хүнлэг бус үйлдэл гаргасан албаны хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэгдсэн. Үүний дагуу Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагын багтай шуурхай хурал зохион байгуулж, дөнгөж сая /2021.01.20/ 02:00 цагт дууслаа.

Хурлаас, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НЭМГ-ын удирдлагуудад хариуцлага тооцохыг Хотын дарга Д.Сумъяабазарт, Өргөө амаржих газарт хариуцлага тооцох асуудлыг НЭМГ-т уламжилж, саналаа хүргүүлэхээр тогтсон байна.

Учрыг нь тайлбарлавал, хотын харьяаны эмнэлгүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газар шууд удирдлагаар хангадаг бөгөөд НЭМГ-ыг хотын дарга шууд томилж, удирдлагаар хангах бөгөөд төсвийн зохицуулалтыг нь хийдэг байна. Тиймээс ч Эрүүл мэндийн сайд нь тогтолцооныхоо хувьд НЭМГ, Өргөө амаржих газарт шууд хариуцлага тооцох боломжгүй аж.

Харин эрхлэх асуудлынхаа хүрээнд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүд цалин бууруулах тэргүүтэй сахилгын арга хэмжээ авч байгаа аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

24 Сэтгэгдэл

  1. Энэ Сод ЭМ Я шинэ сайд 2 Ямарч чадваргүй урагшгүй 2 юм бүтэж байгаа юмгүй.2 лаа ажлаа өгвөл таарна.
    Харгисл#### үйлдсэн с####барынхаа зорилгыг мартсан эмнэлгийн удирдлагууд ээлжийн ажилтнууд ????????????зүгээр ######## . Дахиж ЭМ с####барт битгий үзэгдээсэй билээ.
    Ж. Энхбаяраар УОК удирдуулмаар юм. Сарангэрэл сайн сайд байсан даа Менежмэнт сайтай байсан.
    Ажил хийхэд Сэтгэл чадвар 2 чух####

  2. өргөө амаржих газрын дарга Баясг####ан гэж хүн байгаа шүү. Дарга байхаа больсон хүнийг зураг хөрөгтэй нь тавьж гүтгэх хэрэггүй мэдээлэлээ устгаачээ

  3. Eguur medeellee zyb tabiachee darga bhaa bolison hvnii zurgiig tabiad baih yum ene bolokhgvi baih uuriinhuu fac deer hvrtel Dvvrenbileg geed bichsen baina lee Baysgalan gedeg darga bgaa naad zurag chini bas buruu bna yumaa sain nygtlaj baij medeegee oruulah heregtei shvv…

  4. ЭНЭ БҮСГҮЙН АР ГЭРИЙНХЭН ТӨРӨЛ ТӨРӨГСӨД ГЭЖ БН УУ БАЙДАГ БОЛ ТЭД ҮЕД ХААНА БАЙСАН ЮМ БОЛОО????

  5. Сумъябазар аа наад Төмөрбаатарыгаа одоо л солихгүй бол удахгүй чамайг аваад з####на шүү.яасан ч ####бан туша####д дуртай хүн байдаг юм.

  6. Байлдааны цагийн хуулиар Содбаатар хариуцлага тооцох ёстой. Ийм нялцагар байж яаж УОК – ыг толгойлох вэ.

  7. ulsiin ontsgoi komiss hamgiin sain ajillaj bnaa.delhii deer iim sain ajilladag gazar bhgui.gadaa dulaan bna.tegeed aimshigt virustai yumiig huvtsaslah bish haaganii bariuland ch hurgehgui gadna talaas ni bainga spirt tsatsaj ard tumnii eruul mendiig hamgaalah estoi.olon honog horij tusgaarlaj mongolchuudaa hamgaalaarai.zulbasgiig ni bolon nuhriig ni bas sn hori.tsag aldalgui tusgaarlan horij mongolchuudiig delhiin hamgiin aimshigt virusnees hamgaalsan ajlaa sain hiij bga humuusiig shagnaj uramshuul

  8. Ийм хүнлэг бус, ажлын чадваргүй хүмүүсийг ажлаас нь шууд х####!
    Эмчийг нь асрагч. Даргын нь манаач жижүүрийн үүрэгт ажилд томилуул

  9. Хувцасыг нь авчирч өгөх боломжгүй ар гэрийнхэн нь тусгаарл####танд орцон байсан байх. Ядаж населькан дээр хэвтүүлээд хучаад аваад гарахгүй дээ.

  10. Эмнэлгүүд дээр х####двар гарлаа гэнгүүт л эмч ажилчид болон хэвтэж эмчлүүлэгсдийг өрөө тас####гаанаасаа цухуйж болохгүй гэдэг шүү дээ. Эмч ажилчдын хувцас солих өрөө нь доор подволд голцуу байдаг л даа. Гэхдээ л ядаж нэг хөнжил нөмрүүлээд, носилкон дээр тавиад гарч болоогүй л юм байх даа. Х####двар судлаачид сэтгэл дутаж дээ.

  11. Эрүүл мэнд, эмнэлгийн асуудлыг ЭМ сайд шууд хариуцдаг байв#### ажил сайжирна. Эрүүл мэндтэй холбоотой ажлыг дундуур нь өөр байгууллага хариуцдаг бол ажил урагшлахгүй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button