ПРОЦЕСС: Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг дэмжих эсэхээ ДАВАА ГАРАГТ мэдэгдэнэ
Хуулийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхмийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Энэ үүднээс УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр дэмжсэн Л.Оюун-Эрдэнийн нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлээд буй.
МАН-аас оруулж ирсэн энэ саналыг Ерөнхийлөгч хүлээж аваад, тогтоолын төсөл болгон Байнгын хороо, УИХ-д өргөн барина.
Өнөөдрийн дотор өргөн барихгүй бол Ерөнхий сайдыг ирэх долоо хоногт томилох болоод буй.
Учир нь Үндсэн хуулийн 39.2-т "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” хэмээн заасан байдаг.
Тэгвэл Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжих эсэх хариугаа Даваа гарагт өгнө гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Хэрэв тэгвэл шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал ирэх долоо хоногт өрнөх нь.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та ганцаараа тул таны бодол үг болохгүй.
ХҮҮРЭЭ ХИЙЖ 1ДЭХ ХҮРТЭЛ УЛСЫН АЖИЛ ХИЙДҮҮЛНЭ? АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ТЭНЭГ МАЛ ШУУДЛ ТОМИЛНО БИЗ ОДОО БАС ТӨМӨР ЗАМ ШИГ ГАЦААХ НЬ ПИСДАА ЧИНЬ
Энэ хэцүү цагт бушуухан шийдээд өгөхгүй яах гэж ингэж уяна вэ. Монгол улсыг чадах чинээгээрээ л хорлож суудаг этгээд бн. Баттулгад сан�##� өгсөндөө харамсаад барахгүй нь, их муу хүн юмда. Нөгөө Миеэгээс арай дээр санагда�##� өгсөн л дөө ер нь бол. Ирэх сонгуулиар ХҮН нам зөв хүн дэвшүүлбэл боломж бн даа.