НИЙГЭМ

ТОДРУУЛГА: “CU” ямар шалтгаанаар ариун цэврийн өрөөгөө түгжих болов

"Сайн байна уу? тавтай морилно уу?” хэмээн угтдаг үйлчилгээний газрууд Монголд тэр бүр байдаггүй. Цэвэрхэн орчинд аюулгүй хүнс хэрэглэхийг хэн хүнгүй хүсдэг. БНСУ-аас орж ирсэн “CU” конвениенс гэх дэлгүүр нь манай улсад сүлжээ дэлгүүрийн соёлыг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаад нэг жил болж байна. Уг дэлгүүр 28 жилийн түүхтэй, одоогоор олон улсад нийт 13,000 гаруй салбартай аж. CU гэдэг нь “Convenience store for You” буюу “ая тухтай дэлгүүрийг танд гэсэн” үгийн товчлол гэнэ. Түргэн хоол, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бараа зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Үйлчилгээний соёл, бараа бүтээгдэхүүн, найрсаг зан, 24 цаг тасралтгүй ажилладаг зэргээрээ олны талархлыг хүлээгээд байсан.

ДОТООДДОО ЯРИЛЦАЖ ТОХИРОЛЦООД УГ ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН

Гэвч сүүлийн үед "16 нас хүрээгүй хүүхдэд бэлэн гоймон зарахгүй гэсэн хэдий ч дунд ангийн дүрэмт хувцастай хүүхдэд бэлэн гоймон зардаг”, "согтууруулах төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна”, "ариун цэврийн өрөөг зөвхөн бараа авсан баримтаа худалдагчид үзүүлж, түлхүүр аван үйлчлүүлэх” болсон зэрэг сөрөг үнэлгээ аваад байгаа юм.

Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 8.1.5-д “худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй ” гэж заасан байдаг. Үйлчилгээ эрхлэж нийтлэг журмыг зөрчсөн гэж харж болох боловч, зарим соёлгүй иргэд үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг хэт их бохирдуулж буйг үгүйсгэх аргагүй.

Энэ талаар бид "CU” сүлжээ дэлгүүрийн холбогдох албаны хүнээс дараах тодруулгыг авлаа. Тэрбээр "Манайх дотооддоо ярилцаж тохиролцоод уг шийдвэрийг гаргасан. Худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчид ажилтанд баримтаа үзүүлэн, ариун цэврийн өрөөний түлхүүр авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй ” гэлээ.

Сүүлийн үед CU дэлгүүрийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиал орчинд ихээхэн шүүмжилж буй хэдий ч Монгол улсад үйлчилгээний байгууллагын жишиг соёлыг тогтоож буй уг бизнес эрхлэгчдийг шууд харлуулахаасаа урьтаж, яагаад ийм шийдвэр гаргах болсон гэдгийг нь ухамсарт иргэн бүр дотроо бодох ёстойг сануулах шиг.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнээ
Эрдэнээ
2019-08-02 13:34

Жорлонгуй газруудаар( си хоолны газрууд,банкууд...) битгий орж орлого оруулж байгаарай .З�##�уучуудаа ури�##�ж байна.Монголын ард тумэн жорлонгуй болтлоо доошоо орсон байна .

Холбоотой мэдээ

Back to top button