СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Кувейтын ханхүү айлчлан ирэхтэй холбоотой ТАШАА МЭДЭЭЛЛҮҮД тархжээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Уртын голын адаг хавьцаа олон контейнер майхан авчраад газар ухаад байна гэсэн мэдээлэл нутгийн иргэдийн дунд тархаж, зарим иргэд хууль бус үйл ажиллагаа хийж байна хэмээн сэрдэх болжээ.

-КОНТЕНЕРТ МАЙХАН, АХУЙН БАРААНУУД Л БАЙСАН-

Харин Гүрэнт Монгол хөдөлгөөний зүгээс иргэдийн гомдлын дагуу очиж албан ёсны шалгалт хийсэн байна. Үүнд,

“Кувейтын ханхүү 4 хоног амрах гэнэ. Одоогоор бэлтгэл ажил нь явагдаж байгаа юм байна. Албан ёсны зөвшөөрөл нь гараагүй байгаа, гарахаар нь сумын удирдлагуудтай гэрээ хийж ард иргэдэд мэдээлэл өгнө гэнэ. Бохироо шийдэх хааш хаашаа метр 50-60 см гүнтэй нүх ухсан байна. Контейнеруудыг нь бүгдийг онгойлгож үзлээ майхан ахуйн бараа материалууд байна. Асар баян орны ханхүү тансаг явдаг тэр бүхнийг тохижуулах майхан сав аж ахуйн бараа байна бүх контенерыг нь онгойлгож үзсэн. Ямар нэг хууль бус зүйл мэдэгдээгүй зөвшөөрөл нь гарахаар сумын удирдлагуудтай гэрээ хийж, ард иргэдтэй уулзана гэдгээ хэллээ” хэмээн тухайн газрын эргэн тойрны бичлэгийн хамт цахим сүлжээнд байршуулжээ.

Гэвч иргэдэд энэхүү мэдээлэл хангалттай хүрч чадаагүй бөгөөд засаг дарга болон холбогдох хүмүүсээс илүү дэлгэрэнгүй тодруулахыг хүсжээ. Ийнхүү бид тус хөдөлгөөнийг ахалж Эрдэнэсант сумын Уртын голын адагт очиж нөхцөл байдалтай танилцсан Д.Мягмарсүрэн болон тус сумын засаг даргаас дараах тодруулгыг авсан юм.

-ХУУЛЬ БУС ГАЗАР УХАЛТ БУС 30 СМ ГҮНЗГИЙ ДУШНЫ НҮХ УХСАН БАЙЖЭЭ-

Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг дарга н.Машбаяр:

-Иргэдийн дунд Уртын голын адагт газар ухаад байна гэсэн мэдээлэл тархаж, иргэд янз бүрийн хандлагатай байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Одоогоор надад тодорхой мэдээлэл бол алга. Иргэдээс энэ мэдээллийг сонссон даруй аймгын удирдлагууд зохих газар нь мэдэгдсэн. Холбогдох яамнаас хүн ярьж “Кувейтын ханхүү айлчилна. Манай улстай гэрээтэй, айлчлахын тулд 14 хоног бэлтгэл ажлаа хийдэг. Тэр хавиасаа гарахгүй бэлтгэлээ хангаад буцах тул ажилд нь саад болохгүй ч хяналтаа тавьж байгаарай” хэмээн холбоо барьсан. Үүний дагуу бид өдөр бүр хяналт тавьж ажиллаж байна.

-Нөхцөл байдал ямар байна вэ?

-Хүмүүс их гүн нүх ухлаа гэсэн ташаа мэдээлэлтэй байна. Газар дээр нь очиж үзэхэд хааш хааш 30 см орчим гүнзгий душний ухсан байна. 33 орчим Контенер дотор ч мөн ахуйн зүйлүүд л байсан. Мөн амрах томхон тент маягийн дөрвөлжин майхан босгосон харагдсан.

-Кувейтын ханхүү хэзээнээс ирэх сурагтай байна вэ?

-Тодорхой сайн мэдэхгүй ч наймдугаар сарын аравдаар ирэх сураг гарсан.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

ИРГЭД СӨРӨГ МЭДЭЭЛЭЛД ИТГЭЛГҮЙ ТАЙВАН БАЙХ ХЭРЭГТЭЙ

Түүнчлэн Гүрэнт Монгол хөлдөлгөөнөөс энэ тухай тодруулахад, “Бид иргэдийн гомдлын мөрөөр Эрдэнэсант сумыг таван хүний бүрэлдэхүүнтэй зорьсон. Газар дээр нь очоод нөхцөл байдлын тухай тодруулж, зохих хэмжээгээр шалгасан. Мөн Монголоос нэг орчуулагч байснаас түүгээр дамжуулан холбогдох хүмүүстэй ярилцаж мэдээлэл авсан. Тэдний хэлж буйгаар Кувейтын ханхүү айлчилж ирэхтэй холбогдуулан бэлтгэл ажил хийж байна хэмээсэн. Тэнд ямар ч хууль бус үйл ажиллагаа зохион байгуулагдаагүй байсан. Ер нь айлчилж ирэхээсээ өмнө тав тухаа хангахад буруу зүйл байхгүй шүүдээ. Иргэд энэ мэдээлэлд маш сөрөг хандлагатай байсан. Миний зүгээс нутгийн иргэдэд энэ бол хууль ёсны болоод хоёр улсын хоорондын асуудал. Хэрэв гарын үсэг зуруулаад зөвшөөрөл нь гарчихвал нутгийн иргэдэд албан ёсны мэдээлэл хийнэ гэсэн. Тийм учраас санаа зоволгүй, сөрөг ташаа мэдээлэлд итгэлгүй тайван байхыг хүсч байна” хэмээлээ.

-ӨНДӨРХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ТӨСӨЛД ЗОРИУЛЖ 3.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙЖЭЭ-

Ийнхүү иргэдийн дунд тархаад буй мэдээллүүд дунд олон ташаа ойлголтууд байгаа тул бухимдалгүй, тайван хүлээцтэй байхыг холбогдох хүмүүс хэлж байлаа. Түүнчлэн Кувейт улс нь Монголд удаа дараа буцалтгүй тусламж үзүүлж байсан бөгөөд Үүнд,

2016 оны 8 дугаар сард Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд Кувейтийн Засгийн газраас 2016 оны 10 дугаар сард 60 000 ам.долларын тусламж үзүүлсэн. Мөн Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулж, Кувейтийн Засгийн газраас 43,286.23 ам.долларын буцалтгүй тусламж олгосон.

2017 оны 7 дугаар сард Кувейтийн Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт 2 түргэн тусламжийн машин, эмнэлгийн зарим багаж хэрэгсэл бэлэглэсэн.

2018 оны 7 дугаар сарын 18-нд Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан гэх зэрэг олон баримт байдаг байна.

С.ХОНГОРЗУЛ

Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. тийм албан ёсны зөвшөөрөлтэй амралт байсан юм бол яагаад өнөөдрийг хүртэл албан бичиг нь орон нутгийн засаг захниргаанд ирээгүй байгаа юм бэ. Утсаар яриад болоо гэж үү Ийм үл ойлголцол байна даа

  2. Gantshan maihan tavitsan bh shig busdig n ygd tavihgui bgan zuger bugd hudlaa ulgert itgedeg tsag uye ungursun hohchinee hohichine.tuv aimag ruu yvah zamd kuvietiin am gj bdin mgl hun ochood maihnaa bariad amrah ch erhgui huugduj tuugddag teren shig urtiin am kuvietiin am boloh blgui.heleh ug alga

  3. ТББ-ууд шалгалт хийдэг үзэгдэл хэвийн үзэгдэл үү? Төрийн өмнөөс хяналт шалгалт явуулах эрх бүхий Цагдаа, тагнуул, МХ энэ тэр нь хаачсан юм бэ

  4. За долигонож ханахгүй юм аа. Эхлээд зөвшөөрлөө аваад дараа нь үйл ажиллагаагаа явуулах ёстой юм байгаа биз дээ. Ийм хөгийн зах замбараагүй байж юун хүндэт зочин мочин бэ. Төрийн албан хаагчид нь ажил үүргээ цаг цагт нь гүйцэтгэдэггүйн жишээ байна. Хэрэв тэр мэдээлэл нь үнэн байсан л юм бол кувейтүүд л анх манайд ДОХ нутагшуулсаныг монголчууд мартчих болоогүй л байх. Юун кувейтийн ам бэ? Ам бүхнийг нэг гадаадын нэр дээр болгочихвол монголчууд ч хөөрхий болох юм байна доо. Тэр контнейр одоо ахуйн хэрэглээний эд хогшил байж болно. Буцахдаа юутай болоод явахыг л хамгийн нарийн хянах хэрэгтэй, нутгийн ардууд. Сонор сэрэмжтэй байх цаг иржээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close