УЛС ТӨР

УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын албанаас мэдэгдэл гаргалаа

Улс төрийн зорилго бүхий зарим этгээд “Худал үгийг мянга дахин хэлвэл үнэн болчих” мэтээр  Монгол Улсын Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн С.Батболдын нэр төрд халдаж, илт худал гүтгэлэг тараасаар байна. Өдгөө энэ явдал нь даамжирч Оюу толгойн гэрээг байгуулах үед С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байсан, улмаар гэрээний яриа хэлэлцээнд хууль бусаар нөлөөлж авилга авсан мэтээр илт худал гүтгэлгийг зохион байгуулалттайгаар түгээж байгааг няцааж, дараах мэдэгдлийг хийж байна.

Нэгдүгээрт, АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд хандан үүсгэсэн зохиомол хэрэг нь үнэнд гүйцэгдэж, гүтгэлэг нь бүхэлдээ үндэслэлгүй болох нь албан ёсоор батлагдаад байна. Энэхүү “зохиол”-оо Монгол Улсын хуулийн этгээд гадаад улсын шүүхэд өөрийн иргэний талаар маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр эхлүүлсэн нь тухайн улсын шүүхийн тогтолцооны нэр хүндийг ашиглах, олон нийтийг төөрөгдүүлэхэд чиглэсэн улс төрийн бохир арга юм. Улмаар энэхүү гүтгэлгийг тарааж буй этгээдүүд үнэнд ялагдаж, С.Батболдын нэрийг дээрх маргаанаасаа өөрсдөө сайн дураараа татсан болно. Гэтэл гүтгэлэг тараагчид үнэнд ялагдсанаа огт дурсахгүй, мэдээгүй мэт цариалан үндэслэлгүй нь нотлогдсон “Нью-Йоркийн шүүхийн хэргийн материал” гэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тангад ном мэт зогсолтгүй тарааж байгаа нь энэ бүх гүтгэлэг эртнээс төлөвлөсөн, улс төрийн зорилготой үйлдэл болохыг харуулж байна.

Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээг байгуулах явцад тус асуудлыг УИХ, Засгийн газар, Үндэсний Аюулгүйн Байдлын зөвлөлөөр олон удаа хэлэлцэж, иргэний нийгмийн байгууллагуудын өргөн оролцоотойгоор гэрээний зүйл заалт бүр дээр ил тод хэлэлцүүлэг хийгдсэн. Энэхүү үйл явцад хэн нэгэн этгээд хөндлөнгөөс нөлөөлж, нууц тохиролцоо хийх огт боломжгүй зүйл юм. Гэрээ байгуулагдсаны дараа С.Батболд Ерөнхий сайд болсон. Харин түүнийг Ерөнхий сайд болсны дараа тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх зэрэг Монгол Улсдаа ашигтай, хөрөнгө оруулагч талд алдагдалтай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан. Энэ мэт олон түмэнд нээлттэй баримттай зүйлсийг харлуулахын тулд хөлсний байгууллагад “захиалга” өгч, Монголын талын ахиц дэвшлийг нөгөө талд өгсөн давуу байдал хэмээн эрээ цээргүй гүтгэлэг зохиож, үүнийгээ гадаад дотоодын хэвлэлд түгээж байгаа нь эдгээр шийдвэрийг цуцлах гэсэн оролдлого байх гэсэн их хардлага дагуулж байна. Зээлийн хүүг бууруулсан, татвар нэмснийг эсэргүүцэн гүтгэлэг зохион тарааж байгаа хүмүүс хэний талд үйлчлээд байгаагаа сайтар бодох хэрэгтэй. Лав л Монголын талд биш.

Гуравдугаарт, гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдийн өөрсдийнх өгсөн баримтаар аль 1997 оноос дэлхийд томд тооцогдох “Самсунг” компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, Эрдэнэтийн УБҮ-тэй хамтарсан “ЭрдСам” компанийн дэд захирал байсан, түүнээс хойш Монголд зэсийн баяжмалын бизнес 20 шахам жил эрхэлсэн гадаад бизнесмений ажил хэрэг, өмч хөрөнгийг С.Батболдод хамааралтай болгон нялзаах гэсэн нь ээлжит нэгэн гүжир гүтгэлэг юм. Тухайн нэр дурдагдсан бизнесмэн нь С.Батболдыг Ерөнхий сайд болохоос 12 жилийн өмнө зэсийн баяжмалын бизнесээ хийж л байсан, Ерөнхий сайдаас буусных нь дараа ч олон жил энэ бизнесээ эрхэлсээр байсан нь гүтгэлэг тарааж буй хүмүүсийн өөрсдийн өгсөн баримтаар нотлогдоод байхад заавал С.Батболдтой түүний компани, өмч хөрөнгийг холбох гэсэн оролдлого нь цаанаасаа улс төрийн зорилготой үйлдэл гэдгийг дахин нотолж байна. С.Батболд Эрдэнэтэд шахааны бизнес хийж байгаагүй, хийх шаардлага ч байхгүйг олон нийт эрхбиш ойлгохтойгоо байгаа.

Дөрөвдүгээрт, С.Батболд болон түүний хамаарал бүхий хэн нэгэн, хуулийн этгээд оффшор бүсэд данс, байр орон сууц, өмч хөрөнгө эзэмшдэггүй. Энэ тухайгаа олон жилийн турш баримт нотолгоотой тайлбар, мэдээлэл өгч, холбогдох байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг хуулийн дагуу өгөх ёстой бөгөөд өгч ч ирсэн болно.

Энэ бүх гүтгэлэг дайралтыг нарийн зохион байгуулж, санхүүжүүлж байгаа, өөрийн улсын иргэнийг гадаадын хөлсний байгууллагад “захиалж” мөрдүүлэн “зохион бичлэг” бичүүлж байгаа, гадаад дотоодын хэвлэлд зохион байгуулалттай гүтгэж байгаа, гадаадын шүүхийн байгууллагыг өөрийн дотоодын улс төрийн тоглоомондоо ашиглах гэсэн оролдлого хийж байгаа этгээдүүд нэг л зорилготойгоор энэ бүх зүйлийг хийж байгаа. Тэртээ 2004 оноос хойш сонгуулийн жил бүр Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын улс төрийн нэр хүндийг харлуулж, хийсэн бүтээсэн ажлыг гутаах, олныг төөрөгдүүлэх ажиллагаа явагдаж ирсэн. Харин энэ удаа төсвийн хөрөнгө мөнгө, төрийн байгууллагын эрх мэдлийг хууль бусаар ашиглан гүтгэж байна.

Өнгөрсөн 20 шахам жилийн турш зохион байгуулалттайгаар гүтгэх, харлуулах ажил явагдаж байсан боловч С.Батболд ардчилсан нийгэмд байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэн эрхэмлэж, нэг ч сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай аливаа хэлбэрийн хуулийн маргаан үүсгэлгүй хүлээцтэй хандаж ирсэн билээ. Гэвч гүжир гүтгэлэг зохион тараагчдын үйлдэл хэрээс хэтэрч, гэр бүл, үр хүүхдийг нь бузар гүтгэлэгтээ хамруулах боллоо. Иймд энэ мэт үйлдэлтэй цаашид хатуу тэмцэх бөгөөд зохих хуулийн дагуу арга хэмжээ авахаа Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын албанаас үүгээр мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын алба

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Тэгээд ийм баримт байнаа. Яг энэ үндэслэлээр энэ маргаан ингэж шийдэгдсэн гээд үзүүлчих юм байна уу? Ядаж англи хэл дээр. Ер нь бол бүгдэд итгэх итгэл ####га. Хэдэн м####нуудад юу ч гэсэн яахав гээд байх шиг

  2. Мэргэжсэн хулгайч луйварчид төрлүү үхэн үхтэлээ дайран шүү дээ шударга шүүхтэйч бодоосой хятадад ингэсэн бол дарга нар бүгд хөрөнгөө хура####гаад хүзүүндээ олс углуулан даа монголд бол үгүй дээшээ дарга болдог ардчил####тай болж дээ

  3. Цунх баригч зарц нар нь луйварчдаа хамга####дгаа больж уз . 30 жил хэн хэн тасартлаа баяжив, хэрхэн луйвар хулгай хийж биднээс тасраад явчив гэдгийг монголчууд мэднэ.За яахав АНГЛИЙН шуухээр ороогуй юм байж,гэхдээ итгэхгуй,худ#### ярих,луйвар хийх авилага авахдаа гаршсан С.БАТБОЛД мэтэд итгэх ч ####багуй.Хоолны хорин цаасгуй ,хоосон хонож буй хичнээн гэр булийн идэх хоол,омсох хувцас,эд хоронгоос хулгай хийснээ мэдэхийг хусдэггуй хун чанараа гээсэн дээрэмчид оорсдийгоо л хамга####даг.Тэрбумтан С. Батболд мэтийн хэдхэн гэр бул хагартлаа баяжсан ард тумэн угуйртлээ ядуурсныг л мэдэх юм бна.Одоо ч тэсвэр,тэвчээр барагдаж бна даа ард тумэн.

  4. Цунх баригч зарц нар нь луйварчдаа хамга####дгаа больж уз . 30 жил хэн хэн тасартлаа баяжив, хэрхэн луйвар хулгай хийж биднээс тасраад явчив гэдгийг монголчууд мэднэ.За яахав АНГЛИЙН шуухээр ороогуй юм байж,гэхдээ итгэхгуй,худ#### ярих,луйвар хийх авилага авахдаа гаршсан С.БАТБОЛД мэтэд итгэх ч ####багуй.Хоолны хорин цаасгуй ,хоосон хонож буй хичнээн гэр булийн идэх хоол,омсох хувцас,эд хоронгоос хулгай хийснээ мэдэхийг хусдэггуй хун чанараа гээсэн дээрэмчид оорсдийгоо л хамга####даг.Тэрбумтан С. Батболд мэтийн хэдхэн гэр бул хагартлаа баяжсан ард тумэн угуйртлээ ядуурсныг л мэдэх юм бна.Одоо ч тэсвэр,тэвчээр барагдаж бна даа ард тумэн.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button