Нийгмийн
II улирлын хичээл ирэх сарын 1-нээс цахимаар эхэлнэ

БШУЯ-наас хоёрдугаар улирлын хичээлийг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, зайнаас сургалтыг эхлүүлэх аж. Харин танхимын сургалтыг хэзээ эхлүүлэхээ УОК-т танилцуулж, Засгийн газрын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 1-нээс эсвэл хоёрдугаар сарын 15-наас албан ёсоор олон нийтэд мэдээлэх юм байна.