Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

АНАЛИЗ: Сү.Батболдод яг юу тохиолдчихов

Сүүлийн үед Сү.Батболд хэлэлцүүлгийн гол эзэн болоод байна. УИХ-ын гишүүн гэдэг даруухан статустай, чуулганы хуралдаан дээр барагтай үг хэлдэггүй С.Батболдыг улсын Ерөнхийлөгч нь индэр дээрээс “Төрийн эргэлт хийгч” хэмээн цоллов. Судлаач Д.Ганхуяг “Сү-г хараахад монголын хамгийн адгийн хараал ч жижигдэж, гологдох бөлгөө” гэж бичив. Зүгээр л мөрөөрөө явсан УИХ-ын нэг гишүүн одоо улсаас 713 тэрбум төгрөг “идсэн”, У.Хүрэлсүхийг сумлан Засгийн газрыг огцруулж, Нью-Йоркийн дээд шүүхээр хянагдаж байсан өөртөө холбогдох нэхэмжлэлийг татуулсан айхавтар амьтан болж хувирлаа.

Үнэндээ хоёр жил Ерөнхий сайдын алба хашсан тэрбээр сүүлийн жилүүдэд л хөшигний ард орсон болохоос Төрийн ордонд нэг үйлчлэгч солигдлоо ч Сү-тэй хамаатай гэх жаргон гарах хүртэл нь намдаа хийгээд ер улс төрд нөлөөллөө хадгалж байсан нэгэн. Харин өнгөрөгч оны намраас түүнд холбогдох зарим асуудал сөхөгдөж эхэлсэн юм.

АМАН ЯРИАНУУД + ГАДНЫН САЙТУУД

2020 оны аравдугаар сард “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж магадгүй”, “Хуулийн байгууллагад хэд, хэдэн удаа дуудагдаж, байцаагдсан” гэх мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байлаа. Харин энэ үеэр цор ганц удаа тодруулга өгөхдөө “Хатуу хэлье. Намайг хэн ч дуудаж, байцаагаагүй” хэмээж байв.

Энэ үес түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэж ярьж байснаас өөрөөр дуулианы эзэн болно гэж төсөөлөөгүй. Гэтэл арванхоёрдугаар сард гаднын сайтуудаар “Сү.Батболдын Лондон дахь 11 сая фунт стерлингийн үнэтэй хөрөнгийг царцаалаа” гэсэн мэдээлэл цацагдаж, эндэх зарим хэвлэл уухайлан орчуулж, нийтэлж эхэлсэн.

Уг мэдээлэл анх “Sunday Times” сайтад нийтлэгдсэн бөгөөд тэр нь энд “The Time сэтгүүлд бичсэнээр...” гэж худал орчуулагдан түгж байв /The Time гэвэл хэн ч нэр хүндтэй хэвлэл гэж ойлгоно/.

Агуулгын хувьд: “Английн Дээд шүүх С.Батболд нарт холбогдох 185 фунт стерлингийн /өнөөх 713 тэрбум/ авлигын, мөнгө угаах гэмт хэргийг шалгаж дуусах хүртэл Лондон дахь хөрөнгийг нь битүүмжиллээ. Яг энэ үес Монголын Засгийн газрын нэхэмжлэлтэй С.Батболд нарт холбогдох хэрэг Нью-Йорк хотын дээд шүүхээр хянагдаж буй” тухай байв.

НӨГӨӨ СҮ ТУУЧИЙ ЧИНЬ

Ингэж байтал судлаач Д.Ганхуяг “Нөгөө Сү туучий чинь” нийтлэл бичиж шуугиан тарив.

Түүний логикоор бол: С.Батболдыг Ерөнхий сайд байх хугацаанд Эрдэнэт үйлдвэр БНСУ-ын дөрвөн компанитай зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ байгуулсан. Мөн Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг С.Батболд толгойлон хийж байх үед оффшор бүсээс их хэмжээний мөнгө мөнөөх дөрвөн солонгос компани руу орж эхэлсэн. Гэтэл уг дөрвөн компани нь Чён Чү Ёон, Хак Сёон хэмээх эхнэр нөхөр хоёрынх бөгөөд тэднийг С.Батболдтой холбоотой гэдгийг хэд хэдэн баримт нотлох аж.

Өөрөөр хэлбэл өөрийн хамаарал бүхий дөрвөн солонгос компаниараа Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийж, Оюу толгойн хэлэлцээрийг хийх үеэрээ авсан авлигаа оффшор дансаар дамжуулан уг дөрвөн компанийн данс руу шилжүүлж байсан гэх логик юм.

Д.Ганхуягийн бичвэр хэн хүн итгэхээр дараалалтай бичигдсэн боловч:

  • С.Батболд мөнөөх дөрвөн компанийн эзэдтэй харилцаа, холбоотой л болохоос яг хувьцаа эзэмшдэг эсэхийг тодруулаагүй
  • Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээр  хийгдэж байх үед тэр дөрвөн компанийн данс руу орж ирсэн мөнгийг яагаад Рио Тинтогоос С.Батболдын авсан авлига гэж холбож буйгаа тайлбарлаагүй хоёр дутагдалтай байгаа юм.

Өөрөөр хэлбэл Английн, Нью-Йоркийн шүүх дээр хэлэлцэгдэж байгаа асуудлын гол үндсийг Д.Ганхуяг сайн дураараа тайлбарлаж өгсөн.

ЗАСГИЙН ГАЗАР СҮ-ГИЙН ЭСРЭГ НЬЮ-ЙОРКИЙН ДЭЭД ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАЛАА ГЭВ ҮҮ

Одоо гаднын шүүхэд холбогдож буй асуудлыг жаахан тодруулъя.

  • “Эрдэнэс оюу толгой” ХХК
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нэхэмжлэлтэй, С.Батболд нарын 11 хувь хүн, таван компанийн /нийт 16 хариуцагч/ эсрэг гаргасан “зарга” дээр Нью-Йоркийн шүүх 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд анх хавтаст хэрэг үүсгэжээ.

Гэтэл үүнээс өмнө буюу арваннэгдүгээр сарын 18-нд Английн шүүгч С.Батболдын гэх хөрөнгийг битүүмжилсэн гэж буй. Тэгэхээр эхэлж Нью-Йоркийн шүүхэд хавтаст хэрэг нээгдэж, хяналт шалгалтын хүрээнд Лондон дахь хөрөнгийг царцаах ёстой байтал Английн Дээд шүүх өмнө нь уг асуудлаар хуралдсан байгаа юм. Тэгэхээр Английн, болон Нью-Йоркийн Дээд шүүхэд аль алинд нь хандсан уу гэдэг асуудал үүснэ. Харин энэ ямар ч тодорхойгүй байна.

Д.Ганхуягийнхаар бол “К2 Intelligence”, “Hunton Woods” гэж гаднын хоёр компаниуд гэнэтхэн Сү-гийн энэ хэргийг ухаж төнхсөөр илрүүлсэн бөгөөд Английн Дээд шүүхэд өгсөн нь хөрөнгө битүүмжлэхэд хүргэсэн бололтой. Энэ хоёр компанийн үүсгэн байгуулагчид дэлхийн томоохон мөнгө угаагчидтай амжилттай тэмцэж ирсэн, энэ удаад С.Батболдын хэргийг шалгаад харин ч доошоо орчихлоо гэж Д.Ганхуяг бичжээ.

ЭХЭЛЖ БЗД-ИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХЭРЭГ ҮҮССЭН ҮҮ

Мөн манай талаас нэр дурдсан гурван нэхэмжлэгч нь /Засгийн газар гэгдээд буй/ Нью-Йоркийн шүүхэд гомдол гаргахдаа БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэс болгожээ. Уг захирамжид С.Батболд нарт холбогдох мөнгө угаасан, авлига авсан байж болзошгүй хэргүүдийг бодитой гэж үзэн, 713 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсүгэй гэж бичсэн байгаа юм. Гэтэл уг захирамж нь шүүгчийн нэрээр ч, шийдвэрийн дугаараар ч хайгаад Шүүхийн мэдээллийн сан дотроос олдсонгүй бөгөөд “Хуурамч” гэгдээд буй. Огноо нь 2020.10.28.

Түүнчлэн холбогдох материалууд дунд нэхэмжлэгч талууд нь эхэлж аавдугаар сарын 14-ний өдөр анх БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлаар хандсан албан бичиг байх бөгөөд “МАШ НУУЦ” тамга дарагджээ. Уг нэхэмжлэлийг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, Хууль цаазын шадар зөвлөх Ц.Насанбат гаргажээ. Уг албан бичгийг бодит эсэхийг магадлах аргагүй бөгөөд яг энэ огноонд хамаарах цаг үед С.Батболдыг хуулийн байгууллагад шалгуулж явна гэх мэдээллүүд түгсэн юм.

Тэгэхээр эхлээд БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг үүсэж, С.Батболдыг байцааж эхэлсэн гэж ойлгох боломжтой. Харин яагаад ч юм үр дүнд хүрээгүй учир яг энэ агуулгаараа нэхэмжлэгч талууд Нью-Йоркийн Дээд шүүхэд хандсан гэж ойлгогдож байна.

ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОНГУУТАА ГОМДЛОО БУЦААН ТАТЛАА ГЭВ ҮҮ

Гэтэл арванхоёрдугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэгч талуудыг төлөөлж буй “King&Spalding” хуулийн фирм С.Батболд нарын найман хүнийг гомдлоос сайн дураар татаж авсан байх юм. Нийт 16 хариуцагчтай нэхэмжлэл гэдгийг дээр дурдсан. Үүнээс наймыг нь ийн татаж аваад, найм нь хариуцагчаараа үлдсэн гэсэн үг. Үүгээр бол С.Батболд аль арванхоёрдугаар сард Нью-Йоркийн шүүхэд хамаагүй болжээ.

Харин 2021 оны нэгдүгээр сарын 19-нд, нөгөөх үлдсэн найман хариуцагчаа мөн сайн дураар татаад авчхаж. Ингээд гомдлыг хянан шалгах үйл явц зогсжээ.

Үүнийг олон нийт Засгийн газар огцорсны дараа С.Батболдын нэрийг гомдлоос татаж авлаа гэж ойлгоод буй ч үнэн хэрэгтээ арванхоёрдугаар сарын 9-нд энэ процесс болсныг сая тайлбарлалаа.

Харин УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын хэсгээс мэдэгдэл гаргахдаа:

  • “Эрдэнэс оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Нью-Йоркийн Дээд шүүхэд ямар ч нэхэмжлэл гаргаагүй. Тэдний нэрийг барьсан /хэн, яаж барьсан нь тодорхой бус/.
  • Яригдаад буй дөрвөн солонгос компанид С.Батболд ямар ч хувь эзэмшдэггүй бөгөөд хоёр солонгос эзнийг нь таньдаг байлаа гээд холбоотой болчихгүй
  • С.Батболд Ерөнхий сайд байх хугацаандаа Оюу толгойн гэрээг харин ч ашигтай болгож, Монголын ард түмэнд “буян үйлдсэн” гэх агуулгуудыг нэлээд албан бус найруулгаар, задгай бичсэн байдаг.

СҮ САНДАРЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ УЛАЙРЧ БАЙНА

Ямартай ч энэ бол Ерөнхийлөгч, С.Батболд хоёрын “дайн” гэдэг нь ойлгогдож буй.

Процессыг ганцаараа дэлгэрүүлж бичсэн судлаач Д.Ганхуяг Мүүний шашны тухай “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлэгт оролцож, “Ц.Элбэгдоржийн ёсолгоо чинь мүүний ёсолгоо шүү дээ” хэмээн ярьж суусныхаа хувьд Ерөнхийлөгчийн тал байж болно. Мөн хэд хэдэн субъект нэхэмжлэгчид Нью-Йоркийн шүүхээс гомдлоо татсан, С.Батболд 713 тэрбум төгрөг завшсан гэх мэт асуудлаар идэвхтэй мэдээлэл хийж байгаа.

Харин Сү өөрөө тайван байгаа юу гэвэл үгүй. Ерөнхий сайдын огцрох хүсэлтийг хүлээж авах эсэхийг УИХ хэлэлцэж байх үеэр түүний хэлсэн үг, биеийн хэлэмж, түүнчлэн хөшигний ард яригдаж буй мэдээллүүдээс авч үзэхэд С.Батболд “зүгээргүй” бөгөөд ихээхэн түгшиж яваа. БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн гэх хэрэг юу болов, тэр тухайн үед хэд хэдэн удаа хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн ч үүнийгээ нуув уу. Нэхэмжлэгчид Нью-Йоркийн дээд шүүхэд гаргасан гомдлоо яагаад өөрсдөө татав. Мөн Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлснээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд шалгалт хийх явцад С.Батболдын авлига авсан, оффшор бүсэд хөрөнгө байршуулсан гэх хэрэг ил болсон ч байж болзошгүй. Мөн тэр солонгосчуудтай хамтарч бизнес хийж ирсэн нь ил хэлэлцэгддэг.

Түүнчлэн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, С.Батболд нар базууд. Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболд А.Гансүхийг ҮАБЗ рүү зүтгүүлсэн бөгөөд С.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа гэж хэвлэлээр бичиж байлаа. Энэ ч үүднээс Ерөнхийлөгч, С.Батболд нар таарамжгүй биз.

Эцсийн дүндээ С.Батболд ч өөгүй бус, Ерөнхийлөгч ч харлуулах гэж оролдохдоо хэт субъектив, хийтэй үзээд буй нь ойлгогдож байна. Харин цаг үеийн нөхцөл байдлыг дүгнэвэл: Оюу толгойг шалгасан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, С.Батболд Ерөнхийлөгч нарын дайн улам ширүүсэх нь тодорхой болов. Эл үйл явц дунд У.Хүрэлсүх иргэнлэг байдлаар тэдний дайныг ажиглах нь илүү амар үйл явцыг сонгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-25 08:12

Оффшорчдын замыг зааж өгсөн хүн. Үзэмчин гар�##�тай санаа муутай нөхөр.

уншигч
уншигч
2021-01-25 08:51

ингэж уншигчдад хэнийхь ч т�##�д биш, яг бодит байдлыг уншуулах ёстой байхгүй юу. Хэвлэлийнхэн �##�ь нэг т�##�д нь ороод л дайрчих юм. Эндээс харахад Сү зүгээргүй хүн юм аа

Saanj
Saanj
2021-01-25 10:32

Gemt hun gelbelzeed baigaambishuuu....

Зочин
Зочин
2021-01-25 11:00

одоогоор хэн хэвлэл цахим орчинд олон тоотоогоор орлоцож бйана тэр л энэ бүхнийг өөрийн зөв мэтээр гаргаж байна бид л хэрсүү бйах хэрэгтэй ер нь бол женко л бүгдийг найруулж бйагаа бид харсаар л бйагаа

Зочин
Зочин
2021-01-25 11:38

20 жилийн өмнө Баттулга анхны оффшор компаниа 2001 онд охиныхоо нэр доор байгуулж байсан. Оффшор компаниудын жинхэнэ эцэг Баттулга болж таарах уу?

ZOCHIN
ZOCHIN
2021-01-25 12:05

yag xellee

Зочин
Зочин
2021-01-25 13:14

Сү.Батболдыг монголчууд бид дийлэхгүй байх, ард нь дэлхийн хөрөнгөтнүүд байгаа, энэ хүний шун�##� барагдашгүй, жирийн нэг иргэний хувьд гайхдаг юм би, яагаад монголын газар, ордуудыг зарсан хөрөнгөнөөс ядаж 10%ийг энэ эх орны төлөө жоохон ч гэсэн юм хийхгүй бүгдийг гадны банк, үл хөдлөх хөрөнгө, гадныханд зориулсан бэ??! 5-6 хүүхэд нь бүх насаараа, үр удмаараа гадаадад амьдрах юм байхдаа.

Монгол
Монгол
2021-01-25 13:15

Сү.Батболдыг монголчууд бид дийлэхгүй байх, ард нь дэлхийн хөрөнгөтнүүд байгаа, энэ хүний шун�##� барагдашгүй, жирийн нэг иргэний хувьд гайхдаг юм би, яагаад монголын газар, ордуудыг зарсан хөрөнгөнөөс ядаж 10%ийг энэ эх орны төлөө жоохон ч гэсэн юм хийхгүй бүгдийг гадны банк, үл хөдлөх хөрөнгө, гадныханд зориулсан бэ??! 5-6 хүүхэд нь бүх насаараа, үр удмаараа гадаадад амьдрах юм байхдаа.

иргзн
иргзн
2021-01-25 13:59

Яаж ч Бодсон Сү,Батболдыг бодврл Ерөнхийлөгч Баттулга Монголоо гэсэн Сэтгэлтэй, Батболд угаасаа Хувийн Эрх ашгаа хамга�##�ж Хувиа бодож Гадныхантөй сүлбэлдэж явдаг, Оффшорын Заг�##�майлсан эцэг гэдэг шүү дээ,

Иргэн
Иргэн
2021-01-25 14:11

Сү. хүү Баттүшигээ олон жил бодлоготой гадаад, дотоодод бэлдэж байж ОУОХ ныы гишүүн болгосон. Их мөнгө хаясан. Сү бусад оффоршдоо бодвол илүү цэвэрхэн ажилдаг.

Zochin
Zochin
2021-01-25 17:52

Сүүгийн хажууд Жонхуу бол жинхэн зүгээр л хулгайч тиймээ энэ ганц үнэн

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2021-01-25 17:56

ҮҮНИЙГ ХЭН ҮНЭН ЗӨВӨӨР БАТ НАЙДВАРТАЙ ҮНЭН ХУДЛЫГ ТОГТООЖ ДҮГНЭЛТ ГАРГАХ ВЭ? ТЭДНЭЭР НЬ ШАЛГУУЛААД ЭЦСИЙН ДҮН ТАВИХ Л МОНГОЛЧУУДЫН ЗОРИЛГО БОЛОХООС ХИЙ ХООСОН ЦЭЦЭРХЭН ДҮГНЭХ ЦЭГНЭХ НЬ ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ ШҮҮ ДЭЭ.
ЗҮГЭЭР Л ЭЛДЭВ ТААВАР ТУЙЛШРАЛГҮЙ ТЭР ЛОНДОН, НЬЮ-ЙОРК, ХОНКОНГИЙНХ БАЙ, БАЙЖ БОЛОХ БҮХИЙ Л ШҮҮХЭЭР ШАЛГУУЛААД ҮНЭН БАЙВАЛ ОК ХУДЛАА БОЛ СҮХБААТАРЫН БАТБОЛД ОК

Зочин
Зочин
2021-01-25 18:45

Яаж ч бодсон Сү.Батболд хулгайлснаа хуурайгаар хурдан хурдан з�##�гилснаас болоод хоолой дээр нь тээглээд хахчихаад нүд нь гөлөлзөж нулмис нь цийлэлзээд тэвдэж яваа өрөвдөлтэй амьтан.

Шүүхийн шийдвэрийн цахим санд оруулаагүй бол хуурамч гэсэн үг үү
Шүүхийн шийдвэрийн цахим санд оруулаагүй бол хуурамч гэсэн үг үү
2021-01-25 18:49

Хаха, Монголд бүх шүүхийн шийдвэр гарангуутаа цахим санд ордог гэж бодоод байгаа юм даа

Mongol
Mongol
2021-01-25 23:50

Ene 2 adilhan novshnuud hulgaich nar ardiinnam ch ardchilsan nam ch hulgaich nar

Иргэн
Иргэн
2021-01-26 00:36

Хүрэлсүхийн хүзүүвчнээс хөтөлж явсан үл үзэгдэгч �##�бин сүг чинь Сү Батболд байсан юм байна. Цааш явах газаргүй болоод Царцаа Намжил шиг гарцаагүй баригдлаа даа хө.

Зочин
Зочин
2021-01-26 04:02

ЯАЖ Ч ТАЙЛБАР ХИЙГЭЭД НЭМЭРГУЙ БОЛСООН.
АРД ТУМЭН ЧИНЬ ТЭНЭГ.. СОХОР БИШ ЭЭ!!!

Зочин
Зочин
2021-01-26 04:02

ЯАЖ Ч ТАЙЛБАР ХИЙГЭЭД НЭМЭРГУЙ БОЛСООН.
АРД ТУМЭН ЧИНЬ ТЭНЭГ.. СОХОР БИШ ЭЭ!!!

zochin
zochin
2021-01-26 10:48

CY.Batbold nuuts noenton.bolgoomjtoi l baitsga

Irgen
Irgen
2021-01-26 11:53

Yaj ch tailbar higeed hugatsaa baga .Hamgin gol nb ene Tom Tom ord gazruudaa gadnihand ter tusmaa hyataduudad aldaj bolohgvin tuld hulgailsan, ilchilsen ali ali nb Mongold tursun nb unen l yum bol aldahgvin tuluu zutgeh heregtei . .Mongolin ard tumni umch Mongolin tusgaar togtnol ayulgvin uudnees deesen duruun deer baigaa hund ued eh ornihoo tuluu amin huvia bodohgvi Mongol ulsinhaa tuluu zutgeech.Ali neg ulsin haraat koloni oron bolohig haraad suumaargvi bna .Hoorondoo nam namar tal Tsjaad suuh tsag ue bish uu .

.

Зочин
Зочин
2021-01-26 16:13

Женко энэ 2 2- уулаа л хулгайч .! Женко монголын лицензүүдийг Сингагийн хетадад худ�##�дсан нь үнэн! Төгрөг нуур ....бас Баттулга, Намуун нэртэй оффшороо нууж бсан нь ил болж еөк нэр дэвшиж ялахдаа ОФФШОРЧИН байж ард түмнийг мэхэлсэн!!!! Одоо огцор!!!!!

Зочин
Зочин
2021-01-26 17:58

Олон эрдэмтэн судлаач энэ чиглэлээр ажилладаг байх, харин та бүхэн тэргүүлж сийрүүллээ! Нөгөө чөмгөө дундруулж түмний төлөө нойр хоол �##�дагсад бол бүр ч нам гүм. Төр, нийгмийн зүтгэлтэн хичнээнтэй ч улс юм бэ дээ, бид чинь. Уул шугамандаа тийм баймаар нь нэг бол нутгаа, нөгөө бол иргэдээ, бүр сүүлд нь гэр бүл, амь насаа шун�##�даа “өргөж” дуусах нь, шившигтэй дамшиг юм даа!

Зочин
Зочин
2021-01-26 18:47

Батболд ямар бeзнис хийгээд дэлхийн тэрбумтангуудтай ижил хөрөнгөтөй болов

Зочин
Зочин
2021-01-26 21:58

Төрд ажилсан хүмүүс монгол улс удахгүй хятадын харъяат болно гэсэн айдас төсөөлөлд автдаг юм шиг санагддаг Гадаад руу гэр бүл ойр садангуудаа суурьшуулаад мөнгө хөрөнгө хулгай луйвараар ч хамаагүй цуглуулж илчлэгдсэн ч огтоос үл тоож элдэв хуулийн цоорхой ашиглаж олны өмнөөс яриад л.....

ganbii
ganbii
2021-01-27 02:28

Mongolchuud ene udaa erunhiilugchuu demjij bgaa. Zun sovintoi ard tumen. Genco-toigoo tootsoo bodohoo odoohondoo hoishluulj bn.

Зочин
Зочин
2021-01-27 11:50

Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн эхэлж дээ. Нөгөө л увиагүй хар пи ар. Цэвэрхэн өрсөлдөх ухаан , боловсрол байхгүй л бна даа. Энэ 2 нь зодолдож байх хооронд дуугүй байж бгаад өөр хүн л сонгогдох юм бна. Ийм ухуулгыг ихэнх хүмүүс ойлгодог болсон бна лээ. Мода нь дууссан. Хүмүүсийн дунд ороод ярилцаад үз

Анти
Анти
2021-01-28 18:46

Ганхуяг эхлээд бичлээ. Андуураад бичсэн байж болно. Тэгвэл яаж андуурсныг нь ухаж төнхөж олоод бичнэ үү гэхээс ингэж дүгнэж бологүй байгаа юм гэх мэтчилэн юу бичээд байгаа юм бэ. Ийм чух�##� асуудлаар ингэж хэн нэгний т�##�д бичиж байгаа бол боль л доо. Энэ 2 хүний хүүхэд гэж нэг хүн бичээд байгаан, аа үзвэл тэр 2 хүний гэрлэлтийн гэрчилгээ байхгүй тул хүүхэд нь гэж бичсэн нь дутагд�##�тай байгаад байгаан, аан энэ нь өөрөө тэгэхээр дүгнэлт бас бүрэн биш байгаад байгаан, аан энэ хэргийг нөхөр судлаач Анти анх бичсэн байгаан. Аа мань хүний бичсэнээр бол эцэстээ нэг б�##�ай хүүхэн л нэг баатар эрийн нэрийг сүглэх гэж ийм хэрэг хийгээд байгаан тодорхой ойлгогдож байгаан. Хэн ч ингэж бичиж чадна. Дурак сэтгүүлч.

Холбоотой мэдээ

Back to top button