Нийгмийн
Ховд аймагт батлагдсан тохиолдлууд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар дунд сургууль дээр шинжилгээ өгчээ

Ховд аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж байна.
Онцгой комисс “Энэ сарын 23-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар дунд сургууль дээр 320 иргэнээс шинжилгээ өгсөн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу 24-нд бүгд сөрөг гарч, 25-нд автобус Ховд аймаг руу хөдөлсөн. Харин Ховд аймгийн Дарви сум руу нэвтрэхийн өмнө түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн хоёр иргэний төрсөн дүүг хамт тусгаарласан” гэв.