УЛС ТӨР

С.Ганбаатар: Оюутолгойн гэрээг ашигтай болгох түүхэн боломжийг бид алдах нь

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойтой холбоотой асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Оюунтолгойн гэрээг байгуулснаар Монголд ажлын байр бий болгож, орлоготой болно гэж бодсон. Гэтэл одоо 22 тэрбум төгрөгийн өрөнд орно, 2051 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй талаар “Рио Тинто” мэдэгдсэн байна.

Монголын Засгийн газар хоёр жил орчим УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилласан нэртэй ажилгүй байна. Засгийн газраас хийж байгаа ажлаа УИХ-д тайлагнахыг шаардсан албан бичгийг УИХ-ын даргад өргөн барилаа. Одоогийн байдлаар Монголоос 1.2 сая тонн зэс, 75.8 тонн алт, 231 тонн мөнгө, 14 тэрбум ам.долларын баялаг Монголоос гарсан байна. Монгол ирээдүйд 22 тэрбум ам.долларын өртэй, 2051 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй гэдгийг “Рио Тинто” албан ёсоор мэдэгдээд байна. Оюутолгойн 34 хувьд ногдох Монголын өр 2.1 тэрбум ам.доллар болсон.

Оюутолгойн асуудлаар Америк, Англи, Сингапур, Хонгконг гэсэн дөрвөн улсын шүүхээр Монголын улстөрчид авлига авч, гэрээ байгуулсан гэдэг шийдвэр гарсан.

Ийм шийдвэр гарсан байхад Засгийн газраас ард түмнээ өмгөөлсөн захидал явуулахгүй, алхам хийхгүй байна. Нэгдүгээр сарын 31-ны өдрийг алдах юм бол Оюутолгойн гэрээг ашигтай болгох түүхэн боломжийг бид алдана” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Ганбаатар чи уул уурхайн т####аар мэдлэгтэй юмуу их хур####д сонгодох болгонд Оюутолгойн тухай ярих юм одоо болиу яасан юм худ####даа ингэж юу ч мэдэхгүй байж дэмий цаг бүл үр за миний бодлоор бол мэддэг хүмүүс нь хүмүүст хэлэх байлгүй

  2. Рио Тинтоогийн буруу биш тэд хэдэн мянган монгол ажилчидыг ц####интай орлоготой сайхан амьдруулж байна Хэрэв бид явчихв#### танай төр засаг тэр хэмжээний ц####ин өгчиж чадах уу айн

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button