УЛС ТӨР

Ерөнхийлөгч өнөөдөр хариугаа өгнө, эсвэл...

Өнгөрсөн баасан /2021.01.22/ гарагт МАН-ын Бага хурал хуралдсанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэвшүүлсэн. Ийн Үндсэн хуулиар тогтоосон процессын дагуу түүний нэрийг ЕТГ-ын газарт хүргүүлснээс хойш тав хоног өнгөрч байна.

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн нэрийг хүлээж аваад Ерөнхий сайдад томилох тогтоолын төсөл болгон боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганд өргөн барих ёстой. Гэхдээ тав хоногийн дотор. Олон нийт өнгөрөгч баасан гарагт хэрэг явдал эцэслэгдэнэ гэж хүлээсэн ч Ерөнхийлөгч хуулийн хүрээн дэх хугацаагаа “чангалж”, үйл явцыг өнөөдрийг хүртэл барилаа. Өөрөөр хэлбэл түүний хариугаа өгөх тав хоногийн хугацаа өнөөдрөөр дуусаж буй.

Үүнийх нь цаана Ерөнхийлөгчийн шинэ Засгийн газрын танхимд нөлөөллөө хадгалах, тодруулбал өөрийн сонор алдаж болохгүй зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, соёлын салбаруудыг толгойлох сайдуудын томилгоонд нөлөөлөх хэлцэл явж байна уу гэх өнцөг бий. Гэхдээ хөшигний ард яригдаж буйгаар, томилгоонуудад нөлөөлж чаддаг Ерөнхийлөгчийн харизмыг энэ удаад МАН хүлээж авах шаансгүй гэх.

Нөгөө талд, У.Хүрэлсүхийн огцрохыг огт дэмжихгүй байна гэдэг байр суурийг чуулганы индэр дээрээс мэдэгдэж байсны хувьд Л.Оюун-Эрдэнийн томилогдох процессыг хурдлуулах нь түүнд зарчмын хувьд зөрчилдөх юм.

Тэгэхээр Үндсэн хуулиа дагавал Ерөнхийлөгч өнөөдөр хариу мэдэгдэнэ. Харин мэдэгдэхгүй бол яах вэ гэдэг асуудал бий.

Олонх, хэрэв ингэвэл УИХ Ерөнхийлөгчийг хүлээлгүй, шууд томилгоогоо хийнэ гэж тайлбарлаж буй. Гэвч Ерөнхий сайдыг томилох тухай хуулийн заалтуудад “Ерөнхийлөгч санал оруулж, үүний дагуу УИХ хуралдана” гэснээс өөр агуулга байхгүй байгаа юм.

Зарим хэсэг, Үндсэн хуулийн 39.3, Засгийн газрын тухай хуулийн 23.1.1-т “...заасан хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн заалт бийг МАН Ерөнхийлөгчгүйгээр Ерөнхий сайдаа томилох эрхтэй хэмээн тайлбарлаж байна. Гэхдээ энэ нь Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх тухай заалт. Харин одоо Ерөнхий сайдыг өөрийг нь томилох асуудал яригдаж байна.

-УИХ ЕРӨНХИЙ САЙДЫГ 30 ХОНОГИЙН ДОТОР ТОМИЛОХ ҮҮРЭГТЭЙ-

Иймд хуулийн хүрээнд бол Ерөнхийлөгч Ерөнхий сайдад томилох эрхмийн нэрийг тав хоногийн хугацаандаа багтаан УИХ-д танилцуулахгүй бол яах вэ гэдэг асуудлыг зохицуулсан заалт байхгүй.

Харин Засгийн газрын тухай хуулийн 21.4-т “Ерөнхий сайд чөлөөлөгдсөн, огцорсон, нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэж заасан байгаа. Үүнд заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэсэн агуулга байхгүй.

Тэгэхээр Ерөнхийлөгч тав хоногийн хугацаандаа багтаж Л.Оюун-Эрдэнийн нэрийг УИХ-д танилцуулахгүй байлаа ч дээрх хуульд заагдсан 30 хоногийн дотор гэдэг агуулгаараа УИХ шинэ Ерөнхий сайдыг томилох л болж байна. Нэгэнт томилох үүрэгтэй тул МАН олонх парламент Ерөнхийлөгчийн тав хоног дууссан даруйд шалавлах нь тодорхой.

Иймд өнөөдөр Ерөнхийлөгч хариугаа өгөх нь тодорхой гэдэг хүлээлт байна. Тэгэхгүй бол нэгэнт УИХ томилох асуудал дээр луу унжаад, шинэ танхимд нөлөөтэй үлдэх гэсэн тохиролцоо нь улам л таг зогсох болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hubi tv holboo
hubi tv holboo
2021-01-27 09:34

eronhiilogchoo guil baina. hamag zule shabhaad bankinas ondor huutei zeel abaad TV baigulsan. tegsen ene undesni tv heden reket badrah guree nar studio min reket higed ulsad abna gene. ene chin zondoo unetei une tolood yadaj abal daa gesen deeremdej abjigan bailgui 9 jil studui hubi tv subag ajilaagui. odoo oorsdoo tv ajiluulj mongo zeeele tolmoor baian zobshoorol uguuch.

Зочин
Зочин
2021-01-27 09:36

undesni olon niitin tv busad tv hubiin tv hinah shalgah gesen uureg zalt baihguil dee.ene tsag ued humuus zobhon neg undesni t budun abgain zobshoorosn huuramch m#laiz mantaj uzej suudinma.mongold huni hubin ed horongo ulsad abna gedeg neriin door said darga nar hubidaa deeredmej abdag boljee.hereb hubin stdio tv garj irbel nigemin bolohgui zuilig tv haruulad zasag unah baihal daa.

Зочин
Зочин
2021-01-27 09:38

ene mantajiin nebteruulg m#laizin ulsad hideg undesni ayulgui baidald bolohguin. negatib gaadad uguhgui gesen huulitai.

Зочин
Зочин
2021-01-27 09:38

m#laizian

Зочин
Зочин
2021-01-27 09:39

m#lazi ulsad mantaaja hideg.

Зочин
Зочин
2021-01-30 09:19

river beach resort garsan zodooni daraa erdenetuya tv4 zahiral nas barsan shdee. teged 2 odoriin daraa tv 4 reket bimba ner dere shiljuulj abah geed baigad barigdsan. hen ene nebterullegch ohinig honooson.

Зочин
Зочин
2021-01-30 09:20

battulga eronhiilogchin egchiig bayangol zochid buudlad eronhii zahiral baihad reekt nasanbayar reekt moorn reekt gerelhuu ih doosh hiij daramtaldag baisan daa.

Холбоотой мэдээ

Back to top button