УЛС ТӨР

Д.Сарангэрэл: Дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2021.01.20/ хуралдлаа.

Хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан мэдээлэл сонсох асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.

Хуралдааны эхэнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2020 онд хийсэн ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл танилцууллаа.

Тус хороо 2020 онд 5 зорилт бүхий 58 арга хэмжээг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж, 77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна. Ажлын үр дүнд 2020 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундамж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 23 хувиар, PM2.5 тоосонцор 15 хувиар багассан үзүүлэлт гарсан байна. Нийт санхүүжилтийн 80 хувийг утаа буюу агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсныг сайд мэдээлэлдээ тэмдэглэв.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Г.Ганболд, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан 77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээ хэрэгжүүлсэн талаарх санхүүгийн задаргааг авч танилцах хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ 2021 онд утаа, агаарын бохирдлыг бууруулахад үсрэнгүй ахиц гаргах ямар ажил төлөвлөж ажиллах талаар тодруулав.

Мөн агаарын бохирдол буурсан гэж байгаа ч Улаанбаатарыг алсаас харахад саарал утаан дунд байгаа талаар хэллээ. Дээрх асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл ирэх 4 жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна. Цаашид үр дүнтэй шийдэлд хүрэхийн тулд орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Одоо ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна хэмээн хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд “Нэг жилд агаарын бохирдолд 77.3 тэрбум төгрөг зарцуулах нь бага мөнгө биш. Гол нь энэ мөнгөөр үр дүнтэй ажил төлөвлөж, хиймээр байна. Өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталсан байна. Ямар ажил тусгахаа ярилцаад, шийдээд явахгүй бол энд бид суух ямар хэрэг байна вэ. Дэд хорооны хуралдаанаас гаргасан чиглэлийн дагуу ажлын төлөвлөгөөгөө дахиж батлаад явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсний хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл гишүүний энэхүү саналыг хүлээж авч байгаагаа хэлэв.

Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдлыг бууруулах ногоон хөгжлийн зорилго эн тэргүүнд байх ёстойг тэмдэглээд хөрс, ус, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үр дүнтэй ажил хийх талаар саналаа хэлж, 2021 онд ямар ажлыг, хэчнээн төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх талаар тодруулан, хариулт авлаа.

Асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гишүүд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй, оновчтой ажил төлөвлөж, хийх талаар саналаа хэлж байв.

Ийнхүү Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан, мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-20 14:19

Сарангэрэл сайдаа түмэн үнэнийг хэлье! Утаа нүдэнд харагдах бд�##� нь багассанаас биш хорт чанар нь хэд дахин нэмэгдсэн шүү!!! Та хотоос гараад хэдэн цаг болоод орж ирээд үз!! Улаанбаатар хот бүхэлдээ цэвэрлэх байгууламж шиг хүхрийн өмхий үнэр шингэсэн бгааг анзаарах болно!!! Тэр дороо толгой өвдөнө!!! Үүнийг байхгүй болгочоод та нар агаар цэвэршсэн гэх шоугаа хийгээрэй!! Та нарын хийгээд бгаа з�##�ь араншинг монголоор ХУЖАА САНАА гэдэг юм!!!

Zochin
Zochin
2021-01-20 14:27

ZAIGAA TAVIJ uz avgai.

Зочин
Зочин
2021-01-20 14:29

2-т УБ хотын агаарын бохирдлоос илүү аюулыг хөрсний бохирдол үүсгэж бга. Та анзааодаг уу? Булган дээл үслэг эдлэл өмсдөг л байх. Үсиыг нь яраад үзээрэй шар нунтаг шингэсэн бгаа!! Тэр юу вэ гэдгийг яамныхаа их мэдэгдчдээс асуу! Хатсан хүний баас буюу жогорхой гэж хэлнэ!! Гэр хорооллын нүхэн жорлонгийн дүүрсэн ялгадсыг хуга цохиод арай сэтгэлтэй нь Наранруу, бусад нь ойр орчмын ж�##�ганд хаяж бгаа! Хатаад юу болох вэ гэдгийг судлаарай!! Жилийн 4 улир�##�д үүсэж бгаа вируст томуу гэдэсний х�##�дварт хижиг өвчин бүгд наадахаас чинь эхлэлтэй! Угааж болдоггүй үслэг эдлэлд хатсан жогорхой чихээстэй бгаа!! Энэ утаанаас илүү олон хүний аминд хүрч бшаа гэдгийг эрхэм сайд тунгаан бод!! Ажил болго!!

Zochin
Zochin
2021-01-20 14:30

Hugshin avgai Sarangereliin daanch hiih ajil bish. Hurelsuhteigee tonilson deer.

Zochin
Zochin
2021-01-20 14:30

Hugshin avgai Sarangereliin daanch hiih ajil bish. Hurelsuhteigee tonilson deer.

Зочин
Зочин
2021-01-20 14:59

Сарангэрэл гуай та худлаа попорч дуусаагүй юу С�##�бар с�##�бараар нь тоглоод явах юм

Зочин
Зочин
2021-01-20 17:08

Үлгэр ярихаа боль! Ид шидтэй л болчихоогүй бол өөрөө утааг хэзээ ч хязгаарлаж, бохирдлыг нь арилгаж чадахгүй. Өөрт чинь "ахадсан" асууд�##�. Үүнээс өмнө олон ЕСайд, Зг, яамд ... мэргэжилтнүүд ч зогсоож, бууруулж чадаагүй юм. Харин Сарангэрэл сайдтан өөрийгөө бус, нийслэлд амьдарч, нүүрсний хорт утаа, агаарын бохирдлын олон хорт бодисоор амьсг�##�сны уршгаар уушигны олон янзын эмгэгт өртсөөр, эрүүл мэнд, амь насаараа хохирч буй нийт иргэдийн эрх ашгийн үүднээс Монголын нийгмийн хамгийн чух�##� с�##�барын нэг БОАЖЯ-ны сайдын үүрэгт ажлаа мэддэг чаддаг хүнд нь хүлээлгэн өгч манай орны хүн амын т�##� хувийг АВРААЧ гэж гуймаар байна. Та эх хүн, эмэгтэй хүн, эхнэр хүн, эрүүл мэндийн с�##�барт ажиллаж ХҮН эрүүл явах эрхэм чанарын т�##�аар мэдлэг олж авсан хүний хувиар Бидэнд ҮХуулиар олгогдсон эрүүл явах эрхээ эдлэхэд минь ТОМ ТУС болооч.
Энэ асуудлыг хэдэн жил ярьж байгааг өөрөө мэдэж л байгаа. Нийслэлийг тойрон сүндэрлэх дөрвөн Хайрханыг түрээд хаячих бодлого л барих гээгүй бол энэ хэрэггүй бодлоо орхиод Хэвлэл мэдээллийн тэр дундаа сэтгүүл зүйн доголдлыг арилгахад хүчээ соривол яасан юм бэ гэж хэлье.

Холбоотой мэдээ

Back to top button