ХУУЛЬ

Н.Номтойбаяр магадлангаар суллагдах боломж бүрдлээ

Улсын Дээд шүүхээр өнөөдөр Н.Номтойбаяр нарын гомдлыг хянан хэлэлцлээ.Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оноогоод байсан 5.5 жилийн ялыг нэг жил болгон буурууллаа.Мөн нийтийн алба томилогдох эрхийг 2 жил хаслаа.

Ингэснээр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр тун удахгүй суллагдахаар болж байна. Учир нь тэрбээр хоригдож эхлээд бараг 8 сар болж буй бөгөөд түүнд оноосон нэг жилийн ялд оруулж тооцох юм бол ирэх тавдугаар сарын сүүлээр суллагдах нь. Түүнээс өмнө ч суллагдах боломжтой. Учир нь тэрбээр магадланд орох боломжтой.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдэлж хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой.

Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэнэ.

Таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг,

Таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг,

Арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлж байж магадланд хамрагдах эрх зүйн боломж үүснэ. 

Ингэж суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл магадланд ороод суллагдсан ч тодорхой хугацаанд дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэж болохгүй. Хэрвээ магадлангийн хугацаанд гэмт хэрэгт дахин холбогдвол хорих ялаа биеэрээ эдлэх юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Ашгүй дээ. Жаахан давлиун зантай юм уу гэж харагддаг болохоос тун энгийн з####уу юм билээ. Их мөнгө, өндөр ####бан туша#### хүнийг эвдээд хаячихдаг золиг шиг байгаан. Одоо их ухаантай ажиллаж, амьдрах байлгүй. Манай улсад хуулийн хавх энд, тэндгүй л тавиатай байдаг юм байнаа хө.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button