Нийгмийн

Ойрын хавьтал 41 иргэн Ховдоос тусгай үүргийн онгоцоор НИЙСЛЭЛД ирнэ

Ховд аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж байна.  

Онцгой комисс “Энэ сарын 23-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар дунд сургууль дээр 320 иргэнээс шинжилгээ өгсөн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу 24-нд бүгд сөрөг гарч, 25-нд автобус Ховд аймаг руу хөдөлсөн. Харин Ховд аймгийн Дарви сум руу нэвтрэхийн өмнө түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн хоёр иргэний төрсөн дүүг хамт тусгаарласан. Тухайн автобусаар ирсэн 41 иргэнийг маргааш Улаанбаатар руу тусгай үүргийн онгоцоор  явуулахаар боллоо. Халдвар авсан хоёр иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж, бусад иргэдийг тусгаарлана. Онгоцны зардлыг улсаас даана” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button