УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Ч.Ундрам сайдын суудал "хөөцөлдөөгүй” хэмээн мэдэгдэл гаргажээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сайд болохоор яригдаж байгаа талаар мэдээллүүд хөвөрч буй. Тэгвэл гишүүн маань ихэд эгдүүцсэн бололтой мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр "Их сургуулийн багшийн ширээнээс УИХ-д сонгогдож боловсролын салбарынхаа дуу хоолой болохоос гадна олон шинэчлэлд УИХ дахь баг хамт олноороо ханцуй шамлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн ёс зүй гарган баг хамт олноороо хариуцлага хүлээж огцорсон, энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээн авсан. Дараах Ерөнхий сайдад шинэ үеийн төлөөлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хоёр засаг дамжин ажилласан боловсрол, туршлагатай Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшиж байгаа нь сайшаалтай.

Үндсэн хуулийн бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайд кабинетээ өөрөө бүрдүүлэх бөгөөд энэ талаар миний зүгээс төлөвлөсөн, хөөцөлдсөн зүйл үгүй. Надад итгэж хүлээн зөвшөөрдөг салбарынхандаа, дэмждэг сонгогчдодоо, залуучууд, ах, эгч, найз нартаа баярлалаа. Миний бие УИХ-ын гишүүний хувиар төлөвлөсөн ажлаа хичээнгүйлэн хийгээд явж байна. Боловсролын багц хуулийг хэлэлцэхэд салбараа төлөөлөн идэвхитэй ажиллах болно” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүхээ
Сүхээ
2021-01-26 14:48

За чи больж үзээ чамайг хэн Сайд болгох вэ дээ өөрийнхөө нэр хүндийг өсгөх арга, гишүүний ажлаа л олигтой хийвэл барав.

Иргэн
Иргэн
2021-01-26 14:56

Зссс. Энэ авгай УИХ-ын гишүүний ажил өөрт нь томдоод байгааг мэддэггүй юм байх даа.
Сэлэнгийн төлөө хаана, юу хийгээд яваад байгаан?

а
а
2021-01-26 15:09

мөнгө авч дүн за�####�г авгай да

а
а
2021-01-26 15:10

мөнгө аваад дүн өөрчилдөг этгээд

Зочин
Зочин
2021-01-26 15:48

Ухаантай, Царайлаг, Мөнгөтэй, Удам сайтай юм юм бүрэлдсэн мундаг бүсгүй дээ!

Холбоотой мэдээ

Back to top button